Зүрхний алдарт эмч Б.Болдсайханы халамжит хань Энхцэцэгтэй танилц!!

М-Си-Эс группийн Удирдах зөвлөл дэх долоон Дэд ерөнхийлөгчийн нэг нь эмч, нийтлэлч Бундангийн Болдсайханы эхнэр Д.Энхцэцэг юм. “Топ мебель”-ийн эзэн гэдгээрээ бизнесийн хүрээнээс анх танигдаж байсан тэрбээр өдгөө үндэсний том группийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрчлэн бизнесийн талбарт үнэлэгдэж яваа түүний талаар саар мэдээлэл төдийлөн гараад байдаггүй. Харин түүний нөхөр эмч, нийтлэлч Бундангийн Болдсайхан найзуудынхаа хамт “Сонгдо” эмнэлгийн хувьцааны дийлэнхийг худалдаж авсныг эхнэртэй нь холбон ярьдаг. Ямартаа л “Сонгдо” эмнэлгийг Б.Болдсайхан аваагүй. MCS компани авсан. Аваад түүнд бэлэглэчихсэн. Эхнэр нь захирал болохоор нөлөөлсөн гэхчлэн яригдсан юм.
Б.Болдсайхан эмч энэ мэдээллийн хариуд “…би бараг зургаа, долоон жил “MCS”–ийн эмнэлгийн төсөл дээр ажилласан. Эхэндээ их идэвхтэй явсан. Тэгж байтал дэлхийн эдийн засгийн хямрал болоод эднийхэн төслөө түр зогсоосон, би ч хөндийрсөн. Одоо дахин сэргээж байгаа юм билээ. Бүр хамтрагчаа олчихсон төслөө бэлдэж байгаа гэсэн. Харин Сонгдо бол “MCS”-тэй ямар ч холбоогүй. Хэвлэлд гарсан шиг эмнэлэг бэлгэнд авах гавьяаг тэдний өмнө би байгуулаагүй. Манай гэр бүлийн хүн “MCS”-д ажилладаг нь л шалтгаан болдоггүй юм бол тэд ч надад эмнэлэг авч өгөх өргүй. Эхнэр маань ажилладаг учраас би “MCS”-ийн ихэнх захирлыг танина, найз нөхдийн холбоотой” гэж байсан. Гэсэн ч түүний ийм үгэнд итгэхгүй хүмүүс олон юм билээ.