“ЭXHЭPЭЭ XУУPCAH БОЛОXOOP CAЛAXДАА БАЙР ОРОН БҮХ ЮМАА ӨГСӨН…”

“УУГАН” ӨГҮҮЛЛЭГ
Thank you for reading this post, don't forget to subscribe!Л.ДАЙРИЙМАА
Ууганд амьдрал арай л хатуу хандаад байх шиг бодогдоно. Саяхан хөлсөлсөн давчуу өрөөнийхөө буланд суугаад гашуун уснаас ганц хоёр хундага татангаа үзэж туулсан бүхий л амьдралаа эргэн дурслаа. Цагийн сайханд Ууган бэлтэй айлын дутах зүйлгүй өссөн ганц хүү байсансан.
Эцэг эх хоёр нь Ууганг дээд сургуулиа дөнгөж төгссөний дараа, ажилд орсных нь дараахан хорвоогийн жамаар бурхны орондоо цувж одсон аж. Царайгаар тийм бузгай байгаагүй ч чамлахааргүй олон охид, бүсгүйчүүд түүний араас гүйдэг байв. Тэр дундаас залуу Удвал гэдэг нарийхан цагаан бүсгүйг сонгож ханилсан аж.
Түүний амьдрал аз жаргалтай өрнөсөн түүх бий. Гэвч хоёр хүүхэдтэй болсон хойноо ажлаасаа буцаж явах замдаа Лхамаа гэдэг бүсгүйн машины дугуйг сольж өгөн танилцсан тэр орой Ууганы амьдралыг орвонгоор нь өөрчилсөн билээ.
Бүсгүй түүнд талархсанаа илэрхийлээд – би утсаа авалгүй гарчихжээ, найз маань намайг хүлээгээд байгаа байх гэж ярив. Тэгснээ – хэлэхгүй бол болохгүй нь гэснээр Ууган утсаараа яриулж. Харин маргаашнаас нь Лхамаа Ууганлуу ярих болсон билээ.
Лхамаа бол намхавтар нуруутай алаг нүдтэй махлаг бор хүүхэн. Нэг л мэдэхэд Ууган Лхамаад аль хэдийнээ дассан байлаа. Удвал мэдсэн шинжгүй байх нь залуугийн сэтгэлийг жаахан тайвшруулна.
Гэвч залуу -би Лхамаад, бид ийм байдалтай цааш амьдарч болохгүй ээ гэдгээ хэлж энэ байдлаасаа салах хэрэгтэй гэж бодовч Лхамаагийн тас тас инээх царайг хараад л мартана.
Ийн явсаар жилийн дараа нэг л өдөр даравч далдайна булавч бултайна гэгчээр Удвал Ууганд тэр хоёрын зургийг үзүүлэхэд залуу мэлзсэн ч үгүй үнэнээ хүлээжээ. Цагдаа, шүүх, хадмуудын үг хэл гээд бөөн л асуудал ар араасаа цуварч Ууган Удвал хоёр салцгаалаа.
Хоёр хүүхдээ гэр орон ер нь байгаа бүхнээ л Удвалд өгөв. Харин хэдэн сарын дараа Ууган нэг хачин мэдээ дуулжээ. Учир нь түүний их сургуулийн найз Жамбал Удвалтай суугаад хот шилжиж байгаа гэсэн мэдээ байв.
Ууганыг эхнэр хүүхдээсээ салах дээрээ тулсан явахад нь Жамбал утсаар ярьж асууж сурахад нь Ууган болсон үнэнээ л ярьжээ. Жамбал -чиний л буруу байж л дээ гээд сална гэж байгаа бол салсан нь зөв дөө, нэгэнтээ л ийм шийд гаргасан хүнийг болиулаад эргэж нийлээд олигтой амьдарна гэж ёстой худлаа.
За ер нь хайр дурлал гэдэг хүнээр юуг ч хийлгүүлж мэдэх зүйл юм даа одоо яахав тэр хүүхэнтэйгээ нэг хоёр жилийн дараа суучихгүй юу гэж шоолсон эсвэл үнэн эсэх нь мэдэгдэхгүй ярьж байсан аж.
