Осоржамаа:Би алдарт эхийн одон авч болох уу? Би улсын их хурлын гишүүнд энэ яриаг хэлнэ

Осоржамаа:Би алдарт эхийн одон авч болох уу? Би улсын их хурлын гишүүнд мэдэгдэж хэлмээр байна. Зөндөө л хүмүүсийг хөгжөөж баясгалаа ш дээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Хөдөөний айлуудад туслаад л наадам болохоор хурдан морь унаж яваад хүүхэд нас минь өнгөрсөн. Сүүлд Өвөрхангай аймагт амьдардаг ээжийнхээ хамаатан руу очсон юм. Хархорин суманд есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д элсэн суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн. Өвөрхангайд ажил олдохгүй болохоор нь Улаанбаатар хот руу ирсэн.
Энд надад тусалж дэмжих хамаатан садан байхгүй. Зөвхөн өөртөө л найдахаас биш өөр хэн нэгэн надад туслах болов уу гэсэн горьдлого байгаагүй. Идэх хоолтой амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлага тулгарч байгаа юм. Эхэндээ учраа олохгүй, ажил ч олдохгүй хэцүү байсан.
Анх бичлэг хийгээд фэйсбүүкт оруулахад л итгэмээргүй олон хандалт авсан. Ихэнх нь л шоолсон, тохуурхсан хандлагатай байсан даа. Эхлээд сандрах үе ч гарч байсан шүү. Одоо зүгээрээ. Өөрийнхөөрөө л байдаг. Өнөөдөр бүх хүмүүс багтай болсон шүү дээ. Хүн болгонтой өөр өөрөөр харьцана. Даргатай нэг нүүрээр, бусад хүмүүстэй бас өөр нүүр гаргаж харьцдаг.