зөвлөгөө

“ӨМНӨХ HӨXӨP МААНЬ ӨӨР ХҮНТЭЙ СУУСАН Ч AMPAГУУД БАЙЯ ГЭХ ЮМ…”ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА..

“ӨМНӨХ НӨХӨР МААНЬ ӨӨР ХҮНТЭЙ СУУСАН Ч AMPAГУУД БАЙЯ ГЭХ ЮМ…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сайн байна уу. Би байнгын идэвхитэй уншигч байна. Миний өмнөх амьдрал бас мөнхийн сэдэв болох аpаар тавилттай холбоотой. Нэг онцлог нь тэр бүгдэд би өөрийгөө буруутгаж байгаа нь бусдаас өөр байх. Би 19 насандаа нэр хүндтэйгээр бэр гуйлгаж хүүгийнхээ аавтай нийлж байлаа.

Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Бид хоёр хоёулаа оюутан. Манай ангийнхан ч сайн залуутай суусан гээд их л магтдаг байлаа. Ихэнх тохиолдолд хүмүүс санаандгүй жирэмсэн болдог бол бид хоёрын хувьд хүүхэдтэй болох хүслэн болж хүүгээ олж байлаа.

Тэгэхэд би 20 настай байсан. Жирэмсний хугацаанд халамжлуулаад л, хичээлдээ яваад л ирээдүй бол сайханаар төсөөлөгдөж байсан. Гэтэл хавар болж хүүгийн аав төгсөх боллоо, би гуравдугаар курсээ төгсөж байсан. Гэтэл хадам эгч хүүгийн аавыг гадагшаа сургуульд явуулна гээд намайг жирэмсэн гэдгийг тоож байгаа ч юм алга, эндээ төрдөгөөрөө л төрнө биз гээд. Би хүүгийнхээ аавд учирлаж төрөхөд хамт байж байгаад дараа жил намайг төгсөхөөр хамт явж болдоггүй юм уу гэж их л хэлсэн дээ.

Тэр үлдмээр байвч эгч нь “Сургууль нэгэнт хөөцөлдчихсөн, нэр хүндтэй сайн сургууль баргийн хүн ороод байдаггүй ирээдүйд та хоёрын амьдралд хэрэгтэй эрт хүнтэй суухыг чинь арай ядан зөвшөөрсөн гэхдээ энэ мэтийн төлөвлөгөөнөөсөө битгий хазай гэж хэлсэн. Хүүгийн аав надаас дөрвөн насаар ах байсан. Тэгээд би ч буулт хийж өгөөд явуулсан. Тэр үед 8 сартай жирэмсэн ганцаараа үлдэж байсан болохоор ээж дээрээ очиж төрье гээд би ч бас явсандаа. Би ч төрсөн, хүүгийнхээ хажуугаар сургуулиа ч амжилттай төгссөн.

Ангийнхан бүгд л энэ их сэргэлээн, нөхөртэй, хүүхэдтэй, дээр нь онц дүнтэй төгсөөд, тэгэхэд бид нарыг хар аль нь ч байхгүй гээд тоглоом шоглоом хийж билээ. Хүүгийн аав өвөл амралтаараа ирээд явахдаа нэг л хөндий өөр хүн шиг болсон мэт. Долоохон хоног ирээд явахдаа шувтан компьютер дээр суугаад, ажил хийж байнаа л гэсэн. Явдаг өдрөө хүртэл хамт тэврээд унталгүй компьютероо ширтсээр байгаад ганц үнсээд л явсандаа. Тэгээд би ч төгссөн болохоор удалгүй араас нь явахаар болсон.

