зөвлөгөө

Жүжигчин Б.Навчаа: Тор дүүрэхгүй юм авахад 86 мянга. Үүнийг эсэргүүцэж байвал цааш нь түгээ

Кино урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олсон бүсгүй бол жүжигчин Б.Навчаа. Эршүүд төрхтэй тэрээр шударга шулуун үгтэй гэдгээрээ ялгардаг.


Түүнийг хэтэрхий “бүдүүлэг” гэх нэгэн байхад “өөрөөрөө нэгэн” хэмээн магтаж сайшаах хүн ч бий. Тэгвэл жүжигчин бүсгүй гадаадад амьдрах замыг эрэлхийлж эхэлсэн бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Монголоос зайлах юмсан гэж бодтол хогийн амьдруулах юмаа. Тор дүүрэхгүй юм авахад 86 мянга. Хүнсний үнэ тэнгэрт хаджээ, дээр байгаа мангаруудаа” хэмээн бичжээ.


Манай улс шиг эдийн засагтай орны хувьд амьжиргааны түвшинд голлон нөлөөлдөг өргөн хэрэглээний бараа болон бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж буй нь ядуурал газар авахын дохио хэмээн учир мэдэх хүмүүс ярих болов.

Харин зарим нэг нь дэлхийн зах зээл дээр нефть хэрэглэгчдийн тоо өссөн, Нигер улсад түүхий нефтийн олборлолт багассан зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна.


Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас импортоор авдаг болохоор бензин шатахууны үнэ нэмэгдэнгүүт өргөн хэрэглээ болох хүнсний бүтээгдэхүүний үнэ хууль юм шиг дагаж өсдөг болсоор удаж байгаа. Өнөөдрийн байдлаар бензиний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 50-90 төгрөгөөр өссөн.

Энэ тухай холбогдох газруудаас тайлбар авахад хүрвэл өнөөх л тэнд тэгснээс манайх ингэсэн гэсэн хариуг ёс юм шиг сонсдог. Гэтэл сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хот хооронд зорчигч тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд үйлчилгээнийхээ үнийг нэмэх саналыг Тээврийн үйлчилгээний төвд тавьжээ.

Тус төв үүнийг судалж үзээд Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Дорнод, Дундговь зэрэг аймгийн зорчих тасалбарын үнийг 500-1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ.


Шинэчилсэн энэ тарифаар өнгөрсөн сарын хагасаас эхлэн мөрдөж эхэлжээ. Харин бусад аймгийн тээврийн үнэ нэмэгдээгүй байгаа аж. Уг нь Зам тээвэр, аялал жуулчлалын яам Тээвэр үйлчилгээний төв аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээндээ тээврийн үнийг тодорхой хэмжээнд барихыг тусгасан бөгөөд цаашдаа дахин өсгөхгүй байхыг анхааруулсан байна.

Үүний хажуугаар нийтийн тээвэрт үйлчилдэг компаниуд үйлчилгээнийхээ үнийг нэмэх албан бичгийг хотын захиргаанд хүргүүлж амжжээ. Гэвч тэдний саналын хариуд үнэ нэмэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Төмөр замынхан 2500-3000 төгрөгөөр өсгөөд удаагүй. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бензин тосны үнэ нэмсэн гэсэн шиг хүүхдүүдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл ноднин жилийнхээс нэлээд нэмэгдсэнийг эцэг, эхчүүд өгүүлж байсан.


Энэ зун урьд урьдахаасаа илүү халж, иргэдийг цочроосон. Үүнийг өвөл хатуухан болохын дохио хэмээн хөгшид үзэж байна. Гэтэл өвлийн хүйтнийг давах цахилгаан станцууд 20-хон хоногийн нөөцтэй байдаг. Үнэ нь хүртэл нэмэгдэх гээд байгаа нь иргэдийн санаа зовних зүйл болж. Нүүрсний үнэ нэмэгдвэл цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт орно. Цахилгаан станцууд түлшнийхээ 50 гаруй хувьд нүүрс эзэлдэг.

Гурилын үнэ нэмэгдсэнээс талхны үнэ тэнгэрт хадсан гэж болохоор. Манайх Орос улсаас гурилынхаа 90 гаруй хувийг авдаг. Гэтэл Оросууд гурилынхаа үнийг 24 орчим хувь нэмчихсэн. Үүгээр нь үйлдвэрүүд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэнгүүт сүлжээ дэлгүүрүүд нь 30 орчим хувиар үнийг өсгөж үнийг хөөрөгдөл бий болгож байгаа нь нууц биш юм.


Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хийсэн судалгаагаар дотоодын гурилын үнэ хүнсний захуудад 50, нэгдүгээр гурил 80, хоёрдугаар гурил 30 төгрөгөөр бол сүлжээний дэлгүүрүүдэд дээд гурил 80, I гурил 50, II гурил 40 төгрөгөөр нэмэгдсэн байсныг тогтоосон байна.

Мөн цаасны үнэ нэмэгдсэн. Энэ нь дэлхийн зах зээл дээр цаасны өртөг хоёр хувь өссөнтэй холбоотой гэнэ. Үүгээр далимдуулан хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрууд үнэ нэмсэн бололтой. Энэ мэтчилэнгээр юм бүхний үнэ өсөх болсныгбид л болсон хойно дэлхийн зах зээлийн ханштай холбон тайлбарлаж сууна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!