Дуучин Э.Чулуунчимэг охинтойгоо хамт асрамжийн төвийн 76 хүүхдийг баярлуулжээ

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө гялалцаж яваа хөдөлмөрч дуучин бүсгүй маань хүмүүнлэгийн сайн үйлс хийж нийгэмд эерэг нөлөө үзүүлжээ. Тэрээр асрамжийн төвийн 76 хүүхдийг баярлуулж цахим хуудаснаа хуудаснаа тэмдэглэл нийтэлжээ. “Ээж охин 2 өчигдөр тун завгүй баярлалаа Өглөө эртлэн босоод л гэрээсээ гарсан, бэлгүүдээ ачаад нэлээн явсаар Гачууртын эцэст байрлах Хүүхдийн асрамжийн төвд очиж 76 хүүхдийг баярлуулж хилийн чанадаас илгээсэн найзынхаа бэлгийг уламжилж мөн ая дуугаараа ч бэлгээ барисаан Орой нь цэнхэр дэлгэцээр Баярын Live тоглолтонд үзэгчиддээ ая дуугаа өргөөд шөнө л гэртээ ирэв кк Уран бүтээлч хүн үргэлж л баяр бүрээр бусдыг баярлуулж явдаг нь сайхан Одоо харин охин маань том болоод ээжтэйгээ хамтдаа дуулаад, бусдыг баярлуулаад хамтдаа явж байх нь үнэхээр ээж хүний, дуучин хүний жаргал юм даа ” гэсэн байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!