ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ ИРГЭН БҮРТ 300,000₮ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ГЭВ. ТА ДЭМЖИХ ҮҮ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбээр“ Цар тахлаас болж, бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын хувьд энэ өмнөх оноос эхлэн хөл хориог хатуу чанга тавьж ирсэн нь иргэд аж ахуйн нэгжүүд дампуурлын ирмэгт ирсэн. Эх сурвалж: УДИРДАГЧ.КОМ
Thank you for reading this post, don't forget to subscribe!Халдварт вирусээс үүдэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр тулсан. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл үүслээ.
Үүнээс үүдэн жижиг дунд үйлдвэрийг дэмжих 10 их наяадын хөтөлбөр зохион байгуулж жилийн 3% хүүтэй зээлийг иргэдэд олгохоор шийдвэр гарсан. Гэвч бодит байдал дээр иргэд аж ахуйн нэгжүүд энэ зээлийг хүртэхээс илүүтэй улс төрийн бизнесменүүд хуваагаад авцан гэхэд буруутахгүй.
Учир нь энэ зээлийг авах хүсэлт гаргасан олон жижиг дунд үйлдвэрүүд бид авч чадахгүй байна гэсэн гомдол хүсэлтүүд ар араасаа цуварсан. Бодит байдал дээр хэрэгжиж буй үйл ажиллагаа худал хуурмаг байна. Монгол Улсын Засгийн газраас сар болгон иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болсноо мэдэгдлээ. Санхүүжилтийг нь “Оюу Толгой” компаниас гурван удаагийн шилжүүлгээр орж ирсэн 20 их наяд төгрөгийн татварын өрөөр шийдвэрлэхээр болсон байна. Гэхдээ энэ татварын өрийн асуудлаар Лондоны арбитрын маргаан үргэлжилж буй.
Тиймээс эцэслэн шийдэгдээгүй маргааны улмаас төрийн санд түр байршуулсан мөнгийг ингэж тараах нь хэр зөв зүйтэй талаар Ерөнхий сайд хариуллаа. Тэрбээр “Оюу Толгой” компани актаар ногдуулсан мөнгийг шилжүүлсэн нь ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Цаашлаад арбитрын маргаан үргэлжиллээ гэхэд багадаа 2-3 жил үргэлжилнэ. Тэр үед нөхцөл байдал сайжирна. Оюутолгойн асуудал эхний байдлаар ингээд үр дүн гараад санхүүжилт нь ороод ирсэн байгаа энэ үед бид эс үйлдэл хийгээд яахав” гэлээ.
Эдийн засгийн хямралаас гаргах оновчтой шийдэл энэ мөн гэж үү? -Ямар ч байсан эхний ээлжид иргэддээ сар бүр 300.000 төгрөгийг олгох хэрэгтэй. Царцаад байгаа эдийн засагт нэмэртэй. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын хариуцлагыг төр хүлээдэг. Тэгэхээр төр үүргээ хүлээгээд ажлаа хий. Өнөөдөр энэ байдлаараа ахиад арав хонох юм бол үйлчилгээний салбарын 30 хувь нь дампуурна.