зөвлөгөө

Коронавирусын Халдвар Авсан Жирэмсэн Эхчүүдийг.. (ЗААВАЛ УНШ)

Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд Коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон гэнэ. Долгорсүрэнгийн Сумъяабазар.

Тэрбээр “Засгийн газар, УОК, ЭМЯ-ны зүгээс эмнэлгийн орны тоо, тусгаарлан эмчлэх байр шинээр бэлдэх, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч байгаа.

Энэ хүрээнд их, дээд сургуулийн дотуур байрыг тусгаарлан эмчлэх байраар ашиглах, мөн хувийн эмнэлгүүдийг эдгээр үйл ажиллагаанд дайчлан оролцуулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Нийт 1,500 ор дэлгэхээр зорьж байгаагаас өнөөдрийн байдлаар 1,000 орчим орыг бэлэн болгосон. Хэдийгээр орны тоог нэмэгдүүлж байгаа ч халдварын тоо их байгаатай холбоотойгоор цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дутагдал үүсэх нөхцөл байдал үүсээд байна.

Нийслэлийн ЗДТГ-ын шинэ байр буюу Яармагт байрлалтай барилгад нийт 145 ор дэлгэж, яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийг байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ойрын хугацаанд ашиглаж эхэлнэ. Мөн зарим дүүргийн эмнэлгийг зөөврийн хүчилтөрөгчийн станцтай холбох ажлыг хийж байгаа. Вакцинд хамрагдаагүй иргэдийг аль болох хүмүүстэй уулзахгүй, гэртээ хүн урихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!