зөвлөгөө

Г.Чинсaнаа: Нөхрүүд хүүхэд, эхнэрийн аль алинд нь, анхаарал, хайр халамж тэнцүү хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй маш сайн ойлгох хэрэгтэй

Цахим орчинд тун нэртэй, олон залуусыг зөв зүйлд уриалан дууддаг аав, ээж болоод удаагүй Unitel группийн маркетингийн газрын ахлах контент найруулагч Г.Чинсанаа, түүний эхнэр фитнессийн багш, дасгалжуулагч Б.Хулан нартай тун сонирхолтой сэдвээр ярилцсан юм.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал эгзэгтэй үе эхийн хэвлийд байхаас эхэлдэг гэдэг. Тэд хоёр жилийн өмнөөс хүүхэдтэй болоход бэлтгэж, эрүүл мэнд, сэтгэл зүй, ажил төрөл, санхүү зэргээ бүгдийг дэс дараатай төлөвлөн нарийн судалжээ. Гэр бүл төлөвлөх, хүүхэд өсгөх тал дээр үлгэр жишээ болж буй тэдний туршлагаас хамтдаа сонирхъё.

-БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

Хулан: Бид үерхээд долоон жил болж байгаа. Хүүхэдтэй болсноос хойш ажлаасаа түр чөлөө авч, хүүхдэдээ л бүрэн анхаарал хандуулаад байна. Зургаан сар хүртэл нь хүүхдээ асарч, хажуугаар нь онлайнаар фитнесс, дасгалын зөвлөгөө өгөх төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэд төрснөөс хойших гурван сарыг Sleeping survival stage буюу эцэг эхчүүдийн нойргүйдлээ давах үе гэдэг юм билээ. Бид хоёр яг тийм үедээ шөнө нь нойргүй, өдөр нь завгүй л нялх үрээ харж байна даа.

Чинсанаа: Өмнө нь би өдөрт найман цагаар оффист ажилладаг, манай хүн өөрийн гаргасан ажлын хуваарийн дагуу чөлөөтэй ажилладаг байсан юм. Тийм болохоор манай хүн хоол хийх ажлаа хариуцаж, гэр цэвэрлэх ажлаа өрөө өрөөгөөр нь хуваагаад хийдэг байсан. Харин одоо бол манай эхнэр хүүхдээ харж, би ихэнхдээ хоол хийж, дэлгүүрээс хүнс цуглуулдаг болоод байна. Ажил тараад л гэртээ очиж эхнэртээ тусалж, ачааллаас нь хөнгөвчлөхийг хичээж байна даа. Өдөржингөө хүүхэд харсан эхнэрээ амрааж, шөнийн ээлжид хүүхдээ унтуулах, угжих, хуурайлах, бүүвэйлэх зэргээр бие биеэ нөхөж, эрч хүчээ зөв хуваарилах талаас нь анхаардаг.

-ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

Хулан: Хүүхэд хэзээ сэрнэ, тэр цагт сэрүүн байдаг болоод байна. Өмнө нь аль болох эрт унтаж амрахыг хичээдэг байсан бол одоо өглөө 5 цагт босдог болсон. Манай хүн хүүхдээ авч байх хооронд би өглөөний цайгаа бэлдэн, ээлжилж өглөөний цайгаа уудаг даа.Г.Чинсанаа: Би өмнө нь ажил тарсны дараа бэлтгэлдээ явж, орой хамт гэртээ орж ирдэг байсан бол одоо өглөө эрт 7-9 цагийн хооронд бэлтгэлээ хийж, орой зургаан цаг гэхэд гэртээ ирэн, гэрийн ажилдаа ханцуй шамлан ордог болсон. Ийм маягаар орой бүр хүүхдээ усанд оруулж, унтуулдаг дадалтай болоод байна.

-ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭС ХУВААЛЦВАЛ?

