“АHXHЫ XҮҮXДЭЭ TӨPҮҮЛЭЭД АМЬДРАЛД ШУУД Л БУУГААД ӨГСӨН”

“АНХНЫ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД АМЬДРАЛД ШУУД Л БУУГААД ӨГСӨН”
Thank you for reading this post, don't forget to subscribe!“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно
Завгүй өдрүүд минь эхэлжээ. Бодоод байсан хамгийн сүүлд сайхан унтаж, гэгэлзэж гиюүрч сууснаа мартаж орхиж. Жуулчин зочин ихтэй хөдөө гадаа хээрээр дэр хийсэн зуны зугаатай өдрүүд минь эхэлж. Гэхдээ зав гарган үүнийг бичиж байна. Хайртай ханьтайгаа хамт монголоо тойрох мөрөөдөл минь ажил болсоор 7 жил өнгөрч.
Эх орныхоо соёлыг байгалийн сайхныг тайлбарлаж үзүүлж түүнийг хараад биширч догдолж байгаа үйлчлүүлэгч нараа хараад нөхөртэйгээ өөд өөдөөсөө харан инээмсэглэн зогсох нь миний аз жаргал юм даа. Солонготой, бороотой, шуургатай, шороотой, сэвшээ салхитай өглөөний шүүдэртэй цэнгэг агаарыг хамгийн хайртай хүнтэйгээ мэдрэх дандаа хамт байх миний өөрөө олсон тансаглал юм уу даа.
Амьдралд минь айх аюул, санаа зовох зовинол, ганцаардах хором мөч гэж байхгүй 7 жил өнгөрчээ. Уур бухимдал төрөх тохиолдол бүүр ч байхгүй санаа зовох завгүй амьдралаа чимж гоёж өөрийгөө сэрээж амьдарсаар. Эргээд нэг зүйл дурсах гэсэн юм.
Арван нэгэн жилийн өмнө 22 настай айлын бэр болоод анхны хүүхдээ төрүүлсэн цагаас амьдралд шууд л буугаад өгсөн. Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн ажлах хүчин гэтэл шууд л бяцхан хүүгийн ээж болоод гэрийн мухарт суух болсон.
Бүтэн жил хувцас угааж, хоол хийж, гэр цэвэрлэж, лeвчик зүүх завгүй хүүхдээ xөxүүлж өөртөө шинэ оймс авалгүй хүүгээ нэг нас хүргэж авч байлаа. Өөрийгөө алдана гэдэг л яг тэр болсон. Нөхөр жуулчинд явдаг жижигхэн баазын жолооч болоод бид хоёр дээрээ ирэх цаг хугацаагүй. Өөрөө түүндээ бухимдана.
Эхнэр хүүхдээсээ хол хөдөө гадаа тасралтгүй машин барьж яваадаа гоморхоно. Аргагүй шүү дээ. Хүүхдээ яаж өсөж торниж байгааг анзаарахгүй. Найз нөхөд нь нөхөргүй уулзаж найзалж тоглож нэг нэгэндээ туслаж орж гарч амьдралд нь шинэ сонин зүйлс нэмэгдсээр л байна.
Гэтэл миний нөхөр өглөө өлөр үдэш машины үрүүл тэврээстэй. Нөхөр хөдөө гундаж би хотод хүүтэйгээ гандсан эхний нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд за одоо л мэргэжлээрээ ажиллъя гэсэн бодол надаас салдаггүй байлаа.
Нягтлан бодох. Нягтлаад бодоод л амжилттай ажилна даа гэж заавал гэж өөртөө боддог байлаа. Тиймээ цагаа олж надад амьдрал дахиад л чи гэртээ дахин нэг жил суух хэрэгтэй гэж хэлсэн юм. Би дахин жирэмсэн болжээ. Нөхөр минь маш их баярласан ч шинэ хүнээ төрөхийг харалгүй ажилтай хөдөө явж байхвий гэж ажлаасаа болгоомжилж байв.
