Хэд хоног эмнэлэгт хэвтсэн биш их хачин хачин зүйл мэдээд авлаа.. ДАРААД УНШААРАЙ

Үнэхээр бичихгүй байж чадахгүй юм байна. Хэд хоног эмнэлэгт байх үед ажиглагдсан зүйлсээ бичлээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Ажилчдын харилцаа болон хүнлэг бус байдал
Тэнд хэвтэж эмчлүүлж байсан эгч өглөөний хоол яагаад өгдөггүйг сувилагчаас асуухад бараг л төрөөр даалгаж хагалгаанд орчоод битгий давраад бай ухааны юм ярив. Нөгөө эгч чимээгүй болчихож байгаа юм. Гэхдээ тэр эгч төрөөр даалгаж үнэгүй эмчилгээ хийлгээд байгаа юм огт байхгүй. Тэр хүн өөрөө төлсөн эрүүл мэндийн даатгалаараа л үйлчилгээгээ авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хоолны тал дээр ч тэр асуух нь зөв. Өдөрт 2хон удаа шөлтэй хоол өгдөг (12 цагт болон 17 цагт). Тэр хоолонд цадах нь юу л бол. Тэгээд нэмэлтээр эргэлт оруулж болохгүй гэсэн журам ковидын нөхцөл байдлаас болж батлагдсан болохоор өмнөх үе шиг гэрийхэндээ юм захиад авч болохгүй. Гэхдээ яг тэр усан шөлтэй хоолоо мөнгөө төлөөд гал тогооноос нь захиалаад авч болно. (Тэр хоолны мөнгө эмнэлэгийн тогооч болон хоол захиалж, зөөж өгч байгаа ажилчдын халаасанд ордог гэдэгт 100% итгэлтэй байна.)
Шөнө 2 цаг хүртэл засварын ажил явагдаад, яг хажуу талын өрөөнд хана өрөмдөөд үнэхээр унтуулахгүй байгаа юм. Нөгөө орой 22:00оос өглөө 6:00 бүүр тэнд үйлчилж байгаа юм огт алга. Хагалгаанд орсон өвчтэй хүмүүс шөнө арай гэж унтах гэж хичээж байхад 2 цаг хүртэл хана өрөмдчихөөд өглөө 6 цагийн тариа гээд орж ирж байгаа сувилагч нь гарахдаа хаалгаа ч хаах соёлд суралцаагүй. Тэгсэн хэрнээ коридороороо нэг чанга чанга яриад яваад байгаа юм. (Би лав өглөө 6 цагаас өдөр 12 болтол хэдэн удаа босоод хаалга хааснаа мэдэхгүй байна) Хүнд хагалгаанд орсон хэвтэрт байгаа хүмүүсийг бол үнэхээр өрөвдөж байсан. Нэмээд хэлэхэд өрөө нь маш хүйтэн, бараг хоолой өвдөөд гарсан байх.
Эцэст нь, төлбөр төлөх хэсэг дээр очтол өөдөөс бүүр гайхмаар ааштай эгч угтаж авч байгаа юм. Анх хэвтэхэд хэлж байсан төлбөр одоогийн төлөх ёстой төлбөрийн дүн өөр байсан учир нэмэлт тайлбар хүсэхэд шууд л уурлаад, орилоод эхэлсэн. Жаахан юм байж… гэх мэт утгагүй үгээ хэлээд загнаад л. Би бол хэлэх үгээ хангалттай хэлсэн, асуудлаа ч мэддэг хүнээр нь шийдүүлсэн. Хөөрхий өвдөөд ирж байгаа яаядаа гэж байгаа хүмүүс бол юу ч хэлж чадахгүй загнуулаад л өнгөрч байгаа харагдсан. За ингээд хувийн эмнэлэгт хэдхэн хоног хэвтэхэд ажиглагдсан асуудлуудын багахан хэсгийг л бичлээ. Улсын эмнэлэг бол зүгээр дуус дуус л байлгүй дээ
Та нарт бас иймэрхүү асуудлууд тулгарч байсан гэдэгт итгэлтэй байна. Дор бүр нь хэлж, асуудалтай байгааг нь сануулж байвал ирээдүйд тэр хүнд суртал, ямарваа нэгэн асуудал алга болно гэж би боддог. Тиймээс залуучууд бид л зөвөөр шаардлага тавьж, хэлж байх хэрэгтэй шүү.