Хулан: Бидний хувьд одоохондоо хүмүүжүүлэх гэхээс илүү хүүхдээ эpүүл саруул, эсэн мэнд бойжуулах үе шатандаа явна. АНУ-ын доктор Пьер Дюканы “Жирэмсэн үеийн хамгийн эгзэгтэй 60 хоног” номд эмэгтэй хүний жирэмсний дөрөв, таван сартай байх үеийг хамгийн чухал үе хэмээн онцолж, хооллолтдоо гойд анхаарч дэглэм барих шаардлагатай гэж бичсэн байсан. Үүн дотор идэж бoлохгүй зүйлс болон заавал идэх хоол хүнсийг хүртэл нарийн тайлбарласан байгаа. Би ч өмнө нь сайн мэддэггүй байсан юм. Ээж болох гэж буй эмэгтэйчүүдийг дээрх номыг заавал уншаарай гэж зөвлөмөөр байна. Ээжүүд цагаан гурил, элсэн чихэр зэрэг дуртай зүйлсээ хамаагүй идээд байвал хүүхдийн нойр булчирхайн хөгжилд сөpгөөр нөлөөлнө.

Тиймээс цагаан гурил, элсэн чихэр идэхээ зогсоож, шим тэжээл, витаминаар баялаг нарийн ногоо, хоол хүнс хэрэглээрэй. Харин төрсний дараа туршлагатай ээж нарын бичсэн ном, сэтгүүлийг дижитал хэлбэрээр нь татаж уншиж байгаа. Одоогоор хүүхдээ хэрхэн унтуулж сургах тухай нэлээн хайж судалж байна даа. Манай хүүхэд шөнө бүр уйлаад э.мчид үзүүлтэл гэдэс дүүрснээс болсныг мэдсэн. Тэгээд хүүхдийн гэдэс дүүрэхийг арилган, тайвшруулж унтуулах аргуудыг судалж байна.

Чинсанаа: Миний хувьд бүх зүйлсийг эхнэрийн заавраар л дагаж мөрддөг. Супер хүүхэд төрүүлэх гэж байгаа юм шиг л эхийн хэвлийд байхаас нь хамгийн сайн гэсэн хоол хүнсийг хэрэглэж, бүх зүйлд нарийн анхаарал хандуулсан. Эмэгтэйчүүд х.өхөндөө сүү оруулна гээд цагаан гурил идэхээс аваад юу ч хамаагүй идэх гээд байдаг нь буpуу санагддаг.

Миний анзаарснаар, зарим эрчүүд хүүхэд нь төрөхөөр зөвхөн хүүхдэдээ хамаг анхаарлаа хандуулаад, эхнэрээ анзаарахгүй орхиод байх шиг санагддаг юм. Зарим хүмүүс гэртээ орж ирээд шууд хүүхдээ үнсээд эхэлдэг дээ. Би гэртээ оронгуутаа эхлээд эхнэрээ үнсээд, өнөөдөр хэр ядарсныг нь асууж лавладаг юм. Нөхрүүд хүүхэд, эхнэрийн аль алинд нь, анхаарал, хайр халамж тэнцүү хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн төрсний дараах сэтгэл г.утралд өртөх нь амархан учраас эхнэртээ тавих халамжаа сулруулж огт болохгүй. Нялх хүүхдээс гадна эхнэрийнхээ эрүүл мэндэд нь үргэлж анхаарч халамжлах хэрэгтэй.

Хулан: Төрсний дараах сэтгэл г.утралын тухай өмнө нь зөндөө уншиж, урьдчилан с.эргийлэх аргуудыг судалсан ч яахын аргагүй тийм үе тохиолддог юм билээ. Тэр үед нөхөр хажууд байх нь хамгийн чухал. Хэн ч гэсэн сэтгэл санаа тавгүйтэх үед хамгийн түрүүнд хажууд байгаа ханьдаа л хуваалцаж ярих учраас нөхрүүд нь сайн ойлгож, тайвшруулах хэрэгтэй юм билээ.