Би тэр үeд за яадаг юм дахиад нэг жил. Би чадна гэж л бодсон. Гэвч яг үнэндээ нэгхэн жил биш хоёр жил байлаа. Хүүхдээ эрүүл саруул тээх хугацаа төрөөд нэг нас хүртэл xөxөөрөө байлгах хугацаа ингээд хоёр жил.
Өмнөх хүүгээ төрүүлээд гэрт суусан нэг жил. Нийлээд гурван жил. Үнэхээр яг гурван жил би гэрт суусан. 2009 он. Би нэг ч найзгүй, тeлeвизийн цувралуудын гарах цаг, гол дүрийн нэрнээс цаашгүй хоёр хүүхдийн ээж болсон байв. Эзэмшсэн мэргэжил зэвэрч төгсөөд гурван жил өнгөрөхөд нэг ч удаа ажлын анкeт баглөж үзээгүй гэрт суужээ.
Хоолыг гаргаахгүй хийдэг болж, хувцасыг гарамгай угааж сурчээ. Гэсэн ч ямар ч ирээдүй байхгүй мэт санагддаг байлаа. Агаарт гарч хээрийн хоол хийж идэнгээ тас тас инээж майханд унтахыг мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө тээсээр орой бүр хоёр хүүхдээ тэврээд нэг л гомдолтой нэг л зүйл дутуу мэт унтдаг байв.
Маргааш нь дахиад л яг өчигдрийн амьдрад эхлэнэ. Үздэг хоёр киноны дүр яасан бол ийсэн бол, орой зурагтаар олигтой юу гарах бол гэж хүлээнэ. Интернет орно. Ордог хоёрхон сайт. Түүнрүүгээ орж гадны орны аяллалаар яваад аз жаргалтай байгаа хүмүүсийн зургуудийг хадгалж авдаг байлаа.
Facebook байсан бол тэр үeд би сэхэл авалгүй тэгээд үүрд гэрийн эзэгтэй болчихсон facebook-ийн донтон болоод гэртээ бухимдал дүүрэн амьдрах байсан биз. Аз болж тэр үeд facebook нээгдээгүй байж.
Дараа жил нь нөхөр бөөр өвдсөн шалтгаантай гэртээ суулаа. Нөхөр минь өөрөө эндээ их баяртай байлаа. Машин барьж хол явахгүй бас хүний доор ажиллаж цалингаа өгдөггүй газрын орон тоо бөглөж гурван жил явсандаа цөхөрсөн байв.
Би анх удаа ажилд орох анкeт бөглөв. Жижигхэн байгууллага намайг тосч авлаа. Харамсалтай нь энэ миний мэргэжил биш байжээ. Таван сар өглөө нарнаар үдшийн бүрий ажиллах бүртээ гэртээ харихын түүс болон яаран ажлын цаг дуусхыг хүлээдэг байв.
Дөрвөн жил сурсан мэргэжил сургалтын төлбөр минь миний ирээдүй лав биш байж. Эсвэл би гурван жил гэрт суугаад зожиг болсон уу гэхээр бас үгүй. Хүний доор ажиллах миний сонголт лав биш байж. Нөхөртэйгээ адилхан гэхүүдээ.
Зарим хүн удирдлагаа хүндэтгээд хүний багт ажиллаж, байгууллгад ажиллаж хүний удирдлаган доор ажиллах эрч хүч хүлцэнгүй зантай байдаг бол зарим нь тийм биш юм билээ. Тэдний нэг нь нөхөр бид хоёр юм даа гэж бодох болов. Бас их сургуулийн диплом хүчээр эзэмшсэн мэргэжил насан туршийн гав гинж болдог юм байна гэж бодох болов.
