зөвлөгөө

“ХАНЬ МИНЬ НАМАЙГ XЭBTЭРТ ОРЛОО ГЭСЭН ШИГ ӨӨР ЭР ДАГААД ЯВСАН ДАА”

“ХАНЬ МИНЬ НАМАЙГ ХЭВТЭРТ ОРЛОО ГЭСЭН ШИГ ӨӨР ЭР ДАГААД ЯВСАН ДАА”

Аз Жаргалтай Шувуухай

Амьдралд муугаасаа сайн нь олон гэдэг үгээр энэ бичвэрээ эхлье даа. Гоё сайхан зүйл бишээ, гэхдээ нэгийг бодогдуулсан л зүйлийг сая суусан таксиныхаа жолооч ахаас сонслоо. 19-р хорооллоос офицеруудын ордон орох гээд таксинд сууваа.

Яг офицер орох хангалттай мөнгө байхгүй байсан болохоор жолооч ахад мөнгөндөө тааруулаад ойрхон автобусны буудалруу хүргээд өгчихөөрэй ахаа гэсэн яг хаашаа хүрэх юм гэхээр нь офицер орноо, дүүд нь хангалттай мөнгө алга тэд л байна арай хүрэхгүй байх гэсэн.

Тэгсэн жолооч ах -Зүгээрээ, ах нь байгаа мөнгөнд чинь л хүргээд өгье дөө, бага иддэг машинтай л гэж байна. Би ч баярлаад тэгвэл баярлана шүү ахаа, таных ямар машин бэ сая суухдаа анзаарсангүй л гэсэн Vitz гэдэг машин байгаа юмаа л гэж байна.

Тэгээд өө гоё машин байна эмэгтэй хүн барихад гоё тэ энээ тэрээ гээд ойр зуурын юм ярьж байсан чинь тийм тийм гэж байснаа, -Ах нь олон жил замын үүдээс цемент зөөсөн том машин зөндөө л унаж байсан, саяхан оcолд ороод гэмтэлийн эмнэлэгт хэвтэрт хэвтсэн юм.

Харин эхнэр маань эхний өдөр сахиад дараагийн өдөр нь гэртээ хариад хүүхдүүдээ нэг харчихаад ирье гэж гарч яваад намайг тэр чигтээ ингээд босож чадахгүй хэвтэрийн хүн болчихлоо гэж бодсон уу яасан гэрт байсан бүх зүйлийг хүүхдүүдтэйгээ аваад ахыг нь хаяад явчихсан.

Ах нь хөдөө хотод байдаг бүх л ар гэрийнхэнрүүгээ залгаж байж тэднийгээ дуудаж хэдэн ах дүү хамаатан саднуудыхаа л ачаар хоёр хөл дээрээ босож ирлээ. Хоёр долоо хоногын өмнөөс л суга таягаа хаяад одоо овоо харин ингээд машин барихтайгаа болоод явж байна.

Гурван сар хэвтэрт байсан хүн гэхэд ах нь их азтай ингээд босоод ирдэг гээд их л баяртайгаар надад ярьлаа. Би ч та амьдрах ёстой буянтай хүн юм байнаа л гэсэн.

Хамгийн гол нь миний хэлэх гээд байгаа юм нь ахын хэлсэн хамгийн их гомдож байгаа юм нь “Ахыг нь ингээд хөл дээрээ бостол түшиж тулж байгаад, ядаж суга таягтайгаа явдаг болох үед маань орхиод явахгүй дээ л гэж ханилсан ханийгаа боддог юм.

Бид хоёр арван найман жил ханилсан дундаасаа гурван сайхан хүүхэдтэй. Даанч энэ нэг юм хэвтэрт орлоо гэсэн шиг хөдөөний хүн дагаад явсан даа. Харин саяхан эхнэрээс маань дуудлага ирэхээр нь баярласандаа шуудхан л авлаа.

Тэгсэн чинь өөдөөс бие гайгүй юу ч гэж асуулгүйгээр үгийн зөрүүгүй хүүхдүүдээсээ гэр орноо харамлахгүй юм байгаа биздээ гэж асууж байна лээ, би хариуд нь үгүй ээ юу гэж харамлах вэ л гэсэн”.

Ах нь угаасаа ч хэдэн хүүхдүүдээсээ юу ч байсан харамлахгүй ээ, тэдэндээ гомдохгүй. Эхнэртээ ч бас гомдохгүй буянаараа болог дээ.

Ах нь тэгж ч хөгширчөөгүй байна нас байна, одоо бусад хүмүүстэй адилхан хоёр хөл дээрээ босоод ирсэн юм чинь юугаар дутах вэ сайхан амьдарнаа гээд өөртөө итгэлтэйгээр энэ яриагаа дуусгалаа.

Би ч ах минь дээ муугаасаа сайн нь олон хорвоо шүү дээ, жаргал зовлон ээлжилдэг болохоор та илүү сайн ханьтай учирнаа гээд хэлсэн. Тэгээд удалгүй би ч ярьж явсаар ирэх газраа ирж амьдралын хичээлд суусан юм шиг л ахын машинаас буусан даа.

Дотроо бол эмэгтэй хүмүүс тэвчээр муутай даа ингэдэг юм болов уу? Аль эсвэл ухаан муутайдаа ингэдэг юм болов уу тэгж олон жил ханилчихаад зовсон үед нь яагаад хаясан юм бол доо л гэж бодож явлаа.

Би юу хэлэх гэсэн бэ гэхээр одоо хүний хань, айл гэрийн эхнэр болох гэж байгаа охид минь амьдралд жаргал, зовлон юу ч тохиолдож болно харин зовлон зүдгүүр тохиолдох тэр үед л хамгийн гол нь тэвчээртэй байгаарай.

Ханилсан ханьдаа, эр нөхөртөө итгэх итгэл дүүрэн байгаарай л гэж хэлэх гэсэн юм. Эр хүн долоо дордсон ч найм сэхдэг болохоор ахын эхнэр шиг алдаа гаргах хүн битгий байгаасай. Нуршуу бичсэн бол уучлаарай. Энэ хүртэл уншсанд баярлалаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!