Битгий с.трессдээрэй гэх тусам х.эцүү санагдах учраас яагаад т.авгүйтэж байгаа шалтгааныг олж, гаргалгаа гаргах нь зөв санагддаг. Мөн энэ үед э.мчийн зөвлөгөөг маш сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Миний хувьд идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийдэг учраас э.мчийн зүгээс хөдөлгөөн багасгах тухай зөвлөх байх гэтэл эсрэгээрээ дасгалаа тогтмол хийхийг зөвлөж байсан юм. Гэхдээ хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж янз бүр байдгийг бодох нь зүйтэй байх.

Жирэмсэн болохын өмнө фитнессээр байнга хичээллэдэг байсан бол бие махбодын бодисын солилцоо нь түүндээ дасан зохицсон байдаг учраас жирэмсэн болсон ч ачааллаа 50-60 хувь бууруулан, үргэлжлүүлэн хийж болно. Ингэснээр ураг төрсний дараа гадаад орчинд дасан зохицоход амар болж, өсөлт хөгжил нь хурдан явагддаг юм билээ. Үүнийг зарим эмэгтэйчүүд урагт м.уугаар нөлөөлнө гэж буруугаар ойлгоод байдаг.

-ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?

Чинсанаа: Эсэн мэнд төрөхийн тулд хэрэгтэй бүх зүйл нь бэлэн байвал зүгээр учраас урьдчилаад эх, нярайд шаардлагатай бүх зүйлсийг бэлдсэн. Гэхдээ зөвхөн хэрэгтэй гэсэн зүйлсээ л авах нь зүйтэй юм байна лээ шүү. Хэрэгтэй байх гээд баахан бүтээгдэхүүн авчих гээд байдаг тал бий. Бид хоёр гэхэд угаадаг живх авчихсан юм. Нярай хүүхдийн живхийг өдөрт 6-7 солих шаардлагатай үед бол угаана гэдэг бүтэхгүй юм билээ. Том болсных нь дараа л хэрэгтэй байх.

Хулан: Хүүхэд төрөхөөс өмнө бүх зүйлсийг бэлдэх тал дээр олон хүн янз бүрийн зөвлөгөө өгсөн дөө. Сүүлдээ хэнийх нь зөвлөгөөг дагахаа мэдэхгүй, дунд нь төөрөөд барьцгүй болчихсон. Ийм үед өөрсдийн итгэл үнэмшлээр, аль болох сайн судалж байгаад шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлд итгэх нь зүйтэй санагдсан. Эх, хүүхдийн бүтээгдэхүүний хувьд Японы Pigeon брэндээс түлхүү авдаг.

Живхний хувьд хэд хэдийг туршиж үзээд, сүүлд Австралийн Kangaroo Mommy живхийг хэрэглэдэг болоод байна.Контентийн хувьд Хөдөөний айл гээд влог их таалагддаг. Хоол зүйч эхнэрийнх нь оруулдаг зөвлөгөөг жирэмсэн болсноос хойш орж үздэг болсон юм. Хөхөнд сүү оруулахаас эхлэн нярай хүүхэд хэрхэн асрах тухай ул суурьтай олон зөвлөгөө авсан. Тэдний гэр бүлийн баримталдаг зарчим ч манайхтай ойролцоо санагдсан шүү.

-ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Хулан: Би өмнө нь өөрийгөө бие физиологи, сэтгэл зүйн хувьд төлөвшсөн, хийж буй зүйлдээ багагүй мэдлэг туршлага хуримтлуулж яваа гэж боддог байлаа. Хүүхэдтэй болсны дараа аливааг илүү гүнзгий ойлгож, мэдэрдэг болдог юм билээ. Өмнө нь өөрсдөдөө бүрэн анхаарч, ажилдаа төвлөрдөг байсан бол одоо нойргүй хонохоос эхлэн өөрийгөө з.олиосолж, нэг хүний өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй том үүрэг хариуцлага хүлээж байна.Хүүхдийн төлөвшил, хүмүүжил эхийн хэвлийд байхаас л эхэлдэг гэдэг. Эхийн хэвлийд байхаас л хүүхдийн ирээдүйн тодорхойлогдох учраас энэ үе бол хамгийн чухал үе юм билээ. Тиймээс бид хоёр жилийн өмнөөс хүүхэдтэй болоход бэлтгэж, эрүүл мэнд, санхүү, ажил төрлөөс эхлэн бүх зүйлээ дэс дараатай төлөвлөсөн юм.

