зөвлөгөө

Яаж ч муудалцсан нэгнийгээ баян ядуу, аав ээжгүйгээр нь битгий дуудаарай…

Тэр чиний хошин зан, дургүй хүргэдэг зүйлс, сэрэл чинь хөдөлсөн үедээ гаргадаг чимээг чинь хүртэл мэддэг. Ер нь л чиний тухай бүхнийг гарын таван хуруу шигээ андахгүй болсон байдаг. Ингээд бодохоор найз залуутайгаа дэлгүүрт таарсан танихгүй эрээс ч амархан харилцчихмаар юм шиг байгаа биз? Гэвч үгүй гэнэ. Дотно байх тусам бие биетэйгээ ярилцаж, харилцан ойлголцоход хэцүү байдаг аж. Байж боломгүй юм шиг сонсогдож байна уу? Тэгвэл, ухаж бодоод үз. Үнэн гэдэг нь аяндаа л харагдана. Хөдөөний хүнд зам заах хэрэгтэй боллоо гэж төсөөл дөө.

Ингэхийн тулд маш тодорхой тайлбарлаж байж л ойлгуулна. Харин найз залуудаа зам зааж байгаа бол, “Яагаав дээ. Дээр хоёулангийн хоол идсэн газраас 2 буудал өнгөрөөд байгаа” гэж хэлнэ. Чиний юу яриад байгааг ойлгож байгаа л бол ямар нэг төсөөлөл орж ирэх нь гарцаагүй. Гэхдээ тэр төөрөлдөж, хотын нөгөө захад байсан хоолны газрын тухай бодож байж ч магадгүй. Судлаачид үүнийг харилцааныташуурал гэж нэрлэдэг. Хүмүүс дотно байх тусмаа бие биенийгээ ойлгоно гэж төсөөлөөд яриагаа товчлон, хагас дутуу ярьдаг. Мэдээж хэрэг, найз залуутайгаа тогтмол ярилцдагаас болоод үл ойлголцол улам л ихэсч, харилцаанд ан цав суудаг. Хосууд харилцааны гурван том алдаа гаргадаг гэнэ. Энэ гурав дээр л ажиллаж чадвал харилцаагаа бат бэх болгох нь асуудал биш гэж уг судалгааг хийсэн эрдэмтэн Савицки хэлж байна. Хайр дурлалаа халуухан хэвээр нь хадгалмаар байна уу. Тэгвэл дараах алдаануудыг сайн тогтоогоод авчих. Тэгээд өөртөө эерэгээр хэрэгжүүлээрэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!