зөвлөгөө

“САЙН НАЙ3ЫНХАА НАЙ3 3AЛУУГ HӨXPӨӨ БОЛГОСОН…”

“САЙН НАЙ3ЫНХАА НАЙ3 3AЛУУГ НӨХРӨӨ БОЛГОСОН…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Сайн байна уу. Би нь нөхөр хүүхдийн хамт сайхан амьдарч байна. Энд өгүүлэх түүх бол хань бид хоёрын түүх. Нэгдүгээр курсэд байхдаа хамаатныхаа бандийнд очоод нөхөртэйгөө анх танилцаж байлаа.

Хамаатны маань найз нь юм гэнэ. Анх харахад яасан царай муутай залуу вэ л гэж харж байлаа. Яг үнэндээ харилцаад үзвэл хэн ч түүнд сэтгэл татагдахаар байсан юм билээ. Яагаад гэж үү? Тэр минь их хөгжилтэй, цагаахан, эвдрээгүй зантай болохоор тэр байх.

Цаг хугацаа өнгөрч бид хоёр маш сайхан найзууд боллоо. Зовох жаргахын аль ч цагт би түүний хажууд тэр миний хажууд байдаг байсан. Гэхдээ тус тусдаа найз бүсгүй, найз залуутай болсон. Түүний минь найз бүсгүй миний сайн найз байсан юм аа.

Би гэхдээ сайн найзынхаа хайртай хүнийг булаагаад суусан хүн биш шүү. Би ч түүнд найз залуугаа танилцуулаад дөрвүүлээ хааяа хос болзоонд явж, янз бүрийн л зүйлс хийдэг байсан. Энгийн найзууд байхдаа би ч түүгээрээ бахархдаг байсан.

Яагаад гэвэл найз охиндоо үнэхээр халамжтай, хол газар тусдаа байхдаа найз охиноо огт хуурдаггүй мундаг эр хүн болохоор нь тэр. Би наргиж шоудах зэрэгт нь байнга л хамт явдаг байсан болохоор хуурж энээ тэрээ болдоггүйг нь сайн мэдэж байгаа.

Тэгээд л би чинь найзаараа бардаж өгнө шүүдээ. Манай энэнтэй суусан эмэгтэй жарганаа гээд л. Хоног хугацаа харвасан сум шиг өнгөрч би найз залуугаасаа тодорхой шалтгаангүйгээр салдаг юм байна.

Бараг хаягдчихсан гэхүү дээ. Аймар шаналаад уйлаад л хэдэн сар явсан. Сэтгэл арай гайгүй болж найз залуугаа мартаж байтал найз маань бас найз охиноосоо салчихдаг юм байна.

Би ч зохицуулдаг баатар болж баахан нийлүүлэх гэж явсан ч манай найз охин түүнийг минь өөр залуутай хуурч явсаныг нь мэдээд эргэж нийлэх зай үлдээгүй юм шиг болохоор нь тэгсгээд нийлүүлэх гэж байснаа больсон.

Тэр минь ч сэтгэлээр унасан амьтан. Би хажууд нь байгаастай. Шархалсан зүрхийг нь тайтгаруулах гээд л хаяа халбага пиво хамт уугаастай. Ийм сайхан гэмгүй нөхөрлөлөө тэр минь өөрөө л нэг өдөр үгүй хийсэн дээ.

Нэг өдөр чатлаад байж байсан чинь -Чи Чукагийн “Дэргэд минь байж” гээд дууны клипийг үз дээ л гэж байна шүү. Би ч үзчихээд хайртай хүнээ хажуудаа байгааг нь мэдэхгүй өөр эмэгтэйг сонгочихоод дараа нь л ухаарч байна гээд хэллээ.

Тэгээд л маргаашнаас нь намайг гуйж эхэлсэндээ. Мэдээж найзаас минь салсанаас хойш нилээн хугацаа өнгөрсөний дараа. Би ч эхэндээ халгаагаагүй ээ. Нэгт бид сайн найзууд. Хоёрт тэр миний сайн найзтай үерхэж байсан.

Гуравт би түүнийг хэзээ ч эр хүн талаас нь харж байгаагүй гээд харьцаагаа ор мөргүй таслав. Хоног хугацаа өнгөрсөөр… Төгсөх курсын шинэ жилийн үдэшлэг. Огт холбоогүй байж байгаад мань хүн залгаж байна.

Шинэ жил болох тухайгаа хэлэхэд тэр минь намайг үдэшлэгт бэлдэж өгье гээд найзынхаа салонруу дуудлаа. Юм юм тулчихсан байсан болохоор уухайн тас очлоо.

Тухтай ч уулзсан юмгүй үсээ янзлуулж нүүрээ будуулаад баярлалаа гэж хэлчихээд л үдэшлэгрүүгээ явсан. Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа яг он гарсны маргааш тэр минь надруу залгаад гэрийн гадаа байна гэдэг юм.

Би ч орой болчихсон болохоор ээжээс гуйж гуйж байгаад гарсан. Тэр үдэш хамгийн анх миний гараас хөтлөөд алхсан. Кинон дээр гардаг шиг заяаны ханийнхаа гараас атгахаар жан жан гээд дүрс нь удаашраад уянгалаад байдаг даа,

Яг л тэрэн шиг зүйл болсон хэхэ. Нэг л тийм гоё мэдрэмж. Урьд нь өмнөх найз залуутайгаа хөтлөхөд тийм мэдрэмж байдаггүй л байсан. Энэ цагаас бид хоёр биенээсээ алхам ч холдоогүй ээ. Цаг нь болохоороо бүх зүйл маш хурдан болж өнгөрдөг юм байна лээ.

Цагаан сараар гэр гэртээ очоод л албан ёсоор танилцсан даа. Гэхдээ гэрийнхэн маань найзууд байхад маань мэддэг байсан л даа. Тэгээд л дахиад удалгүй Мартын 8-нд жирэмсэн болсоноо мэдсэн.

Ер нь бид хоёрын амьдралын эхлэл бүр дандаа баяр ёслолтой давхцсан байдаг юм билээ энэ өндөрлөгөөс харахад хэхэ. Удалгүй хүү минь бидэндээ ирж аз жаргалыг илүү их мэдрэх болсон. Саяхан хуучин найз залуу маань холбоо барьж яагаад бидний харьцаа дуусах болсон шалтгаанаа хэлсэн.

Эрэгтэй хүн хайраа биш найзыгаа сонгодог бол эмэгтэй хүн найзыгаа биш хайраа сонгодог гэж үнэхээр үнэн үг юм билээ. Энд бичигдээгүй нэг шалтгаанаас болж хуучин найз залуу минь найзыгаа сонгоод аргагүйн эрхэнд надаас холдсон гэсэн.

Би тухайн үед түүнд маш их хайртай байсан. Салаад маш их шаналсан. Гэхдээ одоо бүх зүйл дууссан. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь орхиод зүгээр л сайхан дурсамжаа зүрхэндээ хадгалж явна даа.

Хайртай хань минь, хөөрхөн зулзага минь байхад би хэнээс ч илүү жаргалтайгаа мэдэрдэг. Эрэгтэй эмэгтэй найзууд эцсийн эцэст хайртай хосууд л болдог юм шиг байна дөө. Цаг зав гарган уншсанд баярлалаа хөөрхөнүүдээ…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!