 

Жирэмсэн болохоос өмнөх, дараах үеийн зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйтэй холбоотой янз бүрийн ном уншиж, эмчээс зөвлөгөө авч, бүх зүйл дээр нарийн анхаарч судалсан даа

Чинсанаа: Гэр бүл, хүүхэдтэй болно гэдэг гэнэтийн шийдвэр бус маш сайн төлөвлөх ёстой асуудал гэж боддог юм. Манайд хоёр зурааснаас болж хамтран амьдрах шийдвэр гаргадаг хосууд цөөнгүй байдаг.-ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?Г.Чинсанаа: Эмчийн зааврыг маш сайн дагахын хажуугаар саяхан төрсөн, туршлагын хувьд хамгийн ойр байгаа хүнтэйгээ ярилцах нь зүйтэй юм билээ. Бид хоёрт э.мч мэргэжилтэй, саяхан төрсөн найз бий. Түүнтэй ойрхон ярилцаж зөвлөлддөг. Хэт олон хүнээс зөвлөгөө авах биш цөөн тооны найдвартай хүнтэйгээ л ойр байх нь зөв болов уу

 

-АЖИЛЛАДАГ ЭЦЭГ/ЭХ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ЮУ ВЭ?

Чинсанаа: Өмнө нь ажил, гэр бүлээ 50:50 хувьтай тэнцүү анхаардаг байсан бол одоо гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулдаг болоод байна. Хэчнээн чухал ажилтай байсан ч гэр бүлийн асуудлаас илүү чухал зүйл байхгүй. Гэхдээ гэр бүлээ халамжлахаас гадна хийж буй ажлаа орхигдуулахгүйгээр хариуцлагатай байхын тулд хувь хүний зүгээс маш сайн цагийн менежменттэй, ажлуудаа зөв хуваарилж сурах хэрэгтэй болдог. Энэ бүхнийг гэр бүлтэй болохоосоо өмнө дадал болгож чадвал бүр сайн. Миний хувьд өмнө нь тийм дадалтай байсан учраас тийм ч хүнд сорилт байгаагүй гэж боддог. Хүүхэдтэй болох гэж буй залуус санхүү, орон байраа бэлдэхээс гадна өөрсдийгөө сахилга бат, сэтгэл зүйн хувьд маш сайн бэлдэх нь зүйтэй болов уу.

 

Хулан: Манай хүн хэчнээн ажлын ачаалал, с.тресстэй байсан ч тэрийгээ гэртээ хэзээ ч гаргаж байсан удаагүй. Бид өмнө нь хүүхдээ төрсний дараа хийх ажлуудаа маш сайн ярилцаж, хэн юуг хариуцахаа тогтсон юм. Хосууд хүүхэдтэй болохын өмнө л жижиг сажиг ойлголтуудаа нэг болгохгүй бол төрсний дараа огт өөр орчин, нөхцөл бий болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс нийгэм, эргэн тойрон хурдтай өөрчлөгдөж буй энэ цаг үед маш сайн төлөвлө, бэлд гэж л хэлмээр байна. Ялангуяа, ээжүүд жирэмсэн болохоос өмнө эрүүл мэнддээ маш сайн анхаараарай. Өсвөр насны охидын хувьд ч дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ гэдэг яваандаа ээж болоход нь сайн бэлтгэл болох юм шүү.

 

ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?

Чинсанаа: Анх Хуланг жирэмсэн болсныг мэдээд маш их баярласан юм. Дараа нь, хүйсийг мэдээд дахиад бүр их баярласан шүү. Би хүүтэй болохыг хүсдэг байсан учраас хүйсийг нь сонсоод бүр орилоод, маш их сэтгэл хөдөлсөн юм. Тэгээд зургаан сартайд нь эхогоор царайг нь хартал надтай үнэхээр адилхан байгааг нь хараад баярлаж хөөрсөн. Хамгийн сүүлд, Эх нялхас дээр эх, хүүхэд эсэн мэнд төрлөө гэдгийг сонсоод бараг л нулимс дуслуулсан даа. Хүүгээ зогсоо зайгүй ширтээд л байсан.

Хулан: Хүүхдээ төрсний дараа хараад шоконд орчих шиг л болсон. Үнэхээр хүүхэдтэй боллоо гэж үү гээд нэг л итгэж өгөхгүй, маш сонин мэдрэмж төрсөн. Тэгээд явцын дунд жинхэнэ хайр ундарч эхэлсэн дээ. Анхны хүүхэд дээр ингэдэг юм шиг байна лээ.

-ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

Чинсанаа: Хамт ажилладаг залуу маань ямар ч асуудал гарсан ч өрхийн тэргүүний хувьд өөрийнхөөрөө шийдэж, зөн зовиндоо итгэж яваарай. Бусдын үгээр хэт явж болохгүй шүү гэж зөвлөж байсан юм. Энэ зөвлөгөө л надад их үнэ цэнтэй санагдсан. Эмэгтэй хүний хувьд аливааг их олон талаас нь хардаг учраас шийдэмгий байх тал дээр хааяа барьц алдах гээд байх нь бий. Тийм үед нөхөр нь санаачилгатай байх хэрэгтэй юм билээ.

Хулан: Таньдаг эгч маань намайг жирэмсэн болсныг сонсоод шууд л “Төрсний дараа хажууд чинь яг хэн байх вэ?” гэж асууж байсан юм. Чамд туслах эгч, дүү эсвэл ээж чинь заавал байх хэрэгтэй шүү гэж захисан. Энэ бол маш чухал юм билээ. Миний хажууд одоо ээж маань тусалж байгаа.

 

-ХҮҮХДҮҮДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Чинсанаа: Бие бялдрын хувьд эрүүл саруул, цог золбоотой, хувь хүний хувьд маш сайн төлөвшсөн, зөв хүмүүжилтэй болоосой гэж хүсдэг. Зөв хүмүүжил гэдэгт ноомой даруу бус зоригтой, өөртөө итгэлтэй, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвартай байхыг ойлгож байна.

Хулан: Үүнд аав хүний оролцоо маш чухал. Аав нь хүүдээ илүү ойлгуулж, ухааруулах тал дээр анхаарах нь зүйтэй болов уу. Эрэгтэй хүүхэд аавыгаа л үлгэрлэдэг шүү дээ. Ер нь, эцэг эх нь ямар үйл хөдлөл үзүүлнэ, тэр бүхнийг хүүхэд нь даган дуурайх учраас өөрсдөө үлгэр жишээ байх хэрэгтэй.Хүүгээ бие бялдар сайтай, чийрэг сайхан залуу болоосой гэж мөрөөддөг.

 

Өөрөө бараг найз охин шиг нь хажууд нь явна даа гэж боддог доо. Хүү маань ухаан ороод л аав, ээжийнхээ дасгал хөдөлгөөн хийж, хэрхэн хооллож байгааг хараад даган дуурайх болов уу. Дасгал хөдөлгөөн хүнийг маш сайн хүмүүжүүлж, хатуужилтай болгодог учраас хүүгээ аль болох эрүүл чийрэг байлгахыг л хичээнэ. Эрүүл биетэй байж л саруул ухаантай байна шүү дээ.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!