“ХАМГИЙН САЙН HАЙ3ЫНХАА HӨXӨPTЭЙ ХАМТ СЭРСЭН…”

“ХАМГИЙН САЙН HАЙ3ЫНХАА HӨXӨPTЭЙ НЬ ХАМТ СЭРСЭН…”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Сайн байна уу? Би ямар нэг хүнээс зөвөлгөө авах гэсэнгүй ээ. Миний амьдралд тохиолдсон дотроо одоог хүртэл бодож шаналж явдаг зүйлээ та бүхэнтэй хуваалцаж бага ч болов өөрийгөө тайтгаруулахыг хүсэж, бас бусдад сургамж болоосой гэсэн үүднээс бичиж байна.
Би одоо 33 настай бүсгүй, нөхөр хүүхдүүдийн хамт аз жаргалтай аж төрч байна. Намайг А гэдэг би тухайн үед дөнгөж 20 гаруйхан настай нөхөр, том хүүтэйгээ гурвуулаа амьдардаг байлаа. Миний хамгийн сайн найзыг Г гэдэг юм. Бид хоёр хар багаасаа найзалсан маш сайн найзууд байлаа.
Арван жилээсээ олуулаа найзалж нийлдэг байсан ч тэр дундаасаа Г-тэйгээ илүү дотно нандин холбоотой. Бүх л жаргал зовлонгоо хуваалцдаг хаа сайгүй юу ч болж байсан хамтдаа л явж байдаг тийм л дотно найзууд байсан юм.
Найз маань миний дараагаар хүнтэй сууж хөөрхөн охинтой болсон. Би бусад найзуудтайгаа нийлээд хамгийн сайн хайртай найз Г-ийндээ очихоор болоод нэг орой найзуудаа цуглуулаад олуулаа цугларваа.
За тэгээд гэрт нь очиж хөөрхөн охиныг нь хараад л бүгдээрээ найзынхаа гэрт удаан уулзацгаагүй юм болохоор бөөн хөөрцгөөсөн хүмүүс apxи уулаа. Найзын маань нөхөр ч бид нартай нийлж хамт уусан.
Арваад жилийн өмнө ер нь л нийгэм тэр аяараа тийм л муухай бүдүүлэг байж дээ, дөнгөж төрсөн нярай хүүхэд дээр очиж байж apxи ууцгааж л байдаг. Одоо бол цаг үе өөр болоод залуучууд маань соёлжоод ийм муухай зүйл харьцангүй цөөрсөн байх гэж хардаг.
За тэгээд би гэдэг хүн бараг хоёр, гурван жил хүүхдээ төрүүлснээсээ хойш apxи байтагуй нэг пиво ч уугаагүй байсандаа ч тэр үү найзуудыгаа хараад хөөрсөндөө ч тэр юм уу бүү мэд маш хурдан тэр дороо л тасарчихсан байсан.
Найзууд маань хаашаа ч явчихсан юм мэдэхгүй, байхгүй. Нэг мэдсэн би найзынхаа нөхөртэй гэрийнх нь гадаа машин дотор нь сэрсэн. Найз маань намайг машинд нь нөхөртэй нь хамт байхыг хараад хаалга нээж би гэж хүн тэгэхэд л ухаан орсон.
За тэгээд л найзыгаа хараад нөгөө уусан apxи чинь тэр дороо гараад би юу хийчих вэ, яг юу боллоо гээд санах гээд санах гээд юу ч санаж чадсангүй. Би нөхөртэй нь yнтчихсан юм болов уу, яг юу болсон юм гээд л бөөн бодол зэрэг зэрэг орж гараад санаа зовж айгаад л.
Тэгээд гэрийнх нь гадаа яахаа мэдэхгүй зогсоод л суугаад л байлаа. Тэгээд манай найз гэрээсээ гарч ирээд намайг яв л гэж байна. Би ч юм хум юу ч санахгүй байгаа болохоор өөдөөс нь юу ч хэлж чадахгүй бөртөлзөж байгаад гэрлүүгээ харьсан.
Гэртээ ирчихээд хий дэмий л санаа зовлоо, юу болж байгаа бол гэр бүл салгачиж байгаа юм биз дээ, би гэж apxи даахгүй эргүү хүүхэн юмаа гээд л өөрийгөө хараагаад яахаа мэддэггүй ээ. Тэгсэн манай найз надруу залгаж байна, би утсаа автал үгийн зөрүүгүй л надруу орилж загнаад л чи нөхөртэй минь yнтчихсан биздээ бyзap хүүхэн минь гээд л. Би ч за юу ч болсон найзыгаа салгаж болохгүй гэж бодоод тухайн үед шоконд орчихсон байсан болохоор олигтой ч юм тайлбарлаж хэлж чадахгүй байсаар байгаад бүх зүйл миний буруу, миний найз л гэр бүлээ салгаж болохгүй шүү гээд л хэлээд байлаа.
Одоо бодоход унтсан унтаагүйгээ ч мэдэхгүй байж миний буруу муруу гэж гэм хийчихсэн юм шиг буруугаа хүлээдэг нь ядахад найзад маань нөхөртэй чинь унтсан минь үнээн гэж байгаа юм шиг л санагдсан байх даа.Тэгээд тэр өдрөөс хойш найзтайгаа нэг ч удаа холбоо барьж чадаагүй ээ. Тэр үед шууд очиж уулзаад унтсан үгүйгээ шалгуулаад хэд сайн цохиулаад уучлалт гуйх ёстой байсан юм гэж боддог доо.
Өмд хувцасаа тайлсан хэн нэг хүнтэй ойртсон ямар ч шинжгүй зүгээр байсан болохоор тийм зүйл болоогүй л гэж одоог хүртэл бодож явдаг. Яаж яваад тэр машинд орсон гээд болсон процессийг одоо ч гэсэн огт санадаггүй юм. За тэгээд би өдийг хүртэл дахиж түүн шигээ сайн найзтай учраагүй ээ. Энэ явдалдаа одоог хүртэл харамсаж найзыгаа байнга санаж өөрийгөө байнга зүxэж явдаг юм.
Өөр хүний хаягаар найзынхаа фейсбүүк хаягруу орж үе үе зураг хөргийг нь харж, сайн яваасай гэж сэтгэл зүрхэндээ залбирч явдаг даа. Үүнээс хойш олон жил өнгөрсөн ч apxи гэж зүйлийг тэр цагаас хойш огт амсаагүй явна. Айлын хөөрхөн дөнгөж хорь гарж яваа цэцэг шиг хөөрхөн охидууд минь санаатай санаандгүй байдлаар битгий л алдаа гаргаарай. Дараа нь маш их харуусал ирдэг юм байна.
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг үг үнэн үг шүү. Apxи гэдэг зүйл бол эмэгтэй хүний хэрэглэх идээ огт биш юм байна лээ. Дааж сурна, даадаг болно гэж хэзээ ч байхгүй. Хэн ч apxийг ууж бараагүй, барахчгүй байх. Зүгээр л эрэгтэй, эмэгтэй гэлтгүй огт битгий амс, муухай зүйлээс аль болох л хол байсан нь дээр. Миний найз энэ захиаг минь унших үгүйг би мэдэхгүй байна, гэсэн ч “ЧИ МИНЬ НАМАЙГАА УУЧЛААРАЙ” гэж чин сэтгэлээсээ түүндээ хэлмээр байна. Найзыгаа бодоогүй, санаагүй нэг өдөр ч надад байгаагүй шүү. Чамдаа үргэлж сайн сайхныг хүснэ.