Хүнд атаархдаг хүн хэзээ ч өөрөө ахидаггүй! Хүнд тусалдаггүй хүн хэзээ ч буян хураадаггүй

САНАЖ СЭРЭГТҮН, САЙТАР ТУНГААГТУН!Хүнийг гомдоодог хүн хэзээ ч өөдөө манддаггүй Хүнийг гоочилдог хүн хэзээ ч өөдтэйг боддоггүй. Хүнийг ашигладаг хүн хэтдээ сайн явдаггүй Хүнийг хараадаг хүн хэрхэвч сайхныг үздэггүй! Хүнийг шүүдэг хүн хэзээ ч өөрийгөө мэддэггүй Хүнийг муулдаг хүн хэзээ ч өөртэйгээтулдаггүй Хүнийг хуурдаг хүн хэзээ ч амгалан явдаггүй Хүнийг харддаг хүн хэзээ ч түвшин суудаггүй. Хүнийг бассан хүн хэзээ ч өөрийгөө ялдаггүй Хүнийг зуусан хүн хэзээ ч өөртэйгөө эвлэрдэггүй.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Хүнийг зовоосон хүн хэзээ ч зоргоор жаргадаггүй Хүнийг золиосолсон хүн хэзээ ч золоор дэвждэггүй!Хүнд атаархдаг хүн хэзээ ч өөрөө ахидаггүй Хүнд гомдоллодог хүн хэзээ ч өөгөө хардаггүй. Хүнд ялархдаг хүн хэзээ ч дэлгэр сэтгэдэггүй Хүнд шаралхдаг хүн хэзээ ч уужуу боддоггүй! Хүнд талархдаггүй хүн хэзээ ч өөрөө дүүрдэггүй Хүнд тусалдаггүй хүн хэзээ ч буян хураадаггүй Хүнийг үнэлдэггүй хүн хэзээ ч өөрөө үнэлэгдэхгүй Хүнийг хайрладаггүй хүн хэзээ ч өөрөө хайрлагдахгүй ээ! Б. Эрдэнэтуяа2020.10.25