Өөрөө ажилтай гээд онгоцны буудлаас намайг өөр хүнээр тосуулсан. Тэр эмэгтэй эгчийнх нь нөхрийн талын хамаатан гэсэн. Автобусанд суугаад замын турш надад хүүгийн аавыг магтсаар л явсан. Намайг зурган дээрхээсээ хөөрхөн юм байна. Цүнхээ хаанаас авсан юм, гутлаа хаанаас авсан юм гээд л намайг хүртэл нилээн сонжоод авлаа. Гэрт нь ороод бүх юмыг нь хаана байгааг мэдэж байна. Би тэр эмэгтэйн гэрт л очсон мэт сэтгэгдэл төрж билээ.

Надад цай аягалаж өгөөд л. Хэсэг ярьж сууж байгаад явсандаа. Хүүгийн аав нилээн орой ч ирлээ, би ч зөн совиндоо итгээд шууд л тулгачихсан. Тосох хүн мундсан юм шиг явалддаг xүүxнээрээ тосуулдаг нь яаж байгаа юм гээд маш тайвнаар инээгээд асуухад, урдаас харин өөр хүн олдсонгүй гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн юмдаа. Би ч хэрүүл шуугиан тарьсангүй угийн юманд савсаганаад байдаг зангүй хүн.

Хол жил гаран байсан эр хүнд бас ийм зүйл тохиолдож болох юм гэдэг утгаар хэн хэн нь асуудал болголгүй өнгөрсөн ч би хүүгийн аавыг урьдын адил эр нөхрөө гэж харахаа больсон байсан. С*кс хийх үед үнэндээ ой гутмаар байсан. Учир нь би анх эхнэр нь болсон цагаасаа л өөр хүнтэй у.н.т.а.ж үзээгүй байсан. Ингээд л хөндийрч эхэлсэн. Хүүгийн аав шөнө ажилтай, би өдөр ажилтай. Бараг хоорондоо таардаггүй байлаа. Улам л хөндийрсөөр.

Хүүгийн аав нэг Монгол яваад ирсэн. Би санаандгүй утсаар нь юм үзэх гэж байгаад нэг мессежийг нь олоод уншчихсөөн. Юу яасан тухайгаа бичсэн төдийгүй удахгүй дахиад монгол явна, очоод уулна ямар бэлэг авах уу гэх мэт. Тэр үед л .с.а.л.а.х нь зөв юм байна гэж бодсондоо. Гэхдээ хүүгийн аав энэ бүгдэд уучлал гуйж хайртай дуртай, ингэх болсон гол шалтгаан нь нөгөө эмэгтэй ө.д.ө.ж х.о.р.г.о..о.ж бүр дайрсан. Надтай х.а.р.и.л.ц.а.а.н.д о.р.о.о.г.үй удсан болохоор тэсэхгүй тийм зүйл болсон л гэсэн.

Тэгээд нээрээ ч би энэ хүнийг с*к.с.э.э.р ха.т.а.а.ж. ба.й.г.аа шүү дээ гэж өөртөө буруу өгч байсан ч хэсэг хугацаанд хол байсан. Хүүгийн аав түрүүлээд Монгол явсан. Намайг очиход бас л нэг харилцаа үүсгэсэн байсан даа. Тэр хүүхэн нь нутгийнх нь хүүхэн. Нөхөртэйгөө манайд ирж хоол унд хийлгэж идээд явж байсан эмэгтэй. Яагаад ч юм би хүүгийнхээ аавын холбогдсон эмэгтэйчүүдтэй их ойр, хоол цай болж уулзаж байсандаа одоо бодохоор хөгжилтэй санагддаг.

Аль аль нь үнэхээр миний хаана ч хүрэхгүй х.ү.ү.х.н.үүд байсан. Сүүлдээ бүр бараг тэр эмэгтэйчүүдтэй нь найзын харилцаатай болчихсон байсан шүү. Хүү маань хамт байвал өөрчлөлт гарч магагүй гээд амралтаар нь авчрав. Ээж маань өгөх тун дургүй. Би ганцаараа хүн, надад өөр хань болох хүн байхгүй. Энэ олон жил дасгачихаад одоо өгөхгүй, өөрсдөө дахиад хүүхэд гаргаад ав гэдэг байлаа. Гадуур бол хүн харахад хүүтэйгээ гурвуулаа их сайхан гэр бүл ээ.

