33ны мөчлөг засал. Энэ заслыг хийснээр цаашдаа ЦЭЭРГҮЙ, ЗАСАЛ ХИЙХ ХЭРЭГГҮЙ БОЛДОГ.

Хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49, жил орно засал сайн хийлгэ гэдэг. Тэгвэл түүнээс чухал 33ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатайг анхаар 33 ны мөчлөгийг 10,10 үеэр хэсэгчлэн авч үзвэл хүүхэд эх эцгийн хайранд 13 хүртэл хаан шиг өсдөг.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Үүнийг шилжилтийн нас зан ааш хүмүүжилд нь анхаарал их хандуулдаг. Тэгээд 13-23 нас руу өгсөх замдаа юм бүхэнд сонирхох сургууль соёл төгсөх орох анхны бүхэн эхлэдэг дэггүй халуун нас. 23-33 нас өгсөх үе амьдралд алхам хийх шийдвэр гаргах хамгийн чухал амьдралын үе байдаг. Энэ мөчлөг хийхгүй алдсан хүний амьдралд гэр бүл салах, аваар осолд орох, тахир дутуу болох, амьдралаа алдах, шоронд орох, хамаг сайхнаа алдах, буруу эргэх энэ бүхэн нөлөөлсөн байдаг. Та нэг бодоод үзнэ биз дээ. Тиймээс энэ 13 жилээр ээлжлэх он жилүүд өгсөж уруудах уул шиг давалгайлж үргэлжлэх амьдрал юм.
Цаашдын зам мөр хэрхэн явагдах нь энэ 33 насны мөчлөгөөс хамаардаг. Эрт үеэс уламжлан ирсэн зан заншил. Мөчлөг тохиох жилдээ эцэг эхдээ гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэлээ хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж, элбэрэлт ижий, асралт аавдаа аман хүзүүний мах хамтдаа чанаж хувааж иддэг байсан аж. Ингэснээр эцэг эх нь үр хүүхэддээ сайн сайхан ерөөлийн үг өргөж, ЭВИЙ ДЭЭ ҮР МИНЬ ГЭЭД ҮНЭРЛЭХ ТӨДИЙД Л ЗАСАЛ болоод л явчихна. 33ны мөчлөг засал гэдэг энэхүү заслыг хийснээр цаашдаа цээргүй, засал хийх хэрэггүй болдог гэж үзэж болно. Эх эцгийн ач хариулах домын үйл юм.
Шүүдрийн дуслаар цай чанаж өгөөгүй ч энэ ач холбогдолтой засал юм. Энэ заслыг хүн бүр өөр өөрөөр хийх боловч энэ миний зүгээс түмэнд хүргэх өчүүхэн буян учир түмэнд түгээж анд найз нөхөддөө түгээж сайн сайхныг хүсэж дуулгах нь ямарч эд мөнгө баялагаас илүү сэтгэл гаргах түүнд тусалсан хэмжээлшгүй их сэтгэл юм. Амьд буй эх эцгээ байгаа дээр нь хайрла, эрүүл саруул өсгөж өдий болгосон хариуд нь зорин очиж хамтдаа тухлан хүндлэл үзүүлэх нь чиний цаашдын явах амьдралын хувь заяанд чинь дардам байх замыг чинь засах дом засал болон сайхан амьдрах чиг мөр болох нь дамжиггүй.
Хэрэв хэн нэгэн байхгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн бол араас нь нэхэж хээр өргөл хийж дуртай зүйлсийг дом болгон өөрийн яаж явааг хүүрнэн тоочиж дотор бугшсан гомдол харуусал мэгшилийг өчсөнөөр хацрыг чинь салхи үлээн чихэнд чинь шивнэн тэвэрч илэх шиг мэдрэмж төрөн хамаг бие сэргэн уйлах хашгирах доторхи бөглөө гарч бие тавирсанаар таныг сонсож уучилан тэнгэрт буй сүнс сонсон таны сэтгэл тайтгарах учиртай. Ер нь бол хий нас гэж ярьдаг угтуулж хийснээр зовлон үзэхгүй зол жаргалтайгаа болгож сайн сайхан явах замыг чинь өчүүхэн миний бие зааж өглөө.
Хэрвээ энэ жил таны 33ны мөчлөг тохиож буй бол эцэг эхдээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэлийн бэлэг барьж, ерөөлийн үгийг нь заавал сонсоорой. Магадгүй энэ ерөөлийн үг нь маш том засал болж мэднэ шүү Тиймээс та бүхэн бүгд хичээгээрэй дор дороо. Авах гээхийн ухаанаар биш албадан үүнийг таны төлөө хэллээ.