зөвлөгөө

Жавхлан эхнэрийгээ хавчиж хаасаар байгаад нүүрийг нь будуулахаа болиулаад байнга монгол дээл өмсүүлдэг болсон гэдэг бол худлаа

МУГЖ С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг. Тэрээр хоолойн цар хүрээтэй сайн дуучнаас гадна айлын сайн эзэгтэй. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж монгол хувцсаараа гоёж яваа түүгээр бахархах хүн олон байдаг.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Энэ ч утгаараа эмэгтэй хүн юу хийж чадах ёстой юм, тэр бүгдийг хийж сурсан гэдэгтээ итгэлтэй байдаг хэмээсэн. Мөн тэрээр хэд хоногийн өмнө нөхрийнхөө санаачилсан “Хамаг монгол” төслийн ажлаараа Тува, Буриад, Өвөрмонголд тулганы гал бадраах ёслолд оролцоод иржээ. Дуучин бүсгүй гэр бүл, амьдрал, уран бүтээлээ бидэнтэй ийнхүү хуучиллаа.

Эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан аз жаргалтай мөч айлын эхнэр болох байдаг Улмаар хань ижил, үр хүүхдүүдзэ халамжилж, өрх гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь хамгийн том аз жаргал гэж би боддог
Манайх зундаа гэрээ бариад хөдөө гарчихдаг юм.

Гэр маань яг язгуур монгол бортгон тоонотой бүх эдлэл хэрэглэлүүд нь модон, тулгаа тулсан гэр байдаг. Монгол ёс заншил хэзээнээсээ л байсаар ирсэн. Гэтэл үүнийг зарим нь мартчихсан, зарим нь өвөг дээдсээсээ өвлөөд өөртөө, шингээгээд аваад үлдчихсэн байдаг.

Тийм учраас залуучуудад монгол ёс заншлаа хадгалж яваарай гэж хэлье. Наад зах нь сүү цагаан идээгээ борлуулаад, идэшнийхээ хонийг мууллаа гэхэд гэдэс дотрыг нь сайхан цэвэрлээд хүнсээ бэлддэг эмэгтэй өнөөдөр цөөхөн болсон байна шүү дзэ.

Тиймээс эмээ өвөө, аав ээжүүд минь тэр сайхан ёс заншлаа өвлүүлээч, бид болоод цаашдаа бидний үр хүүхдэд эрдэм болно шүү дээ. Хүүхдүүдээ багаас нь ажил хөдөлмөрт сургаад,өөрийнхеө сурсныг бусдад заагаад, бусдын сурсан сайн зүйлээс суралцаасай гэж хүсдэг.

Бид хоёр анх айл гэр болохдоо “Болно доо” дууг дуулж байсан бол түүнээс хойш хамтдаа олон уран бүтээл хийжээ. Хамгийн сүүлд “Хар хархан харц”гэж анх бие биенээ яаж олж харсан, түүн шигээ бие биесээ хайрлаад цаашдаа сайхан амьдаръя гэсэн утгатай дуу байгаа.

Энэ дууны клипэнд яг л манай гэрийн өдөр тутмын амьдрал гарч байгаа. Хөдөө аргалаа түлээд, сүү цагаан идээгээ борлуулаад, хоёр хүүхдээ хооллож байгааг бүгдийг нь харуулсан.
Манай нөхөр ийм жижиг сажиг зүйлд оролцоод байдаггүй. Ялангуяа миний хувийн асуудалд оролцдоггүй. Байдгаараа будчихсан байснаас будаг багатай байх нь өөрт минь тээр багатай юм шиг санагддаг юм. Хувцсаа ч гэсэн өөртөө аль болох эвтэйхэн байхаар сонгож хувцасладаг.

Түүнээс Жавхлан хавчиж хаасаар байгаад нүүрийг нь будуулахаа болиулаад байнга монгол дээл өмсүүлдэг гэж ярьдаг бол худлаа. Би өөрөө уртын дуучин хүн учраас багаасаа л монгол дээлийг шүтэж ирсэн.

СУИС-д байхдаа монгол дээл өмсөөд явах ямар гоё вэ гэж боддог байсан, тэр мөрөөдлөөөрөө л явж байна. Уртын дуучин хүний хувьд зайлшгүй монгол дээл өмсөх шаардлага гардаг. Түүнээс манай нөхөр шаардлага тавиад байдаг харгис хатуу хүн биш.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!