зөвлөгөө

“HӨXPИЙГӨӨ ДАХИЖ БУСАД ЭРЧҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“HӨXPИЙГӨӨ ДАХИЖ БУСАД ЭРЧҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Сайн байцгаана уу. Шинэхэн гишүүн байна бүх постуудыг эхнээс нь гүйлгээд уншиж байна маш их ухаарал маш их зүйлийг олж авлаа үнэхээр сайхан юмаа. Тэгээд өөрийнхөө хайрын түүхийг хуваалцмаар санагдлаа. Бидний халамжгүй хөлдүү гээд байдаг тийм төрлийн эр хүний тухай бага ч гэсэн ухаарал авах байх гэж найдаж байна.

Би нэг фейсбүүк группийн админ хийдэг байлаа. 2013 оны хаврын нэг орой эмордог дээрээ тавьчихсан группдээ пост оруулваа. Постны утга нь: Зоригтой бай, таалагдаж байгаа бол шууд хэл, санаж байгаа уулзмаар байгаа бол шууд хэл амьдрал энгийн ш дээ ч билүү нэг иймэрхүү утгатай шүлэг фэйсбүүкээс хуулаад оруулсан юм. Бараг таван жилийн өмнө болохоор одоо яг сайн санахгүй байна.

Тэгсэн гэнэт нэг танихгүй залуугаас чат ирж байна харсан чинь манай группийн гишүүн юм байна. Тэр үеэр нэг уулзалтын эвэнт арга хэмжээ зарлагдчихсан байсан олон хүмүүс чатаар юм асуудаг байсан би ч тэгээд л асуусан болгонд хариулаад л яваад байдаг байсан юм, тэрийг юм асуух гэж байгаа байх гэж бодоод хариу бичсэн.

З: Сайнуу? Б: Сайн З: Танилцаж болохуу? (Гэхээр нь би хариу бичээгүй ) З: Өөрөө зоригтой бай гэчихээд хүн зориг гаргаад бичихээр ингэх байсан юмуу гэсэн ккк Б: ( Юу гэхээ мэддэггүй бас л хариу бичээгүй). Тэгээд сонирхоод фэйсбүүк рүү нь орлоо бид найзууд юм байна хэзээ яаж найз болсноо ч санадаггүй. Нэг тийм нүдэнд дулаахан, цагаан, онигор нүдтэй, нээх хөөрхөн нүдээрээ инээсэн залуу байна.

Нэг их зураг байгаагүй, аялах дуртай бололтой байгалийн хэдэн зураг өөрийнх нь нүүр зурагнаас өөр юм байгаагүй. (Анхны сэтгэгдэл таалагдсан). Хэд хоногийн дараа дахиад чат ирж байна. З:Сайнуу оройн мэнд юу хийж байна? Б: Сайн уу… гээд ойр зуурын юм бичээд харилцаа маань эхэлсэндээ. Тэр маань надаас зургаан насаар ах байсан. Тийм ч нээлттэй хүн биш, их дотогшоо хүн шиг санагдсан.

Бүр эртнээс намайг харж явдаг байсан гэсэн. Тэгээд тэр постыг уншаад зориг ороод чат бичсэн гэсэн. Би эморсон далимдаа өөртөө сайхан хайр дуудсан юм байна лээ одоо бодоход ккк. Бид хоёр бүтэн нэг жил уулзалгүйгээр чат бичилцэж утсаар ярьдаг байсан. Тэр хугацаанд нэг нэгэндээ маш их татагдсан маш олон зүйлийн талаар ярилцаж нэгнийхээ хувь хүний ертөнцөөр аялаад л аялаад л….

Би бол хурдхан л уулзахын хүслэн тэр маань харин ёрөөсөө уулзъя гэж хэлдэггүй би гайхаад л сонин юмаа яагаад уулзъя гэхгүй байгаа юм бол эмэгтэй хүн байна даа яадаг ч байсан түрүүлж уулзъя гэж хэлэхгүйдээ гэж бодоод л яваад байлаа. Нэг сайхан нартай өдөр ашгүй нэг юм тэр уулзъя гэж хэлсэн.

Бид анх 2014.07.25 парк дээр уулзсан маш их сандарсан догдолсон. Би хоцроод очсон чинь тэр маань аль хэдийн ирчихсэн нөгөө хөөрхөн инээдээрээ инээгээд зогсож байсан. Анхны болзоо үнэхээр сайхан байсан би нисч байгаа юм шиг л нэг тийм мэдрэмж авсан. Тэр мөчөөс хойш олон зүйл бидэнд тохиолдсоон.

Тэр маань хэтэрхий даруухан бас дотогшоо, халамжгүй нялуун үг хэлж мэдэхгүй эмэгтэй хүнтэй харьцах тал дээр тааруу гэдгийг удах тусмаа мэдэж авсан. Эхэндээ би байгаагаар нь хайрлана гэж бодоод их хичээсэн би өөрөө их нээлттэй халуун дулаан байх дуртай хүн болохоор сүүлдээ залхаж эхэлсэн уйтгартай сонирхолгүй анх догдолсон тэр их мэдрэмж бага багаар замхарсан.

