зөвлөгөө

Шинэчагтага эхний үед түүнийг унагаасан ч тоолуулж босч ирээд Цэндбаатар хариуг нь барьж…

Монгол улсын гавьяат тамирчин Цэндбаатарын асуудал нийгэм даяар өнгөрдөг саруудын турш шуугиан тариад байсан бол тэрээр саяхан эргэлт буцалтгүйгээр мэргэжлийн боксруу орж хүч үзэхээр болсоноо зарласан билээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тэгвэл нэгэн сонирхолтой зүйл гэвэл Цэндбаатар болон холимог тулааны аварга Шинэчагтга нар сайн найзууд гэнэ. Шинэчагтагын хувьд “Мастер тулаанч” шоуны ялагч, ур чадвар, эрэмгий дайчин тоглолт, биеэ авч яваа байдал зэрэг олон чанараараа Монголчуудын төдийгүй дэлхийн спорт сонирхогчдын хайртай тулаанчдын нэг болоод байгаа билээ.

Уг хоёр тамирчин маань үе тэнгийн дотно найзууд ба багаасаа нэг жинд өрсөлдөж ирсэн өрсөлдөгч нар билээ. Цэндбаатар болон Шинэчагтага нар маань хэдэн жилийн өмнө нэгэн боксын аварга шалгаруулах тэмцээнээр алтан медалын төлөө хоорондоо таарч нэгдүгээр Round-д Шинэчагтага Цэндбаатарыг унагааж байсан бол тоолуулж босч ирээд Цэндбаатар хариуг нь барьж унагаад түрүүлж байсан түүхтэй. Үнэхээр сайн найзуудаас гадна Монголын урдаа барих шилдэг тамирчид бол гагцхүү тэд юм.

Шинэчагтага маань багаасаа сонирхогчдын боксын спортоор хичээллэж маш их амжилтыг гаргасан ч илүү их чадвараа сорьж шинэ ертөнцлүү хөл тавихаар холимог тулааны тэмцээнүүдэд орж удаа дараа ялалт байгуулж Монголын холимог тулааны аварга болсон юм.

Түүний дараа дэлхийд алдартай “UFC” холбооны дараа орох “ONE Championship” холбооны ур чадвартай тамирчин шалгаруулах “ONE Warrior Series roster” буюу цуврал тэмцээнд орж үнэмлэхүй чадвар гарган таарсан тамирчид бүрээ илт давуу ялж түрүүлснээр “ONE Championship”- холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж Монгол түмнийгээ баярлуулсан билээ.

Цэндбаатарын хувьд Монгол улсын боксын маш олон удаагийн хошой аварга төдийгүй Азийн хошой аварга бөгөөд дэлхийд жингийн чансаагаараа эхний 2-т жагсдаг онцгой тамирчин юм. Түүнд өрсөлдөгч гэж байхгүй гагцхүү түүнд жингээ барих нь л түүний хувьд өрсөлдөөн байх.

Тэрээр арваадхан насандаа би Олимпын аварга болно хэмээн хэлж байсан нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн телевизд өгсөн ярилцлага нь байдаг. Одоо мэргэжлийн боксруу сэтгэл шулуудсан Цэндбаатар маань дэлхийг шуугиулсан аварга болох нь цаг хугацааны асуудал биз ээ.

Залуухан, шинэ үеийн хүчирхэг, оюунлаг залуусдаа амжилтын дээдийг хүсье. Монголын төрийн далбаагаа олон зуун удаа гадны тэнгэрт мандуулна гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байгаа шүү.

Шинэчагтага: -Монгол цус хэзээнээс эхлэн, үргэлжилж байгааг би хэлж мэдэхгүй. Гэхдээ бид Чингис хааны үеэс одоо болтол хүчтэй хэвээр байгаа. Монголчуудын түүх бол газар нутаг булааж авсан д.а.й.н юм. Ц.у.с у.р.с.г.а.с.а.н д.а.й.н дажин. Хурдан шуурхай д.о.в.т.л.о.о.д бүх юмыг нь б.у.л.а.а.г.а.а.д буцна.

Энэ бол Монголчуудын д.а.й.н.ы арга барил бөгөөд нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг юм. Байгаль дэлхийтэй сөргөлдөн амьдарч ирсэн Монголчуудад бусад үндэстэнд байхгүй их эрч хүч байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!