Хэн ч хараад атаархал төрөхөөр. Гэхдээ би тэр хүнтэй дотно харилцаанд орохыг хүсэхээ байсан болохоор огт ойртохоо больсон. Ингэж явсаар сүүлдээ хүүгийн аав цөхрөнгөө барж өөрөө ойртохгүй бол ядаж зайгаа тавиад өгчих л дөө гэж тоглоомоор хэлэхэд нь болохгүй юм байхгүйшдээ гэж хэлээд хамт миний юмыг боож баглаж инээж хөхөрч байгаад л маргааш нь нүүлгээд би тусдаа гарсан даа. Энэ үед хүү маань ээж дээр маань байдаг байсан юм.

Одоо бол аав дээрээ байдаг. Муу нөхөр бол байгаагүй ээ. Их ажилсаг хөдөлмөрч, юм юмаараа тэргүүлэгч сайхан боловсролтой, байртай, машинтай, нэр хүндтэй байгууллагад ажилладаг, хөгжилтэй шооч гээд эмэгтэй хүний хувьд мөрөөдлийн залуу. Харин би гэр бүлд с*кс.и.й.н ха.р.и.л.ц.аа маш нандин чухал гэж боддог зангаасаа болж хөндийрсөөр хөндийрсөөр с.а.л.с.а.н юм даа. Гэхдээ энэ үйлдэлдээ одоо ч баярладаг. Бусад хүн ийм нөхөртэй байж тэр зэргийг тэвчээд байж байхгүй л гэх байх.

Тэгэж хэлж байсан хүмүүс ч бий. Харин надад өөрийгөө хүндлэх үзэл маань их нөлөөлсөн юм даа. Одоо хүүгийн аав хүнтэй суусан ч надтай н.y.y.ц ам.p.а.г.у.у.д байя, маш их санадаг гэдэг. Бас би хэзээ ч чам шиг бардам эмэгтэйтэй таарахгүй юм байна. Бүгд л их амархан наалдчих юм. Чи яаж миний өмнө 8 жил эрхэмсэг байж чадваа. Бусад эмэгтэйчүүд 8 цаг ч үнэд орж чадахгүй ш.а.л.ч.и.г.н.а.ад н.а.а.л.д.а.ад ирдэг. Чи хэзээ ч миний эхнэр болсон гээд надад үнэ цэнээ алдаж байгаагүй. Үргэлж мундаг байжээ. Хажууд байх үед нь ойлгоогүй байж.

Бүх юм надаас л болсон хэрэггүй гадаад явсан юм, миний энэ насандаа гуйж гувшиж урд нь хамаг аргаа барсан ганц эмэгтэй бол чи гэдэгдээ. Сайн эцэг, мундаг ч хүн, тэр хүнээс сурах юм маш их бий. Гэхдээ л миний хэзээ ч эргэж харахгүй тийм л амьдрал минь. Хэзээ ч одоо байгаа эхнэртээ миний үзсэн зүйлийг бүү үзүүлээрэй л гэдэг. Харин би одоо хоёр дах амьдралаа эхлүүлээд үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа. Гэр бүлийн дотно харилцааг мөн адил маш нандин чухал гэж боддог хүнтэй хамт байгаа болохоор бүх зүйл сайхан байна даа.

Эцэст нь хэлэхэд а.p.а.а.р тa.в.и.л.т бас эмэгтэй хүний нөхөртөө өгч чадахгүй байгаа сэтгэл ханамжаас их нөлөөлдөг юм байна гэж боддог болсон. Одоо энэ тал дээр их анхаардаг байнга шинэ содон юм туршиж үзэж яг тэр хэсгийг галзуу байлгаж чаддаг болсон. Өмнөх амьдралдаа ч чадах л байсан байх, чухамдаа тийм боломж олдоогүй л болохоос.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!