УИХ-ын гишүүн Ц.Анaндбазар нvглээ нaминчилж оpой бoлгон 108 мөpгөдөг бас…эмэгтэй хүнтэй

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.УИХ-ын Гишүүн Ц.Анандбазар нүглээ наминчилж орой болгон 108 мөргөдөг Алдаагүй эр хүн гэж хаана байхав гэхчлэн Сүндэръяа гэх бүсгүйн мэдэгдлийн дараагаас нийгэм даяар Цогт-Очирын Анандбазарын эсрэг хөдлөгөөн өрнөж эхэлсэн. Монгол шатахууны салбарын магнатуудын нэг, УИХ-ын гишүүн эл эрхэм өөрийн бизнесийн салбар дахь охид эмэгтэйчүүддээ байнга бэл гийн дa p aмт үзүүлдэг, с е к с п а р т и зохион байгуулдаг хэмээн сошиал сайтын олон эх сурвалж мэдэгдсэн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэгвэл түүнийг зовлон үзсэн буурь суурьтай чинхүү сүсэг бишрэлтэй нэгэн юм гэж ярих хүмүүс ч байдаг. Жишээ дурьдахад Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц түүний талаар нэвтрүүлэгт чинхүү буяны садан хүн юм. Олон газар хийд орон сэргээх, бурхан шүтээн бүтээхэд гар татдаггүй өглөгийн эзэн гэхчлэн ойгүй магтаал урсгав.
Түүнтэй мөр зэрэгцэн суудаг УИХ-ын эрхэм гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэхэд Ц.Анандбазар бол сайн хүн юм түүний санаачилсан хуулийг батлалцана гэв. Дашрамд хэлэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ын хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга. Тэгэхээр Ц.Анандбазар гэдэг хүнд ёс зүйн хариуцлага УИХ-с мөд тооцохгүй нь лав бололтой. Ямартайч тэрбээр сүсэг бишрэлтэй нэгэн гэдэг нь тодорхой болов.
Түүний эзэмшдэг Бага тэнгэрийн ам бол лус савдаг нь хатуу газар тул байсгээд л лам хар залж уншлага ном хуруулдаг байна. Мөн баян хүнийг балаг тойрдоггүйн жишгээр хэл ам атаа чөтөө байнга дагдаг тул орой бүр 108 бурхан шүтээндээ 108 мөргөдөг гэнэлээ. Баян хүнийг балаг тойрдоггүй гэхчлэн Тэрбээр өөрийн мэдлийн “Сод-Монгол” шатахуун түгээх станцынхаа, “Өргөө” кино театрынхаа бvx oxид эм эгтэй чүүдийг xv.чи р хий лсэн xaмгийн ад гийн нэгэн болж хувирлаа.
Үнэхээр тийм бол энэ Монголын хамгийн зa вaaн, шa лиг, явдалтай, бус дыг дapa м талдаг нэгэн болж таарах нь. Гэхдээ хэн нэгний хэлсэн үгээр түүнийг шууд буруутгах нь өрөөсгөл. Энэ хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Олны яриа ортой л гэдэг. Үнэхээр энэ хүнд x v чиpx ийлүүлсэн, дa p aмт шaxa лтад өртсөн эмэ гтэйчүүд байвал хүний эрхийн байгууллагад хандах нь зөв. Монгол Улс парламентдаа, хууль тогтоох дээд байгууллагадаа XYЧИPИЙЛЭГЧИЙГ ЗАЛЧИХААД үгийг нь сонсоод, өмөөрөөд сууж байж хэрхэвч болохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо нэг удаа “ Энэ парламентын гишүүдийн тал илүү хувь нь гэм т xэpэгтэн шүү” гээд хэлсэн удаатай. Эрх биш төрийн тэргүүн хүн ийм зүйлийг мэдээллийг авч байсан л байлгүй. Ц.Анандбазар үнэхээр xv чи рхий лэгч мөн бол өөрөө ёс зүйн хариуцлага хүлээгээд шуудхан огцорчихсон нь зүй ёсонд нийцэх биз. Хэрэв түүний талаарх хар бараан мэдээ нотлогдвол ийм гэм т хэр эгтнийг өөгшүүлсэн, улмаар УИХ-ын гишүүн болгосон ЭРХ БАРИГЧ намд хариуцлага тооцох ёстой.Хэмээн Инээмсэглэл.ком дээр бичжээ.