зөвлөгөө

“НӨАТ-Ын 40 Сая Төгрөгийн Азтаныг Өнөөдөр Тодруулна. Та Хэрхэн Азтан Болохоо Мэдээн Дээр Дарж Хараарай

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2021.11.01/ Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. 2021 оны 10 сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн /2021.11.01/ 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.

Сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • Дөрвөн орон таарвал 100 мянган төгрөг
  • Таван орон таарвал 500 мянган төгрөг
  • Зургаан орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • Долоон орон таарвал гурван сая төгрөг
  • Найман орон таарвал 20 сая төгрөг хожно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!