Би их хэлдэг байсан тийм байна ийм байна ингэмээр байна тэгмээр байна гээд өөлөөд л даанч тэр бахь байдгаараа. Би яг хоёр жил болсны дараа ийм хүйтэн хүнтэй байж чадахгүй ээ гээд салъя гэж хэлсэн. Тэр үгүй гэж хэлээд уйлаад л байсан би тоохгүй орхиод зүгээр л яваад өгсөн.

Дараа нь тэр над руу байнга залгаж ажил дээр ирж гуйдаг байсан би огт нүүр өгөөгүй харааж дopомжилж хөөж их хатуу хандсан одоо бодохоор хэцүү санагддаг арай л муухай хандаждээ гэж бодогддог. Гурван сар гаруй тийм байж байгаад тэр гэнэт л алга болчихсон.

(Дараа нь хэлэхдээ миний бодол өөрчлөгдөх байх гэж найдаад надад хугацаа өгөх гээд холдсон гэсэн.) Би ч болох юм болдгоороо боллоо гээд нэг их гайхаагүй. Тэгээд түүнийгээ хэдэн сар бүрэн мартаж чадаагүй байсан шаналаад явдаг байсан. Хэдэн сарын дараа ажилд шинээр орсон нэг залуу надад сайн хандах болов.

Бага багаар дотносоод үерхэж эхлэв. Тэр маш их халамжтай романтик яг л миний хүсдэг залуу байсан бэлэг сэлт гоё үгс гээд л, үргэлж миний хүслийг биелүүлдэг. Хэзээ ч надад хүйтэн ширүүн хандаж байгаагүй үргэлж гоё сайхан үг хэлж магтаж яг л мөрөөдлийн гэмээр бүхий л бүсгүйчүүдийн хүсдэг тийм залуу байсан.

Би тэрнээс тийм сайхан халамж хайр аваад өмнө нь хатчихсан байж байгаад ургаж байгаа цэцэг аятай л байсан. Би өмнө нь хэзээ ч авж байгаагүй мэдэрч байгаагүй халамж энхрийллийг аваад би хайрандаа мaнcyyраад тэнэг болчихсон байсан.

Эрэгтэй хүн яг тэгж хүсдэг байсан шиг нь хандахаар эмэгтэй хүн тухайн үедээ мaнcyyраад зөв буруу ялгах ч тэнхэлгүй тэнэг болчихдог юм шигээ. ҮРГЭЛЖ ингээд л насан туршдаа жаргах юм шиг л тэр үедээ боддог байлаа. Бид зургаан сар үерхээд хамт амьдарч эхэлсэн. Эхэндээ бүх юм үлгэрийн юм шиг л байсан.

Нэг өдөр миний утас дуугарлаа. Хуучин найз залуу ярьж байна. Би ч үг хэлэхийн завдалгүй би хүнтэй болсон дахиж битгий залга гээд тасалчихсан. Гэтэл төд удалгүй хамт амьдарсан нөгөө ханхүүгийн тар нь танигдаж эхэллээ аашилдаг боллоо тоохоо больлоо утаснаас нь чатнаас нь хүүхнүүдтэй бичсэн элдвийн юм олж уншлаа.

Тэгээд гэрээсээ явлаа гэхэд уйлж унжаад дахиж тэгэхгүй гээд л би яахавдээ халамжлуулсан мaнcyyрлаасаа бүрэн гарж чадаагүй хүн үлдлээ. Дахиад л бүр худлаа ярьж мөнгө авч шоуддаг боллоо явалддаг хүүхнүүдтэйгээ нийлж элдвээр доромжиллоо тийм зүйл болсны дараа л би гэнэт ухаан ороод салахаар шийдсэн.

Өөр зөндөөн муухай юм болсон тэр бүгдийг энд бичээд яахав. Харин хуучин найз залуу маань алга болоогүй нэг жил тасралтгүй миний араас гүйсэн. Би хүлээж аваагүй тэр ч бууж өгөөгүй. Би тэрэнд салсан гэдгээ хэлээгүй байсан юм.

Тэр нөгөө залуу дээр очоод хайртай хүнийг минь жаргааж чадах уу чадна гэж амла үгүй бол түүнийгээ буцаагаад авмаар байна гэж хэлсэн гэсэн. Нөгөө залуу тэр чинь надад хэрэггүй болсон аваачдээ энэ тэр гээд их муухайгаар намайг хэлсэн байсан.

Тэр худалч залуу бол маш сайн жүжигчин байсан. Халамжинд нь тэр үедээ жаргасан ч дараа нь худлаа гэдгийг нь мэдээд маш их шаналсан. Бодит байдал дээр миний нөгөө хүсээд байдаг төгс халамж ийм л хуурамч байж.

