зөвлөгөө

Сaйхан мэдээ: Ананд хүүгийн нурууны хaвдар бүрэн эдгэрчээ. Баяр хүргэж цааш нь түгээгээрэй

Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр хэдэн сарын өмнө БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож, монголчуудынхaa цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр явсан юм.

Тэгвэл Э.Ананд хүүгийн дөрөв дэх удаагийн химийн эмчилгээ дуусаж, дараагийн эмчилгээндээ оржээ. Хүүгийн эмчилгээний үр дүнгийн талаар түүний ээжээс тодруулахад “Хүү бид хоёр өнөөдрийг хүртэл нийт дөрвөн удаагийн хими, нэг удаагийн нөхөн сэргээх эмчилгээнд орсон билээ.

Одоогийн байдлаар эмчилгээ түр хугацаанд завсарласан байна. Ирэх долоо хоногоос тав дахь хими эмчилгээндээ орно. Одоо хоёр удаагийн хими эмчилгээнд орох ёстой юм.

Зургаан удаагийн хими эмчилгээ дууссаны дараа дахин шинжилгээ өгнө. Хэрэв тэр үед цусан дахь хавдрын эс 100 хувь устаагүй, эргэж сэргэх магадлалтай байвал сүүлийн эмчилгээ буюу үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэй болно.

Анх Монголд оношлогдсон нурууны хавдар бараг устсан гэсэн сайхан мэдээтэй байгаа. Тавдугаар сарын 27-ноос өнөөдрийг хүртэл 400 гаруй сая төгрөгийн эмчилгээний төлбөр төлөөд байгаа. Төлбөрийн хувьд цаашид нэмэгдэх нь тодорхой байгаа учраас хандивын аяныг зогсоогоогүй.

Энэ хугацаанд олон улсын хүүхдийн сан, Германы хүүхдийн сан зэрэг рүү мэйл, захиа бичиж бага ч гэсэн хандив авч чадсан. Мөн хүүхдийн адал явдалт орчуулгын ном Монголдоо хүргэлтээр зарж борлуулж, эмчилгээний зардлаа таслахгүй гэж хичээж байна.

Хүү минь жаахан турсныг эс тооцвол бие нь сайжирч байгаа. Хими хоорондын шинжилгээний хариунууд сайн гарч байгаа болохоор зургаа дахь химийн эмчилгээгээр цусны хавдар бүр мөсөн устаасай гэж л залбирч сууна.

Хүү бид хоёрын төлөө санаа зовж, хандивын гараа сунгаж байгаа бүх хүнд баярлалаа. Би удахгүй эдгэрсэн гэх мэдээг та бүхэндээ хүргэх болно гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!