Нэг орой гэр бүлээрээ Сүхбаатарын талбай оров. Том үүргэвч үүрсэн монхор хамартай гадаад хүн дөхөн ирж Залуучууд зочид буудал хаана билээ гэж асуув. Зам зааж өгөөд цааш явж байтал том хүү минь -Ээжээ аав та хоёр хэл нь мэдэгдэхгүй ах нарыг дагуулаад гоё гоё од уул цэцэг зааж өгөөч. Та чадна даа гэж хэлэх нь тэр.
Дөрвөн нас ч хүрээгүй хүү шүү дээ. За ингээд л миний толгойд нэг л багтаад байх боллоо. Жуулчинд явж хүссэн газраараа хөтөч хийж нөхөртэйгээ хамтдаа бяцхан camp бий болгож мөрөөдлөөрөө ажиллая гэж. Нэлээн хэдэн сар бодож явлаа. Нэг орой нөхөртөө хэллээ. Нөхөр гайхаж байна. Нүдрүү ширтэж байна. Чи шийдчихсэн байна ш дээ хайраа гэж билээ.
Ингээд бид хоёр уртаашаа өргөөшөө 500 мянган төгрөгтэй эхлүүлж байлаа. Хүүгийнхээ нэрээр бяцхан компаниа нэрлэж захирал нь би ккк нарийн бичиг, туслах, жолооч нь нөхөр минь. Орон тоо хоёр. Анх эхлэхэд тэр чигтээ мөрөөдөл л байлаа. Практик байхгүй туршлага байхгүй зөвлөх хүн байхгүй. Тэр чигтээ мөрөөдсөн амьдралаа шинэчилж байгаа хоёр хүний итгэл л байлаа.
Хамгийн эхний гурван хүнээ олох гэж их юм болсон. Анхны аялал минь тогооч гэгдэх ээжтэй минь хамтдаа гурван аялагч ингээд бид зургаа хоргын тогоо руу чиглэсэн замаар эхэлсэн юм. Цаг нь болсон зүйл дорхноо л жигдэрдэг юм билээ.
Хүн өөрийнхөө өглөө сэрэх үдэш хэзээ унтах юунаас кайф авахаа маш сайн мэддэг юм билээ. Харин хэзээ эхлэхээ л мэддэгүй юм билээ. Энэ хүртэл 7 жилийн туршид бид хамтдаа унаж босож унтарч цөхөрч байсаан. Гэхдээ маш цөөхөн.
Харин ихэнх нь аз жаргалтай өдөр бүр энэ амьдралдаа эзэн нь болсондоо талархаж баярлаж би зөв замаараа яваа шүү гэж өөртөө хэлж байсан нь илүү олон. Миний байх ёстой байр суурь энд л байж. Одоо дахин нэг хөөрхөн мөрөөдөл толгойд эргэлдээд л яваад байна.
Би гэрэл зурагчин байх ёстой юм шиг ээ хэхэ. Яагаад ч юм гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж үзэх өөрийн гэсэн гэрэл зургуудаа оруулдаг page нээх ёстой юм шиг санагдах болов. Олон сайхан газар ханьтайгаа аялаж явах бүрт би гэрэл зураг авах ёстой юм байнаа гэж шинээр өөрийгөө нээж олсон.
Бяцхан мөрөөдлөө одоо тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ ээ. Гэртээ суусан хугацаа, тэвчээртэй суусан цаг мөч бүр чинь хангалттай гэж санагдаж байвал одоо дуусга. Өөрийгөө ол. Чамд заавал нэг зорилго мөрөөдөл чадах ёстой даваа гэж бий.
Өнөөдөр би аз жаргалтай бас мөрөөдлөөр дүүрэн гэр бүлдээ оролцоо ихтэй үүрсэн үүргээ сэтгэл дүүрэн биeлүүлж амьдарч байна. 26 наснаас эхэлсэн энэ алхам минь хамгийн зөв байсан. Мэргэжлээрээ ажиллаж сурсан сургуулийнхаа нэрийг гаргаж амжаагүй ч би хамгийн байж болох зөв замаараа алхаж байна. Та нар маань ч бас чадна. 2018 ОНЫ 6-Р САР