зөвлөгөө

Хүүхдийн Сэвлэгийг Ингэж Авбал Хүүхдийн Ухаан Хурц Болно… ДАРААД УНШААРАЙ

Монголчууд, бүстэй хүүхдийн даахийг буга урамдаж эхэлснээс хойш, бүсгүй хүүхдийнхийг хөхөөн дуу гарснаас хойш үргээдэг ёстой.

Хөхөө, аргын тооллын тавдугаар сарын хавьд буюу зуны уур орох үед донгодож эхэлдэг. Харин буга аргын тооллын есдүгээр сарын долооны хавьд урамдаж эхэлдэг бөгөөд “цагаан шүхэр” хэмээх бага улирал эхэлдэг үе юм. Энэ бол арга, билгийг зохицуулах ёсны засал юм.

Хүүхдийн сэвлэгийг ийнхүү авах нь хүүхдийн ухаан хурц болно, унаган сэвлэгтэй нь байлгахад ухаан төлжих нь удаан гэж үздэг. Энэ бол монгол хүний гурван их баярын нэг мөн юм. Энэ өдөр унаалуулдаг ёс бас буй билээ. Монгол хүн морин дэл дээр өсч, морин дэл дээр нэг насаа өнгөрөөдөг тул анх морь унахыг нь ингэж нэрлэдэг аж.

Эрэгтэй хүүхдийг сондгой буюу гурав, таван настайд нь, эмэгтэй хүүхдийг тэгш буюу дөрөв, зургаатайд нь ёслон сэвлэгийг нь үргээдэг нь мөн л арга, билгийн ухаантай холбоотой юм.

Эрд гарч буй охиндоо хэлсэн “Эхийн цагаан сүүний харамжийн үг” Тэгш дөрвөн насных нь ойд Төрсөн жилийнх нь ивээлээр Төө хар үсийг нь хайчлуулжТөгрөг хоёр эврийг нь тавьж Хэмээснээс үзвэл бүсгүй хүүхдийн даахийг тэгш насанд нь үргээдэг нэн эртний ёс ажээ.

Хүүхдийн зулайбитүүрч “ сүх, чулуу” зэрэг үг зөв хэлж чаддаг болсон хойно нь сэвлэгийг нь үргээнэ. Дээрх наснаас үзэхэд бүсгүй хүн бүстэй хүнээс бие сэтгэл нь арай түрүүлж төлждөг болохыг нотлох нэг баримт билээ.

Хүүхдийн даах үргээх өдөр том хүний үс авах өдөртэй тэр болгон тохирдоггүй байна. Тухайлбал, том хүний үсийг шинийн таванд авахад эд, мал дэлгэрнэ гэдэг бол нялхсын сэвлэгийг шинийн таванд үргээвэл хар царайтай болох гэх мэт.

Түүнчлэн эм гал буюу улаагчин өдөр, барс өдрийг цээрлэдэг аж.


Ивээл сарынх нь зохих өдрийг шинждэг нь соронзон оронд дэлхийн төрөлхтнийг нарны эрчим хүчин эрхшээх явдалтай нягт шүтэн барилдуулсан насан туршид нь нөлөөлөх засал буюу Даахи үргээх болоход бяцхан таваганд аюуш эсвэл даш хадаг дэлгээд, дээр нь хайч тавьж, ивээл жилтэй хүнд авчирч өгөхөд хүү бөгөөд баруун шанаанд нь, хүүхэн бөгөөс зүүн шанаанд нь хайчаа эвшээлгэн домноод хайчны тээлийг гурвантаа эвшээлгэж домноод эхлэж хөнддөг.

Үсийг нь тонгоргоор авахад тонгорог сайн барьдаг хөнгөн гартай хүнээр хусуулан, хүүд бол хөхөл, охинд бол хоёр салаа эвэр голдуу тавьдаг. Хувраг болох үсийг бүрэн хусдаг ёстой байлаа.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!