“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ MӨHГӨНИЙ ШУHAЛААС БОЛЖ ГАНЦ БИЕ ЯВНА ДАА”

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ӨНГӨ МӨНГӨНИЙ ШУНАЛААС БОЛЖ ГАНЦ БИЕ ЯВНА ДАА”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Түүх гэдэг их сонин. Одоо би 25 настай залуу. Дотор бугшсан гэх үү, намайг гадна ертөнцөөс бөглөж тусгаарлаж орхисон, гэгэлзэж явсан үеийн 18-тийн мэдрэмж маань одоог хүртэл сэтгэл дотроос минь арилж гарахгүйгээр их шapxлуулсан юм шиг байгаа юм.
3олиг гэж уг нь одоо ухаажаад амьдралын өнгийг таньж мэдээд ялгах хэмжээнд аль хэдийн ирчихсэн хэрнээ л хаширласаар байна. Анх 18 настай байхдаа оюутан болж их сургуулийнхаа охинд сэтгэл алдраад л зориглож зориглож романс үүсгээд явж байлаа.
Гэтэл гэнэт л тэр охин нэгдүгээр курсынхаа хавар нь сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад хойтон жил нь ирсэн. Тэр хугацаанд хэл сураг юу ч байгаагүй огт холбоогүй байсан. Харин жилийн дараа сургууль дээр ирэхдээ жирэмсэн болчихсон ирж билээ.
Ингэж л анхны хайр минь бүтэлгүйтсэн. Амьдрал баялаг юм даа гэж харууссан ч ирээдүйгээ сайхан байлгах гэж түүний дурсамжийг тэр үед нь үлдээгээд ирээдүйн мөрөөдөл амьдралаа тээн гүйж сургуулиа улаан дипломтой төгсөж, ажилд ч орлоо.
Ажилд ороод ажилчин ангийн эгнээнд шилжээд нэг жил орчим болж байсан үе. Бас л хүн юм чинь нэг эмэгтэйг хараад дурлаж сэтгэлийн үзүүрт гэрэл асч хайрын оч ассан юм. Насанд хүрсэн хүмүүс чинь наануу цаануу ууж идээд л дотносоод уулздаг болоод хагас жил болж байсан.
Тэр үед өө дөш тэр бүсгүй надаас мөнгө зээлээч гэж байна шүү. Ээж нь өвчтэй болсон, цаг алдалгүй яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон болохоор мөнгө маш их хэрэгтэй байна гээд над дээр ирсэн. Ядахад их л тулгамдсан байр байдалтай байсан болохоор түүнд чадах ядахараа л туслахыг хичээлээ.
Би чинь дөнгөж л ажилд ороод цалинтай золгоод удаагүй хүн хурааж хуримтлуулсан мөнгө хадгаламж энэ тэр гэж бас байхгүй ээ. Тэгээд л гайгүйхэн дотно харилцаатай байсан болохоор бас хэцүү үед нь туслах ёстой гээд хүн чанар зулгаагаад байсан болохоор туслахаар шийдсэн.
Уг нь ч боломжтой болмогцоо удаахгүй буцаагаад өгнө гэсэн юм чинь гээд итгэж найдаад банкнаас зээл авсан. Өөрийнхөө хэмжээнд тултал цалингийн зээл аваад 20 гаран сая төгрөг болгоод өглөө шүү.
Тэгсэн харин надаас мөнгө авсан үеэсээ эхлээд л тэрний зан нь хувираад аашлаад л ер нь бидний харилцаа явцгүй болж эхэлсэн. Тэгж ялих шалихгүй юманд муудалцаж хэрүүл уруултай явсаар удалгүй бидний харилцаа хөндийрөөд цэг тавигдсан.
