зөвлөгөө

ТАНИЛЦ: Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

Ипотекийн зээлийг зургаан хувиар олгох болсонтой холбоотойгоор Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү журмыг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.Журамд оруулсан өөрчлөлтийг танилцуулъя.Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!