зөвлөгөө

Монголчууд Путинд харин Оросууд Хүрэлсүхэд дуртай гэдэг нь судaлгаагаар батлагджээ…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.Олон нийтийн сүлжээгээр “Путин шиг удирдагчтай байсан бол”, “Путин бол хүчирхэг удирдагч” гэх зэрэг сэтгэгдэл, нийтлэлүүд олонтаа тааралддаг. Монголчуудын багагүй хувь нь Путинд “талтай” ханддаг бөгөөд тиймдээ ч

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө У.Хүрэлсүх Путиний хэв маягийг дуурайсан гэмээр үйлдэл хийж, зургууд нь Монголд төдийгүй Орост тархаж байлаа. Тухайлбал,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын Regnum агентлаг болон Россия 24 сувгаар У.Хүрэлсүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийхтэй ижил гэрэл зургууд авахуулсан талаарх мэдээлэл гарч, Оросын улс төрийн технологичид үүнийг “ард түмний дэмжлэг олж авахын тулд хүчтэй удирдагч гэсэн дүр төрх гаргахаар Путинийг дуурайсан” хэмээн тайлбарлаж байлаа. Оросын хэвлэлүүдээр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаарх мэдээлэл дээрх болон албан уулзалтуудынх нь талаарх мэдээллээс өөр төдийлөн гарч байсангүй. Харин саяхан ТАСС агентлаг Ерөнхийлөгчөөс ярилцлага авснаа нийтэлж байсан юм. Хэдийгээр Оросын хэвлэлүүдээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн талаарх мэдээлэл цөөн гардаг ч оросууд түүнийг чамгүй мэддэг бололтой. Учир нь

“Москвагийн дуу хоолой” радио станцын цахим хуудас дээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шиг хүнээр Оросыг удирдуулахыг та хүсэх байсан уу?” гэсэн санал асуулгыг 11 дүгээр сарын нэгний өдөр байршуулжээ. Энэ санал асуулгад, Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын хоёрны 13:19 цагт 1515 хүн санал өгснөөс 60% нь буюу 908 хүн “Тийм” гэж хариулсан байна. Харин

29 хувь буюу 443 хүн “үгүй”, 11 хувь буюу 164 хүн “Хэлэхэд хэцүү” хэмээн хариулжээ.Харин тa xэнд нь дуртай вэ?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!