Гэтэл би гэдэг хүн банкныхаа зээлийг хоёр жил буюу бүтэн 24 сар махийн барин байж цалингаараа төлж дуусгасан. Хэд хэдэн удаа мэдээж түүнээс хэзээ эргүүлж зээлээ төлөх вэ, би энд бас сар болгон банкинд мөнгө төлөөд хэцүү байна шавдуулах маягтай асуусан.
Тэгсэн чинь өөдөөс хэдэн халтар төгрөг өгсөнийгөө юу гэж бодоов, өртэйгээр минь далимдуулж надтай уулзахнуу гэж авсан. Тэгээд л ерөнхийдөө олон таван үг хэлж xэpүүл уруул болж мөнгө төгрөгөө нэхэж хөөцөлдөхөө больсон.
Өвчтэй хүний эмчилгээ, хагалгаанд нь хэрэглэсэн юм чинь буянаараа бологдээ гээд орхисон. Гэтэл тэр зээлүүлсэн хорь гаран сая төгрөг маань ээжийнх нь эмчилгээнд зарцуулагдаагүйг хэзээ сүүлд банкинд зээлээ төлж дуусгахынхаа алдад л нэг танилаасаа санаандгүй байдлаар олж мэдсэн.
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй хийгддэг жижиг мэc ажилбарт л орсон бололтой байдаг юм билээ. Сониучирхаад танилаасаа асуугаад судлаад үзсэн чинь хоёр, гурван зуун мянган төгрөгний төлбөр гардаг хагалгаа байсан.
Би зээлээ саяхан л төлж дуусгаад одоо л нэг өөрийнхөө хүссэнийг хийж машин авах, байрны лизингэд хамрагдах боломж эрх маань одоо л нээгдэж байгаа. Энэ зээлээс болж маш их цаг хугацаа л алдсан, түүндээ л маш их харамсдаг.
Хоёр жилийн хугацаанд гэнэн тэнэгдүү зангаасаа болж тэр эмэгтэйн зугаа цэнгэлдээ үрэх мөнгөнийх нь төлөө борви бохис хийлгүй ажилласан гэх юм уу даа. Би гэдэг хүн тийм дурламтгай юм уу, бүсгүй хүний сайхан царайнд нь сэтгэл алдардаг юм болов уу.
Эсвэл гэнэн цайлган, өглөгч хүн юм уу, аль нь юм бүү мэд. Ямартай ч одоо бол эмэгтэй хүнтэй харилцахдаа өөрийн мэдэлгүй хамгийн түрүүнд эмээдэг хаширладаг болсон.
Хөөрхөн царай, гоё бие хаа, нүүр дүүрэн инээд баяслын цаана нь ямар их өнгө, мөнгөний шунал байдгийг биеэрээ мэдэрч амьдралынхаа хоёр жилийг алдсан болохоор дахиж л лав алдахгүйг хичээсээр өдийг хүрлээ.
Цаашдаа ганц бие хэвээр амьдарч, ганц бие байх хугацаандаа өөрийнхөө амьдралыг чадах чинээндээ тултал босгоно гэж өөртөө ам тавьсан. Олон л хэлбэр агуулга утга бүхий хайр дурлал, үерхэл, шохоорхол залуу хүмүүсийн дунд байдаг.
Гэлээ гээд сайхан хайр байдаг гэдгийг би үгүйсгэсэнгүй шүү уншигч нар минь. Өөрийн энэ түүхээ бусаддаа л сургамж болоосой гэсэн үүднээс хуваалцмаар санагдаж бичлээ, мэдээж надтай таарсан эмэгтэй л тийм байсан болохоос биш олон олон сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд байдаг гэдгийг мэднээ.
Удахгүй сайхан хайртай учрах юм бол захиагаа үргэлжлүүлж бичнээ. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Одоо цагт мөнгөний төлөө юу ч ярьж, ямар ч арга заль сэдэхэд бэлэн хүмүүс хаа сайгүй байдаг тул залуус минь болгоомж хэзээд илүүдэхгүй шүү л гэж хэлье даа.