Утасаа цэнэглэнгээ оролдож байгаад тогонд цохиулж амь насаа алджээ.Гэвч хамгийн хачирхалтай нь

Хүмүүс цэнэглэгч залгуур арзетик гэмтсэн ихэнх тохиолдолд шинээр солихоос илүүтэйгээр туузан лентээр сэргээн засварлан үргэлжлүүлэн хэрэглэсээр байдаг.Энэ нь олон хүмүүсийн дунд түгээмэл ойлголт болсон гэхдээ надад итгээрэй энэ бол маш өрөөсгөл ойлголт туузан лент хэзээ ч тус болохгүй.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Саяхан Тайландын өсвөр насны охиныг цэнэглэгч кабель нь тасарсны улмаас цахилгаанд цохиулж нас барсан байдалтай олдсон байна
NST-ийн мэдээлснээр Тайланд улсын Chaiyaphum хотын 17 настай Нонг Ин охин ухаалаг гар утсаа цэнэглээстэй хэвээр нь ашиглаж байхдаа тогонд цохиулж нас барсан нь тогтоогджээ.
Түүний ашигласан цэнэглэгч кабелийн үзүүр нь язарсан туузаар ороосон байсан бололтой
Туузаар ороосон байсан цэнэглэгч гэнэт тасарч, хөнгөн цагаан орны төмөр хэсэг дээр хүрэн цахилгаан дамжин цахилгаанд цохиулсан байна.
Нонгын ээж Боонпенг Тупончай тухайн үед охиныхоо дэргэд байхгүй байсан бөгөөд гэртээ орж ирээд охиныгоо
унтаж байна гэж бодсон байна гэтэл охин нь үүрд унтсан байжээ.
Охиныхоо сэрээхээр биед нь хүрэхэд түүний бие амьгүй болсон ч бага зэргийн цахилгаан мэдрэгдэж байжээ.
Охиноо цахилгаанд цохиулсныг мэдээд ээж нь цахилгаанаа үтэр түргэн хурдан тасалжээ.
Харамсалтай нь Нонг аль хэдийн нас барчихсан байсан тул энэ үйлдэл түүнд тус болсонгүй.
Цагдаа нар түүнийг зүүн гараараа утасаа атгасан байж магадгүй гэж үзжээ.Учир нь Нонгийн зүүн гар шатсан байжээ.
Мөрдөн байцаагчийн цагдаагийн ахмад Ханти Писансонгнерн хэлэхдээ, Нонгыг нас барсан нь олон удаа засварласан хуучин цахилгаан хэрэгслэлээс болж цахилгаанд цохиулж нас барсан гэж үзэж байгаа аж.
“Миний бодлоор хуучин цахилгаан хэрэгслэл нь цахилгааны масс үүсгэсэн бөгөөд энэ нь метал болх ор руу шууд дамжин гүйж охин цахилгаан цохиулж амь насаа алдсан байж магадгүй гэсэн хэдий ч түүний үхлийн шалтгааныг тогтоохын тулд цогцсыг задлан шинжилгээ хийх болно”гэж ахмад Писангнерн хэлэв.