Г.ПҮРЭВБАТ ЛАМ : ЗУЛ ӨРГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ ?

Хамгийн түрүүнд, зулын гол ороох гэж буй бол гараа ариутгасан, өөрөөр хэлбэл гараа сайтар угаасан байх. Бурхан шүтээндээ чин сэтгэлээсээ залбирч, нэгэнт бадарсан зулыг байрнаас нь хөдөлгөх, унтраах нь хориотой байдгийг санах нь чухал. Зулыг өөхөн тос болон сүүлний тосоор өргөж хэрхэвч болохгүй. Энэ нь малын амийг тасалсан нүгэлт тос гэж тооцогддог. Тиймээс зөвхөн шар тосоор өргөнө.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Алт, мөнгөн цогцонд зул өргөлөө гээд өөрчлөлт байхгүй. Гол нь лам гурван эрдэнэд сүжиг бишрэлээр залбирбал зохино. Нэгэнт зул өргөсөн орчинд хэрүүл шуугиан тарихыг цээрлэдэг. Зулын гэрэл бол таны сэтгэл сүжиг шингэсэн хамгийн ариун зүрхний гэрэл гэж үздэг. Мөн зул өргөж буй хэнбугай ч гэсэн "Хамаг амьтны зовлонг хоцроолгүй арилгах болтугай гэж ерөөгөөд, " Ум зула, зула бар, зула суха" тарныг 7-21 удаа уншвал зохино гэж зөвлөе.