зөвлөгөө

Бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах чиглэлийг Шадар сайд С.Амарсайхан өгчээ. УНШ!!!

НОК, УОК нэгдээд, шуурхайн штаб байгуулжээ. Тус штабыг генерал Б.Ууганбаяр удирдаж ажиллах аж.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Өчигдөр орой УОК-ын Шуурхай Штабын хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “21 сургуулийн оюутны байр бий. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдсөн. Үүний 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 135 нь эдгэрсэн” мэдээллийг өглөө.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!