“НҮДЭНД ОХИНОО ТЭВРЭЭД ҮЛДСЭН ХАНЬ МИНЬ ХАРАГДААД” БОДИТ АМЬДРАЛААС

“НҮДЭНД ОХИНОО ТЭВРЭЭД ҮЛДСЭН ХАНЬ МИНЬ ХАРАГДААД” БОДИТ АМЬДРАЛААС
Thank you for reading this post, don't forget to subscribe!Chimedochir Anaad
Анх хамаатныхаа дүүтэй Сингапур ажлаар яваад цуглуулсан 3000$-оороо эхнэр бид хоёр ярилцаад хамгийн том дэлгэцтэй Sony-ийн зурагт авахаар тохирсон юм. Би ч байнга л мөнгөө тэмтрээстэй зурагтаа ч ониллоо, эхнэр ч ав ав л гэж байна.
Маргааш авахаар болоод буцах замд нэг дэлгүүрийн үүдэн дээр хүмүүс оволзоод л байна. Төмкө дүү маань ах энд нэг юм цөм хямдрал болоод байх шиг орох уу гээд л орлоо, алт мөнгөний дэлгүүр анх удаа алмазан бөгж ч харлаа.
Таваас арван мянган ногоон базарваань хумбад тоосон ч үгүй үxcэн хойноо гаръя гээд гарах мөчит нэг залуу эхнэртээ алмазан бөгж авч өгөөд эхнэр нь хөөрөн баярлаж байгааг хараад миний нүдэнд охиноо тэврээд үлдсэн хань минь харагдлаа бодогдлоо бас хамрын самсаа шархирлаа шүү.
Гэрт нь л давхиж ороод суучихсан болохоос бэр гуйсан ч биш хурим бүр байхгүй юун бөгж мөгж эхнэр элдэв зүйл хэлэх биш залуу хүмүүст амьдралаа босгох гээд дэвхцэж байсан үе л дээ. Зурагт нь умгар жижиг байдаг, хүний Синга эхнэр баярлаад сүйд.
Өөртөө ч уур хүрэх шиг болоод шийдсэн. -Ах нь эгчид нь бөгж авлаа. -Юу бөгж ав гээгүй шд, зурагтаа яах юм. -Аа үxcэн хойноо умгар өрөөнд том зурагтаар яадаг юм жижигтэй болоод л байсан болох биз.
-Та тэгээд Монголоосоо хямд алтан бөгж авч болно шд бас зурагтаа ч авна. -Үгүй алмазан л бөгж авмаар байна. -Та өөрөө санхүүгийн сахилга баттай бай, хэрэглээнээсээ хэтэрсэн зүйлд мөнгө битгий зар гээд байдаг шд.
-Харин тэр чинь болоод байна манайд зурагт байгаа эгчид нь бөгж байхгүй шд чи дуугүй орчуулаад өг гээд л хоёулаа шумбаад л орчихов. Алмазны мэргэжилтэн болох шахав. Мартиз л гэнэ, сэвтэй л гэнэ, суурьтай л гэнэ, хавтгай л гэнэ, шомбогор л гэнэ,
3арим нь тэнгэрт хадсан үнэтэй сайн шийдэж чаддаггүй ээ их удлаа. Худалдагч залуу ч ядарлаа мань хоёр ч сульдлаа. Гарчихвал бөгж худлаа болно дүүгийн панаалд ороод зурагтан дээр бууна, тэгсэн цаад өрөөнөөс нь эзэн нь бололтой настай өвөө гарч ирээд,
-Tа хоёр ямрыг сонирхсон юм бэ би туслая гэхээр нь -Надад 3000$ байна, эхнэртээ бөгж авмаар байна сонгож чаддаггүй бас үнэтэй байна.
-Ойлгож байна, ойлгож байна гээд цаашаа ороод энэ бөгжийг гаргаж ирээд уг нь энэ шинэ бараа хямдралд ороогүйгээ цааш нь хураасан юм та хоёрт энэ болох байх гэж бодож байна голдоо том тойроод жижигхэн шигтгээтэй тийм ийм грам гээд зэрэглэл өндөртэй гээд хямдруулаад өгч билээ.
За тэгээд өдөржин шөнөжин бөгжөө нарны гэрэлт нэг хараад шөнө гэрэлд нэг хараад л гялалзаж байна уу хардаа Төмкө гээд л сүүлдээ дүү маань ядраад харахгүй л гялалзаж байнаа ахаа та зөв сонголт хийсээн гэсэн ч асуугаастай эгч нь баярлана даа гээд л хэхэ.
Эхнэр маань ээ зурагтаа авахгүй дээ, яаж байгаа юм бэ гэсэн хэрнээ л баярлаад нүд нь гялалзаад инээмсэглээд бөөн баяр хэд хоног л хуруундаа зүүж гялтганахыг нь өдөр ч шөнө ч харсандаа. Мань шиг тэгээд л асууна, тэр болгонд аая нүд гялбаж байна гээд л эхнэр бөгжөө харан харан инээмсэглээд л сайхаан.
Одоо ч эхнэрийн маань хайртай бөгж бас минийх, наадах чинь дэмий нөгөөдхөө зүүчих гээд л хэхэ амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт энэ байлаа. Хүнд ер нь залуу боломжгүй байхдаа зориглож авсан бүх л зүйл дурсамжтай бас жаргалтай үнэтэй байх юм даа тиймээ.