ХААН-ы луйваpт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү

Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ХААН банкны хувьцааны тодорхой хувийг Худалдаа, хөгжлийн банкны хамаарал бүхий этгээд худалдаж авсан тухай мэдээллийг гишүүд хөндсөн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!УИХ-ын гишүүн Т.Доржханд, Г.Амартүвшин нар уг мэдээлэл үнэн бол хууль зөрчсөн хэрэг болохыг онцолж, Монголбанкны Ерөнхийлөгчөөс тайлбар хүссэн юм.
Харин Б.Лхагвасүрэн мэдээллийг нягтлуулахад үгүйсгэгдсэн бөгөөд эцсийн гүйлгээ хийгдээгүй гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Б.Лхагвасүрэн та ХААН банкны Япон талын гүйлгээ шилжихийг зөвшөөрч, бичиг өгсөн юм билээ.
Би өөрийн нүдээр харсан. Та зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хувьцааг худалдан авч буй эцсийн эзэн нь хэн бэ гэдгийн сайтар нягтлах ёстой байсан” хэмээсэн юм.
Гэтэл өнгөрсөн шөнө Асашорюү Д.Дагвадорж сошиал хуудастаа Увсын дөрвөд хэмээн хэн нэгнийг цоллож, ална тална хэмээн хэд хэдэн пост бичиж, нутаг ус, гуу жалгаар ялгаварлан гадуурхсан зүйлс бичсэн байсан нь анхаарал татав.
Тэгвэл тэр дөрвөд хэмээгээд байгаа нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг хэлсэн бололтой Ч.Хүрэлбаатар энэ талаар сошиал хуудастаа бичжээ.
Тэрбээр “Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60 хувийг хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг ХААН-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү.
Тун удахгүй ХААН банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчдаар гүтгүү л ж , доромжлуу л на гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү” гэжээ.