зөвлөгөө

Сар бүрийн шинийн 8 бол тамынхаалга хаалттай ганц өдөр юм

ШИНИЙН 8-НД БУЯН ХИЙХ НЬ: Сар бүрийн шинийн найман бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь-Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижих тул ямар үйл хийхээ та өөрөө сонгоно. Гэвч хүн тэргүүтэй эх болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Амгалангийн эх сурвалж нь ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол, үргэлж сайн сайхан зүйл бодохыг хэлнэ. Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг. Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, баяр баясгаланг хүлээж авдаг.Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлийг ойлгох ёстой болдог. Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл. Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог.

Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэр нь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг. Тиймээс монголчууд эртнээс “Ухаан хүрсэн газар хөл хүрнэ” гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа ажээ. Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж хэлний үйл хийнэ. Хэлээрээ хийсэн үйл нь дараа нь биеэр хийгддэг. Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой билээ. Буян хийх энгийн аргачлал: ЦАГААН ХООЛЛОХ ЗУЛ БАРИХ ЭРГЭЛ МӨРГӨЛ ХИЙХ МААНИ ТАРНИ ТООЛОХ ЭЦЭГ ЭХЭЭ БАЯРЛУУЛАХ ЯДАРЧ ЗҮДЭРСНИЙГ АСРАХ гэх мэт

Related Articles

Back to top button
error: Content is protected !!