УРТЫН ДУУЧИН Д.ТҮВШИНЖАРГАЛ “ХАНЬТАЙ” БОЛЖЭЭ. ДАРААД УНШААРАЙ

Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалын тухайд бэлтэй хөрөнгөтэй авгай нарын хөрөнгөөр тоглодог, сэгсэрдэг, увайгүй нэгэн гэдэг. Түүнийг таван жил хамтран амьдарсан Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн хөрөнгөөс булаалдан 200 сая төгрөг авахаар болчихоод байгаа билээ. Одоогийн гэр бүлийн тухай хуульд таван жил хамтран амьдарсан бол хөрөнгөө тэнцүү хуваана гэсэн заалт бий.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Энэ заалтын хүрээнд хөрөнгө мөнгө олж ирээгүй, нийлүүлээгүй, дундаасаа үр хүүхэд ч үгүй Д.Түвшинжаргалын увайгүй үйлдлийг Монголын ард түмэн жигшин зэвүүцэж байна. Түвшинжаргалыг дуучин Чимэдцэеэгээс салсны дараа түүний шавьтай хүүхэдтэй болж амьдарч байсан ч мөн түүнээс салж одоо өөр гэргийтэй болсон гэж ДУучин Ш.Чимэдцэеэ нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.
Увайгүй, шуналтайгаараа дуудуулсан Д.Түвшинжаргал хуулийг цоорхойг овжин ашиглаад “Хуулиа л дагана” гээд суучихжээ. Тэгэхдээ Ш.Чимэдцэеэгийн гоёл, хуучин хувцас, тоос сорогч зэргийг нэхэмжлэлдээ дурдан үнэлээд “нүд” болж байх юм. Уртын дууч Д.Түвшинжаргалаас илүү увайгүйгээрээ дуудуулж байгаа эрхэм бол Н.Багабанди юм. Түүний талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол төрийн тэргүүн хүн гадаадын компаниас цалин аваад сууж байгаа нь хүний ёсноос гажууд үйлдэл” хэмээн халаглан бичсэн байдаг.
Тэрээр Oюyтoлгoйн ТУЗ-д үлдээд 100 мянган ам.долларын цалинтайгаа амь тавин үлдсэн. Тэгээд зогсохгүй Эрдэнэт үйлдвэрт “Титэм үг” хэмээх номоо шахаж 25 сая төгрөг авсан ч илэрч олны дургуйцлыг төрүүлэв. Төрийн өндөрлөгөөс буухад хаус барих газар олгоход Н.Багабанди 300,000 ам.доллараар зарж “өлөнтсөн” байдаг юм. Алтан бүс зүүсэн хэдий ч авах идэх шунал нь дийлдэхээ байсан Н.Багабанди, Д.Түвшинжаргал ханиндаа муулуулсан хоёр шуналтанг жишээ болгон ярьцгааж ингэж өтлөхгүй гэдгээ хөгшчүүл ярьж байх юм даа.