Ууган -найз нь мөрөөрөө явъя даа бас тэр хүнийг энэ бүх муу муухайтайгаа хутгаж яахав гэсэн билээ. Гайхаж сэтгэлийн хямралд орсон залуу хар усанд хөлгүй живж хэдэн сарыг ардаа үдсэн байв.
Аймгийнх нь засаг захиргаа түүнийг apxины албадан эмчилгээнд явуулснаар Ууган мөнөөх шавар намагнаасаа ийнхүү хүчээр сугарч. Apxинаас гарч цэвэрхэн цагаан залуу аймагтаа ирж ажилд ороод байр хөлслөн амьдрах болов.
Ууган -өнчин өссөн хөөрхий бүсгүй надаас болж муу муухай нэр цолыг дууллаа. Би түүнтэй ямар ч холбоо харилцаагүй орхисон үнэхээр тэнэг хүн байна шүү гэж бодоод Лхамаатай уулзах гэсэн боловч тэр усанд хаясан чулуу шиг олдохгүй байх тул хувийн мөрдөгч хөлслөн бүсгүйг хайлгуулж эхэлсэн аж.
Хагас жилийн дараа мөрдөгч залуу Лхамааг олсон гэсэн боловч Ууганд дахин муу мэдээ дуулгав. -Удвал Лхамаа хоёр төрлүүд бөгөөд таны бүх хөрөнгийг авах арга сэдсэн байж. Бүр хамгийн айхавтар үнэн нь таны хоёр хүүхэд Жамбалын хүүхдүүд байжээ гэж хэлсэн билээ.
Аль хэдийнээ apxиндаа coгтсон Ууганд хар уснаас өөр үнэнч хань үгүй мэт санагдана. Залуу тас гэдэргээгээ саван унаж хурхирч эхлэв. Тэгээд ийн зүүдлэв. Ээж нь -миний хүү бос оо Болороо сайн бүсгүй шүү Болороо Болороо гэж дуу нь бүр холдоход Ууган гэнэт ухасхийн өндийж эргэн тойрноо харлаа.
Ээж нь ч алга ер нь хэн ч алга. Болороо гэх нэр л чихэнд нь дуулдана. Coгтуу нь гэнэт гарахад Болороо гэж хэн билээ гэж хэсэг бодсоноо – өө Аюуш гуайн Болороо манай нөгөө анги. Тийм ш дээ надад сайн гэдэг байж билээ.
Юy билээ зун наадмаар таарахдаа хүнтэй суугаагүй гэж байсан даа -Одоо хүнтэй суучихсан юм биш байгаа даа гэж утсаа шүүрэн нөгөө ангийнхаа Дүгэрлүү залгав. – Байна уу гэх дуу дуулдахад нь мэндийн зөрөөгүй
-Xүүе Дүгэр ээ танай ангийн Болороо бий юу? – байгаа ш дээ чи яах нь вэ – одоо л түүнийг тоох нь уу гэх дуулдана. Ууган -за үгүй ээ үгүй ахтай нь ярих гээд ээ -аан дугаарыг нь мэдэхгүй ш дээ Болороогоос асуугаач гээд утасны дугаар хэлэхэд Ууган модон ширээн дээрээ сэрээний араар тэмдэглэж авлаа.
Тэгээд залгах гэснээ больж -би Ууган байна хоёулаа маргааш уулзъя хаана гэдгээ чи хэл гэж зурвас бичив. Удалгүй – за номын сангийн баруун талын дэлгүүрийн тэнд гэсэн хариу ирэв. Ууган ухасхийн босч нүүр гараа угаан аpxины шил, хундагаа барин гарч хогийг саванд хаяад буцах даа -ээж ээ, аав аа хүү нь дахиад уухгүй ээ, одоо сайхан амьдрана аа гэж шивнэлээ.