Тэрний оронд хөлдүү гэж голсон найз залуу маань хэдэн 100000 дахин илүү байж гэж ойлгосон. Тэр маань тэгээд салсныг мэдээд эргэлт буцалтгүй намайг эргүүлж авахаар шийдээд бүхий л арга чаргаа ашиглан надтай харилцаагаа сэргээх гэж хичээсэн.

Би түүнийг баахан дopомжилчихоод хаяж өөрөөс нь илүүг хайж яваад өөрийгөө дopомжлуулчихаад ямар нүүрээрээ эргэж очих вэ гэж бодоод нүүр өгөлгүй нэг жил болсон тэр маань огт бууж өгөөгүй тууштай байсаар л байсан.

Миний ямар байсан яаж байсан чинь хамаагүй ирээдүйд хамтдаа жаргалтай байхад л боллоо гэдэг байсан. Эр хүн үнэхээр хайртай бол юу ч болж яаж ч байсан зогсдоггүй юм билээ. Тэр их хичээл зүтгэл тэвчээрийг нь хараад би хүндлэх хайрлах итгэх итгэл төрсөн.

Бид тэгээд эргээд нийлсэн. Одоо бүх зүйл сайхан байгаа. Тэр гэхдээ бүрэн төгс өөрчлөгдөөгүй тэгсэн ч бид жаргалтай байгаа. Яагаад гэж гайхаж магадгүй яагаад гэдгийг одоо тайлбарлая. Тэр маань уг хүмүүжил мөн чанар нь л тийм дотогшоо хүнд эрхэлж эрхлүүлэх халамжлахыг сайн мэдэхгүй.

ЭР хүнийг хүчээр өөрчилнө гэдэг огт боломжгүй зүйл юм билээ. Би байгаагаар нь хүлээж авсан өмнө нь би өөрчлөгд гэж, хүсээгүй байхад нь тулгаж байснаас биш яаавал БИ юу хийвэл бидний харилцаа сайхан болох вэ гэж нэг ч бодож байгаагүй миний алдаа. Өөрөөр хэлвэл өөрийгөө ертөнцийн төв юм шиг санаж аашилдаг тэнэг байсан байна.

Чи бусадгүйгээр хэн ч биш өөрөө эхлээд өгөхгүй бол бусдаас хүссэнээ авахгүй гэдэг үг үнэхээр үнэн. Юу гээч бүсгүйчүүдээ бид асуудлыг ихэнхдээ өөрсдөө л хүндрүүлдэг аливаааг харах өнцөгөө өөрчилж, нөгөө нэг хатан ухаанаа гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй аашилж загнаж элдвээр хэлэх огт шаардлагагүй хэрэггүй.

Таны эр халамжгүй хөлдүү санагдаж бухимдлыг чинь төрүүлж байна уу өөлөхөөсөө чичхээсээ өмнө зүгээр л түүнд өөрийн гэсэн орон зайг нь өг өөрөө үлгэрлэ өөрөө өөрчлөгд өөрөө хичээ аяндаа дагаад маш бага багаар тэр ч бас өөр болно. Хүн хүн өөр л гэхдээ эрэгтэй хүмүүсийн уг мөн чанар, бодгалийн онцлог нь ижилхэн.

Миний залуу надад нялуун үг хэлдэггүй гэхдээ ажил дээр хаяа хоол бариад ирдэг энэ хайртайн илэрхийлэл, “Би чамд хайртай” гэж бүтэн үгээр нь хэлж байгаагүй гэхдээ хайраа гэж дууддаг хайраа гэдэг чинь хайртай л гэсэн үг ш дээ тэ кк үйлдэл бүрээс нь л өөрт таатай өнцгөө олж хараад өөрийгөө аль болох амар байлга битгий хэтэрхий их зүйл төсөөл хүс, битгий өөрийгөө шаналга.

Төгс юм гэж хаана ч байхгүй бид төгс байлгах гэж хэт их хичээхээрээ л илүү их шаналах болдог шүү. Эцэст нь хэлэхэд миний ойлгож мэдэрсэн хамгийн чухал зүйл бол Халамжгүй хөлдүү эр хүн гэж байдаггүй юм шигээ.

ЭР ХҮН үнэхээр хайртай л бол хэзээ ч хүйтэн хөндий үл тоосон байдаггүй юм гол нь эр хүн болгоны хайраа илэрхийлэх арга дадал байдал нь огт өөр өөр гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Эр хүн гэдэг биднээс тэс өөр ертөнц маш их ялгаатай хүмүүс гэдгийг үргэлж санаж явбал амьдрал арай бага асуудалтай байх юм шигээ.

Бидний хэт их хэтрүүлсэн төсөөлөлд хүрэхгүй, бусад халамжтай гэж боддог залуус шиг байхгүй байхаар нь л бид хөлдүү халамжгүй гэж хүлээж авч буруу ойлгоод байдаг тийм биш шүү! Бусадтай битгий харьцуул битгий адилтгаарай чиний залуу цор ганц. Хайр бүхэн жаргалтай байг….

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!