зөвлөгөө

“ЗАЛХУУ ХҮҮДЭЭ АМЬДРАЛ СУРГАХ ЮМСАН…”

“ХЭРЭГЦЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Б.БАЯНЖАРГАЛ

Нэг өвгөн гурван хүүтэй байжээ. Хоёр том ах нь ажилсаг авхаалжтай бол харин отгон хүү нь залхуу лазан гэнэ. Өвгөн отгон хүүдээ санаа зовж яаж амьдрал сургая даа гэж бодсоор байж. Тэгтэл нэг өдөр хоёр ах нь өөр өөр ажилтай эзгүй явж отгон хүүд тэр өдрийн түлээ бэлдэх ажил ноогджээ.

Өвгөн отгон хүүгээ дуудаж: -За миний хүү, хоёр ах чинь өөр ажилтай эзгүй байна. Өнөөдөр миний хүү уулнаас түлээ авчир. Үхэр тэргээ хөллө. Хэрэв ямар нэг юм тохиолдвол хэрэгцээг дуудаарай. Тэр чамд хэзээ ч тусална гэжээ.

Залуу, хэрэгцээ гэж ямар хүн байдаг юм бол оо. Шидтэн юм болов уу. Хаанаас ирж надад туслах бол гэх зэргээр бодсоор ууланд гарч мод бэлтгээд тэргэндээ ачин буцаад явж байтал тэрэгнийх нь гол хугарчихжээ.

Хүү: Орой болж байдаг, одоо яах вэ? гэж бодтол гэнэт аавынх нь хэлсэн хэрэгцээг дуудаарай. Тэр чамд тусална гэх үг чихэнд нь сонсогдох шиг болж. Хэрэгцээ, чи хаана байнаа. Тэрэгний гол хугарчихаад байна.

Гарч ирж надад туслаач гэж хашгирсан боловч хэрэгцээ хаанаас ч гарч ирсэнгүй. Дахиад л хашгирлаа. Хэрэгцээ бас л таг чиг. Хүү гайхаж, хачин юм даа. Аав арай худлаа хэлмээргүй юм гэж бодоод хэрэгцээг дахин дуудлаа бас байдаггүй.

Ингээд арга буюу модоо буулган тэрэгнийхээ голыг өөрөө засаж янзлаад ачиж шөнө болсон хойно гэртээ иржээ. Өвгөн хүүгээ яагаад оройтсоныг асуувал. Хүү -Аав аа, Би ууланд очиж модоо ачаад буцаж явтал тэрэгний гол хугарчихсан.

Таны хэлсэн ёсоор хэрэгцээг гарч ирж туслах байх хүлээгээд суугаад байлаа байдаггүй. Сүүлд нь бүр хоолойгоо сөөтөл дуудаж хашгираад ч ирсэнгүй. Тэр лав чих нь дүлийрсэн байх. Тэгээд би модоо буулгаж өөрөө тэрэгнийхээ голыг засаад ингэж оройтож ирлээ гэжээ.

Өвгөн инээмсэглэж хүүгийнхээ толгойг илээд, Хүү минь хэрэгцээ ирж чамд тусалсан л байна шүү дээ. Хүн амьдрахын тулд ажил хийж сурах хэрэгтэй. Түүнийг л хэрэгцээ гэж нэрлэдэг юм шүү дээ гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!