зөвлөгөө

“ОХИДЫН Ү3ЛЭГ БОЛ ХАМГИЙН БҮДҮҮЛЭГ ЗҮЙЛ…”

“ОХИДЫН ҮЗЛЭГ БОЛ ХАМГИЙН БҮДҮҮЛЭГ ЗҮЙЛ…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Би 16 настай. Ээж аав хоёр дүүтэйгээ амьдардаг. Эрэгтэй дүү маань 11 настай бага дүү маань 7 настай. Миний үеийн сайхан охин 16 давхраас yнаж aмиа aлдсaныг уншаад бичихээр шийдлээ. Өсвөр нас бол толинд өөрийгөө харсан ч би биш байна гэж итгэж мэдэх өд шиг нэг тийм хөөрүү нас.

Бүх зүйл анхных байдаг. Алдаа бүр нь анхных байдаг. Тийм болохоор бидний сэтгэлзүй тогтворгүй үргэлж савалдаг. Жишээ нь манай найз охин youtube суваг нээж, бичлэг хийж, influencer болно гэж ярьдаг. Мөрөөддөг.

Тийм ч учраас өдрийн ихэнх цагийг блог хийдэг хосууд, одууд, бэлгийн пост giveway зарласан олны танил эгч нарын влогыг үзэж өнгөрөөдөг. Тэднийг дуурайж яг ижилхэн юм худалдаж авч, яг адилхан байхыг хичээдэг мөрөөдөмтгий охин.

Одоо нэг юм хэлье. Энэ найз маань өнгөрсөн жил найз бандитайгаа анх удаа yнтаж үзсэн юм. Ямар ч xөxгүй байсан гэж тэр банди нь ярьснаас болоод манай сургуулийн зарим хөвгүүд түүнийг инстаграм, фейсбүүк эд нараар нь шоолж ямар байсан бэ, xөxөө яасан юм бэ гэх мэт дopомжилж эхэлсэн.

Найз маань aмиa xopловол намайг хүмүүс хэр удаан ярилцаж байгаад мартах бол, үxчихвэл хэр их хүн харамсах бол гэж ярьсан. Би үнэхээр их айсан. Хэзээ ч ийм зүйл дахин яриарай гэж найзаасаа гуйсан.

Bлог хийх хүсэл нь унтарч, гоё гоё зургаа янзалж инстаграмдаа хийх нь багасч нууцлагдмал болсон. Хамгийн гол нь тэр найз маань энэ их төгс эгч нар, төгс хосууд, төгс баян чинээлэг влогчид, youtuberчид, сурталчилж өгсөн эмнэлэгтээ үнэгүй ботокс шахуулж уруулаа янзлуулж арьсаа татуулдаг олны танил эгч нар шиг үргэлж төгс байх ёстой гэсэн бодолтой.

Амьдрал влог доторх шиг байдаггүй бүгд харагддагаасаа өөр гэдгийг өсвөр насны охид мэддэггүй. Ээжүүд нь хэлж өгдөггүй.

Тэр төгс гоё эгч нар, олны танилууд өсвөр насны бидэнд тохиолдож болох бэрхшээл, capын тэмдэгийн өвдөлт, анхны хайр, анхны үерхэл, салалт хаягдалт яаж давах туулах тухай хэзээ ч хэлдэггүй ярьдаггүй бидэнд тийм влог контент бичлэг зориулж хийдэггүй.

Учир нь тийм бичлэг хийгээд ивээн тэтгэх байгууллага, оронд нь авах бэлгийн багц, бартер байхгүй учраас нөгөө л гоо сайхны ком, гоо сайхны мэс заслын эмнэлэг, хоолны ресторан, онлайн шопууд, брэндүүдийн сурталчилгаа хийж өөрсдийгөө influncer гэж нэрлэцгээдэг.

Гэтэл манай найз шиг эмзэг охидод мэдээлэл авангаа дагаж хөгжих суваг, чиглүүлэгч олны танил хүмүүс, хэрэгтэй мэдээ үнэндээ алга даа. Үргэлж төгс байхыг сурталчилж заах тусам охид, өсвөр насны бид нар алдах эрхгүй, энгийн байх эрхгүй болчихоод байна шүү дээ.

Бид нар үргэлж чадаж, онц сайн байж чадахгүй учраас алдсан үедээ яах ёстойгоо мэддэггүй шууд нөгөө мундгуудтай өөрсдийгөө харьцуулаад эхэлдэг.

Aмиa xopлолт, сэтгэлээр унаж байгаа ихэнх тохиолдол өөрийгөө хэтэрхий азгүй, орхигдсон цор ганц гэж бодосноос болдог гэж би боддог. Тийм орхигдсон мэдрэмжийг үргэлж өгдөг, үргэлж төгс байхыг далд сурталчилдаг сошиал одуудыг үзэхгүй байх уриалга гараасай нэгдэх юмсан гэж хүртэл боддог.

Охидод өөр зүйл хэрэгтэй байна. Охидыг ичээдэг багш нар, сургуулийн эмч нар эхлээд мэргэжлийн ур чадварын шалгалт өгдөг болмоор байна. Охидын үзлэг бол хамгийн бүдүүлэг хамгийн харгис эрх чөлөөнд халддаг үзэгдэл.

Ээжүүд охиддоо гоё тэмдэглэл хөтлөх ганцаараа гоё хийцгүүрэх, гоё гоё хобитой болох булантай болгоосой, өмсөхийг хүсч байгаа дагахыг хичээж байгаа тэр чиг хандлагыг нь ойлгож хааяа дэмждэг байгаасай.

Миний хувьд ээждээ хандаж нууцаа анх удаа зоригтой хэлтэл орой нь аав мэдчихсэн байсан тэр өдрөөс ээжид үнэнээ үргэлж дутуу хэлдэг болсон. Ээждээ итгэхээс айдаг. Миний л хүсэл байсан.

Энэ нууцыг ээж бид хоёр л мэддэг байя гэж бодоод итгээд хэлтэл аавд хэлчихсэн байсан. Өсвөр насны биднийг том болтол жаахан л тэвччих ээжүүдээ. Бид удачгүй ухаарна илүү сайн болно.

Харин надаас жаахан дүү охидтой ээжүүдэд хэтэрхий төгс охидыг бүтээхийг сурталчилж, дандаа хангалуун баян гос хөөрхөн байх талаар реклам хийдэг сувгуудыг, влогруудыг үзэхээс татгалзахыг уриалмаар байна.

Бүгд адилхан зовдог уйлдаг шаналдаг бүгд хэцүү зүйл туулдаг бүгд адилхан хүн гэдгийг ойлгоогүй учраас өсвөр насныхан амьдралаас уйдаж байна, aмиa xopлож байна бас шантарч байна. Хүүхэд юм чинь ядарна гэж юу байсан юм гээд олон дүүг нь харуулдаг,

Өөрөө хүүхэд байж ээж хүн шиг хариуцлага үүрээд дүү нараа зөөдөг асардаг хардаг охид маш их стресстэй бас анги дээрээ ууртай нууцлагдмал болчихдог шүү гэж хэлмээр санагдлаа. Би том болоогүй учраас том хүний өмнөөс юм бичээгүй. Би хүүхэд байгаа учраас үе тэнгийнхнийхээ өмнөөс үг хэллээ. Баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!