“ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ЭГЧМЭД БҮСГҮЙГ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ…”Туршлагаасаа хуваалцаач..

“ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ЭГЧМЭД БҮСГҮЙГ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ…”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Сайн байна уу? Би одоо 25 настай гурван настай хүүтэй эмэгтэй. Хоёр жил гарангийн өмнө н.ө.х.р.ө.ө.с.ө.ө с.а.л.с.ан. Яагаад салсан шалтгаан энэ захианд маань нэг их чухал биш учир дурдалгүй өнгөрье. Яагаад гэр бүл с.а.л.ж, хүүхэд өнчирдөг билээ, дийлэнх нь л эрчүүдээс болдог.
Манай гэр бүлийн хувьд ч тиймэрхүү л зүйл болсон. С.а.л.с.а.н н.ө.х.ө.р маань эхэндээ бол байнга ирээд л уучлаач та хоёргүй хэцүү байна, та хоёргүй бол амьдарч чадахгүй гэдэг байсан ч сүүлрүүгээ хүүтэйгээ уулзъя ч гэхээ больсон.
Би бүр хүүтэйгээ нэг уулзаач аавыгаа санаад байх шиг байна гэж аргадаж гуйж нэг, уурлаж нэг хэлж байж уулзуулдаг болсон.
Би хэдийн с.а.л.с.а.н ч гэсэн хүүгээ аавтай нь уулзуулж байсан нь эрэгтэй хүүхдийн хувьд хэрэгтэй зөв гэж боддог байлаа. Ядаж уулзах боломжгүй бол утсаар ч болтугай ярьж байвал гээд. Харин саяхан нэг асуудал боллоо.
Миний хүнээс авах ёстой байсан мөнгийг маань миний өмнөөс өөрлүүгээ шилжүүлүүлж аваад алга болсон. Хамгийн гол нь бидний хувьд бага мөнгө биш юм л даа. Ханилж байсан хүнээ, хүүгийнхээ аавыг арай ч тэгнэ чинээ төсөөлсөнгүй.
Хүү бид хоёрт тус болж чадахгүй юмаа гэхэд ингэж х.о.р.л.о.н.о гэж бодсонгүй л явлаа. Хүүгийнхээ идэх хоолноос x.y.лг.а.й.л.ж байгаа гэдгээ тэр хүн ойлгосон болов уу. Ёстой ийм хүний үнэргүй амьтнаас ямар азаар э.р.т.х.э.н с.а.л.ж чадсан юм бэ гээд дотроо баярласан.
Одооноос хүүтэйгээ огт уулзуулахгүй харилцааг нь таслана гэж бодож байгаа. Угаасаа ч өөрөө мөнгийг маань аваад утсаа салгаад ор сураггүй алга болчихсон, бид хоёр дээр ямар нүүрээрээ ч ирэхэв.
Нөхрөөсөө салаад би шууд ажил хийж эхэлсэн өмнө нь хамт амьдарч байхдаа хий хардаж сэрдээд ажил хийлгэдэггүй байсан юм. Ганц бие ээж болоод хамгийн түрүүнд олдсон ажлаа л шууд хийсэн.
Эхэндээ цалин авч хувийн байгууллагад ажилладаг байж байгаад саяхнаас цалингаа цуглуулаад хувиараа лангуу нээсэн. Одоо ажлуулаад удаагүй байгаа ч бага багаар ашиг орлого нэмэгдээд сайжраад урамтай сайхан л байна.
Нөхрөөсөө салаад хүнтэй танилцлаа гэхэд огт сэтгэл хөдлөхгүй хэсэг зуур л мессеж энээ тэрээ гэж харилцаж байгаад харилцаагаа би өөрөө түрүүлээд тасалчихдаг байсан. Нэг л тийм сэтгэлд хүрэхгүй, залхуутай санагдаад байдаг байсан.
Харин саяхан нэг залуу миний амьдралд гэнэтхэн л ороод ирсэн. Цүнхэнд минь нууцаар шоколад хийж, өдөр болгон ажил дээр хоол хийж авчирна. Хүүг минь хамт цэцэрлэгээс нь авна, хамтдаа тоглоно гээд хүү бид хоёрт маш их халамжтай залуу.
Хүүг минь заримдаа надтай ярихдаа хоёулаа “хүүгээ” гээд л өөрийнхөө хүүхэд шиг өөриймсөг ярина, хүү маань ч түүнд их сайн “ааваа” гэж дуудаад аав нь бишээ миний хүү агаа гэж дууд гэхээр, уурлаад үгүй ааваа гээд байдаг.
Одоохондоо бид нэг нэгнээ найз гэж дууддаг. Гар гарнаасаа ч барилцаж үзээгүй байгаа. Яагаад ч юм сэтгэл хөдлөөд догдлоод байх юм. Танилцаад одоохондоо удаагүй байгаа л даа. Гэхдээ сайн залуу гэдэгт нь би итгэж байгаа.
Тэр өөрсдийнхөө ирээдүйг их сайхнаар ярьдаг хоёулаа хүүгээ тэгнэ ингэнэ гээд л. Хүнийг танихад мэдээж цаг хугацаа хэрэгтэй л байх тийм болохоор дахиж амьдралд алдах эрхгүй болсон учраас би харилцаагаа гүнзгийрүүлэх гэж яарахгүй гэж бодож байгаа.
Гэхдээ нэг юмнаас жаахан айгаад байнаа. Тэр надаас гурван насаар дүү, айлын ганц хүү. Ар гэрийнхэн нь намайг яаж хүлээж авах бол гэдгээс айгаад түгшээд байх юм.
Намайг ээжтэйгээ танилцуулна л гээд яаруулаад байгаа. Миний зориг хүрэхгүй байсан болохоор уулзахаас зайлсхийгээд түр хойшлуулсан. Миний талаар уг нь ээждээ хэлсэн гэсэн. Би үг дуу цөөтэй, их тайван талдаа хүн.
Гэхдээ л санаа зовоод байгаа. Ганц бие ээж байж байгаад дахин амьдрал зохиож байсан бүсгүйчүүдийг нөхрийнх нь ар гэр анх яаж хүлээж авч байсан бэ. Туршлагаасаа хуваалцаач.
Өөрийгөө анхнаас нь л зөвөөр ойлгуулаад, гэрийнхтэй нь сайхан харилцаатай баймаар байдаг. Хүүгээс нь эгчмэд, дээрээс нь дагавар хүүхэдтэй гэхээр надад яаж хандах бол гэдгээс л санаа зовоод байна…