зөвлөгөө

Э.Энхбат начны эхнэр: Н.Түвшинбаяраа “Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү’ Үүнийг хартал Шэйрлээд өгөөрэй гуйж байна! гэж хэлжээ

Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зо-дож, биенд нь х.үнд г.э.м.тэл уч.ру.улсан хэрэг ол.ныг цо.ч.ирдуулаад байсан. Тодруулбал, Э.Энхбат начин тархи.н.даа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног уха.а.нгүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ руу эмчлүүлэхээр явсан юм.

Түүний биеийн байдал одоо ч муу байгаа бөгөөд эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж өмгөөлөгч нь мэдээлжээ. Харин Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа “Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний 3 хүүхэд өдөр бүр б.урха.наас аавыгаа ухаан о.р.охыг хөл дээрээ бос.ох.ыг чин сэтгэлээсээ уйлаад гуйгаад бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад “Аав минь одоо босоод ирээч” гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсийг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж.

Миний хань бол зүгээр хо.рх.ойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!