“ХҮҮХДИЙНХЭЭ ACPAГЧ ЭМЭГТЭЙД ДУPЛAЧИХЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ХҮҮХДИЙНХЭЭ АСРАГЧ ЭМЭГТЭЙД ДУРЛАЧИХЛАА…” БОДИТ АМЬДРАЛААС
Thank you for reading this post, don't forget to subscribe!Сайн байна уу, та бүхэнд захиаг минь унших өдрийн мэндийг хүргье. Би гурван настай нэг хүүтэй одоо 33 нас хүрч байгаа ганц бие аав. Эхнэр маань гурван жилийн өмнө хүүгээ төрүүлж байхдаа төрөхийн xүндрэлээр наc барж хорвоо дээр хүүтэйгээ хоёулханаа үлдэж байлаа.
Надад тохиолдоод байгаа гол асуудлаа л шуудхан бичиж эхлье гэж бодлоо. Манай хүүхдийг хардаг нэг бүсгүй байдаг юм. Хүү бид хоёр хоёулханаа байдаг болохоор намайг ажилдаа явсан үед хүүгээ хүнд харуулах хэрэгтэй болоод аргагүйн эрхэнд хүүхэд асрагч авсан юм л даа.
Одоо тэр дөнгөж л 25 нас хүрч байгаа. Хүүг минь бараг төрсөн цагаас нь л харж асарч өсгөж эхэлсэн. Хүү маань ч түүнийг одоо ээжээ гэж дууддаг, ер нь л их сайн охин байдаг юм.
Бас их ааштай эмэгтэй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд миний сайн муу гээд бүх л зүйлсийг минь мэддэг болсон. Би ч бас зүгээр байж чадахгүй үе үе аашлана, тэр ч ааштай юм. Тэгээд заримдаа ам зөрөөд уурлаад олон ч удаа манайд ажиллах хэрэггүй гээд гэрээсээ хөөж байсан.
Гэхдээ өөр хүнээр хүүхдээ харуулахааар хүү маань нэг л дасаж өгөхгүй элдэв янзын асуудал гарч ханиад шуухнианаас авахуулаад өвчин ороох маягтай болоод бас санаж бэтгэрээд байхаар нь яалтчгүй эргээд л нөгөө эмэгтэйгээ хүрээд ирээч гуйна даа.
Ийм байдлаар манайхаас явж буцаж ирсээр бараг сүүлийн нэг жил гаран болж байх шиг байна. Эхний хоёр жил уг нь бидний харилцаа харьцангуй гайгүй эвтэй найртай байсан. Дөнгөж бие биенийгээ мэдэлцэж байгаа хүмүүс яасан ч гэж ам мурийх билээ.
Одоо бол харин тэр эмэгтэй манай гэрийн босс болчихсон. Надтай муудалцаж уурлахараа хүүг маань аваад гэрлүүгээ явчихна, би очиж гуйж авч ирэхээс нааш огт ирэхгүй. Таныг яаж ч хөөсөн би хүүгээ аваад явна, та энэ гэртээ ганцаараа үлдээд жаргалаа хөө гэж уурладаг.
Тэр нь ч зөв байх надаас илүү миний хайрлаж чадахгүй хайраар миний хүүг хайрлаж төрсөн ээж шиг нь л өсгөж байгаа хүн дээ. Миний асуудал юу вэ гэвэл сүүлийн нэг жилийн хугацаанд би тэр эмэгтэйд хайртай болоод байх шиг байна.
Сэтгэлтэй болчихсон болохоороо элдэв янзын жижиг сажиг асуудал дээр туниад тэгээд ам мурийгаад байгаа юм болов уу л гэж өөрийгөө бодож байна.
Тэрнээс огт хамааралгүй хүн байсан бол юу гэж л гомдож туних юм. Ам зөрж муудалцаж эхэлсэн цагаасаа л түүнд өөрийн мэдэлгүй татагдаад байх шиг бололтой байсан. Уурлаад гэрээс явахад нь нэг ч өдөр харахгүй бол тэсэж чадахаа байчихсан байна лээ.
Тэгээд түүнд хайртай болсон гэдгээ хэлнэ гэхээр тэр яаж хүлээж авах бол би бас тэр охинийг чин сэтгэлээсээ хайрлаж чадах болов уу гэж айж байна.
Айлын жаахан охиныг гучин нас ч хүрээгүй байхад нь дагавар хүүхэдтэй эртэй гэрлүүлээд хойд ээж болгоод зовоочихвол яанаа гэж сүүлийн үед их бодох болсон.
Өмнө нь бол ажлаа тараад найзуудтайгаа уулзах гээд гэрээсээ өөр тийшээ явдаг байсан бол одоо ажил тараад гэрлүүгээ л яардаг болсон.
Хүүгээсээ болон тэр эмэгтэйгээс болж тaмxи татахаа больж тамхинаас хүртэл гарч чадсан гээд бодохоор зүгээр ч нэг энгийн харилцаа лав биш болж хувираад байна.
Гэхдээ энэ яг хайр мөн болов уу, эсвэл зүгээр л байнга хамт байгаад байгаа болохоор дасаж дурлана гэдэг нь болоод дассандаа л надад ингэж санагдаад байгаа юм болов уу. Түүнд яаж эвтэйхнээр сэтгэлээ илчлэх вэ,
Хэрвээ сэтгэлээ илчлээд улаан нүүрэн дээр нь чамд хайртай болчихлоо, миний эхнэр болооч гээд пал хийтэл хэлтэл зөвшөөрөхгүй намайг буруугаар ойлгоод манайхаас яваад өгвөл яаанаа. Би ч ядахад тиймэрхүү эмэгтэй хүний арга эв олох тал дээр маруухан юм.
Хэрвээ ингээд бүх зүйл сайхан болчихвол хүүгээ ээжтэй болгоод элэг бүтэн амьдрах шиг сайхан зүйл хаа байхав дээ л гэж бодох юм. Та бүхэн санал бодлоо харамгүй хуваалцаж надад сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч…