Намайг битгий лайв хий гэж ээж минь гуйсан. Би аавтайгаа уулзаж чадахгүй байна, айгаад. Манай гэр рүү хоёр хар машин надтай зөрөөд очлоо. Миний ар гэрийг тайван байлга хулгайчууд аа!

Намайг битгий лайв хий гэж ээж минь гуйсан. Би аавтайгаа уулзаж чадахгүй байна, айгаад. Манай гэр рүү хоёр хар машин надтай зөрөөд очлоо. Миний ар гэрийн тайван байлга хулгайчууд аа!
Thank you for reading this post, don't forget to subscribe!Энэ залууг хамгаалах хэрэгтэй л байна даа. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга /Женко/, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, түүний ах Херо Баатар, Хууль зүйн сайд Ц.Нямбаатар, хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж, Хотын дарга Д.Сумьяабазар, Циркийг зарж идсэн гэгдээд байгаа Д.Давгадорж гээд маш олон хүний тухай тэрээр ярьж байгаа.
Баянхонгор аймгийн харьяат Д.Мөнх-Эрдэнэ АН-ын гишүүн, улс төрч энэ залуугийн лайвыг өнөөдөр Монголд 30-хан минутын дотор 2000 share хийж, 1800 коммент бичигдэж, хэдэн зуун мянган монголчууд үздэг болжээ.
Хурц үгтэй, түргэн зантай, гэхдээ үнэний ортой зүйл ярьдаг учраас ард түмэн энэ залуугийн үгийг сонсож, дэмждэг болсон.
Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийн хийсэн лайв маш олон хүнд эмзэглэл, харуусал төрүүллээ. Тэрээр Монголын төрд сууж, ард түмний сэтгэхүйгээр, ард түмний татварын мөнгөөр тансаглаж байгаа эрхмүүдийн нэрсийг зарлаж, тус бүрийнх нь юу хийж ямар аргаар хөлжсөнийг бараг бүтэн цаг ярьсан.
Тэрээр мориныхоо жүчээ рүү, лагерь дээрээ сүлжээгүй газар очиж дээрх бүх хүмүүсийн хийсэн бүх булайг бичиж ирэх 1 дэх өдөр Авилгатай тэмцэх газарт өргөдөл өгөхөөр явж байгаагаа ярьж байна.
Лайвынхаа үеэр гэр бүлийнхнийхээ тухай ярихдаа Д.Мөнх-Эрдэнэ үнэхээр хямарч байгаа нь илт байлаа. Тэр газар дээрх ганц эгч, дүү нар, эхнэр хүүхэд, аав ээжийгээ өөрөөс нь болж ямар хэцүү байдалд ороод байгааг ний нуугүй ярилаа.
Ээж нь гэрт нь ирж лайв хийхээ боль гэж хүүгээ гуйсан гэнэ. Би ийм шударга бус зүйлийг тэвчиж чадахгүй ээ, ээжээ гэж хэлэхэд нь ээж нь уйлаад чи миний үгэнд орохгүй бол бид хоёр эх үрийн холбоо байхгүй гэж хэлээд гарсан гэнэ. Хөөрхий дөө, аргаа бараад л хэлж.
Лайвынхаа үеэр гэр бүлийнхнийхээ тухай ярихдаа Д.Мөнх-Эрдэнэ үнэхээр хямарч байгаа нь илт байлаа. Тэр газар дээрх ганц эгч, дүү нар, эхнэр хүүхэд, аав ээжийгээ өөрөөс нь болж ямар хэцүү байдалд ороод байгааг ний нуугүй ярилаа.
Харин улс төрийн шинжтэй лайвууд хийж эхэлснээсээ хойш айгаад аав дээрээ очиж чадахгүй байгаа ажээ. Ах дүү нар нь, аймаг нутаг усныхан нь аав ээж рүү нь, эхнэр хүүхэд рүү нь утасдаж Д.Мөнх-Эрдэнийг энэ бүх тэмцлээ зогсоо, зүгээр амар тайван амьдар гэж хэлэхийг ятгасаар байгаа гэнэ.
Ард түмний төлөө, энэ улс орныг эрүүл саруул нийгэмтэй байгаасай гэж маш их зориг, тэвчээр, магадгүй золиос гаргаж байгаа Д.Мөнх-Эрдэнийг хамгаалах хэрэгтэй юм бишүү? Тэр ГАНЦААРДАЖ байгаагаа хэлсэн ч тэмцлээ харин ХЭЗЭЭ Ч ЗОГСООХГҮЙ ГЭЖ амласан.
Үнэхээр зоригтой эр юм аа!