Бурхан Тахилаа Хаана Залах Вэ? Бурхан Тахилгүй Айл Ө.Өдөлдөггүйн Учир…ДАРААД УНШ!

Айлд бурхан тахил байх нь маш чухал, наад зах нь гэр орны уур амьсгалыг зөөлрүүлэн, таатай уур амьсгалыг бүрдүүлдэг. Бурхан тахилгүй айлд хоосон мэт орчин бий болж хүн амьтан дураараа загинаж, хамаагүй үйлдэл гарАйлд бурхан тахил байх нь маш чухал, наад зах нь гэр орны уур амьсгалыг зөөлрүүлэн, таатай уур амьсгалыг бүрдүүлдэг. Бурхан тахилгүй айлд хоосон мэт орчин бий болж хүн амьтан дураараа загинаж, хамаагүй үйлдэл ггадаг. Харин бурхан тахилтай айлд хүндтэй хүмүүс бурхан тахилын өмнө цугларч сургааль үг ярьж, хүндлэлийн орчин бий болдог бөгөөд хамаагүй үг, үйлдлээ хүртэл х.ориглодог аж.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Эртнээс хаалганы эсрэг талыг гэрийн хоймор гэж Монгол гэрт үзэж ирсэн бол орчин цагт орон сууцанд ороод аль нь гэрийн хоймор болох нь тодорхойгүй болсон. Ингэхээр зүг чигийн баримжаагаа алдаад байгаа юм. Тиймээс зочны өрөөндөө бурхнаа залах нь хамгийн зөв байршил юм. Зочны өрөөнийхөө голд зогсож байгаад бурхан залах зүгээ тодорхойлно гэсэн үг.
Унтлагын өрөө болон гал тогооны өрөөнд бурхан залж болохгүй. Хэрэв зөв зүгээ гаргаж чадахгүй бол гэрийн эзэн “Сэнгэм” бурхны тарнийг 21 удаа уншиж хоёр хурууныхаа завсраар тарниа үлээгээд бурхнаа залах хамгийн эрхэм зүгээ өөрөө тодорхойлж болно. Мөн бурхдыг гүнгэрваад заавал зална. Зул, хөвөн, бурхны эд зүйлс, эрхи зэргээс бусад зүйлс байж болохгүй. Лагшингийн шүтээн, зарлигийн шүтээн, тааллын шүтээн энэ гурав цогцоороо байж бурхны шүтээний хэсэг бий болно. Ганц бурхан, ганц судар, ганц суварга байж болохгүй. Лагшингийн шүтээн гэдэг нь бурхдууд, зарлигийн шүтээнд бурхны амаар айлдсан номлол,судар, тааллын шүтээнд суварга багтдаг. Эдгээр цөм бүрдэж байж бурхны шүтээн бүрдэнэ гэсэн үг юм.