ОРНООС ХИЙМЭЛ СОРМУУС ГАРААД ИРЭВ. ГАЙХААД НӨХӨРӨӨСӨӨ АСУУТАЛ…

Сайн байцгаана уу эрхэм уншигчидаа Та бүхэнтэй өөрт тохиолдоод байгаа зүйлээ хуваалцах гэсэн юмаа та нар минь сэтгэлээсээ зөвлөөрэй Би нөхөртэйгөө амьдраад жил болж байна
Thank you for reading this post, don't forget to subscribe!Уг нь их сайхан л байдаг байлаа Гэтэл ойрын үед хэрүүл тасрахаа больж төвөгтэй санагдаж байна
Нөхөр маань намайг хуураад байгаа ч юм шиг санадаг боллоо Өчигдөр орой л гэхэд ажлын залуу нь утасдаад гарна гэж надаас гуйсаар байгаа 12-с хэтрэхгүй ирнэ гэж ам өчиг өгөөд гарлаа Би ч яаж дуугай явуулах уу хойноос нь хэдэн хатуу үг хэлээд гаргалаа Гэтэл шөнө ирж хоносонгүй
Би шөнөжин залгаж сэрвэлзээд унтаж ч чадсангүй Хамгийн инээдтэй нь 1 гээд утсаа унтраасан одоо ч холбогдохгүй л байна Гэрээс гараад надтай нэг ч холбоо бариагүй Хаана хэнтэй хоносонг нь бүү мэд Энэ ч яахав найзийндаа хоноо л биз гэж бодъё
Гэтэл хэд хоногийн өмнө би төрсөн гэртээ ганц хоноод орой нь ажлаа тараад гэртээ иртэл ор дэлгээстэй 2 аяга заваарсан бид 2-н унтахдаа хэрэглэдэг алчуурыг гаргаад ирсэн байдаг юм байна Тэгээл орой нь асуусан чинь манай 2 найз ирж хоносон юмаа хайр нь яалаа гэж чамайгаа хуурахав дээ гээд л аргадаад өнгөрсөн
Гэхдээ хүн ирж хоносон бол нэг орон дээр 3-уулаа унтана л гэж байхгүй ямар ч илүү ор зассан байдал байгаагүй угаасаа 2-уулхнаа болохоор ганцхан хөнжил л цагаан хэрэглэлтэй байдаг Ор зассан шинж ер байгаагүй Ядаж хөнжилд цагаан хэрэглэл хийнэ биздээ гудас энэ тэр шкафны ёроолд яг миний хурааснаар байсан
Гэтэл орон дотроос хиймэл сормуус гарж ирсэн Би уурлаад асуухад найзийн дагуулж ирсэн хүүхнийх байхаа гээл өнрөсөн Би эн бүхнийг юу гэж ойлгох вэ? Тэгээд бас намайг төрсөн гэртээ хонодог шөнө нэг дугаарлуу байхан залгасан байхаар нь тэрэнлүү нь залгаад хүний нөхөр тайван байлгадаа гэсэн чинь эрэгтэй хүн аваад наад нөхөртөө хэл миний эхнэрийг оролдоод байна гээд бөөн хэрүүл болсон.
Би баахан уурлаж уйлж байгаа л унтсан Тэгээл маргааш орой нь хамт юм үзээд эвлэрсэн Гэтэл өчигдөр хайчсан юм бол? Нөгөө хиймэл сормуустай хүүхэнтэйгээ хамт хоносон юм болов уу? Би итгэж өгөхгүй л байна Арай намайг хуураад байгаам биш биздээ.
Өнөөдөр ээлжтэй ажилдаа явсан үгүйг нь мэдэхгүй л байна Ажлынх нь ахаас асуусан чинь ажилчдынхаа унаанд лав суугаагүй байна Би уг нь нөхөртөө их хайртай сайн халамжилдаг гэж боддог Би одоо яахуу юу гэж ойлгохуу? Надад зөвлөөч хүмүүсээ…