8 жилийн дараа хүүтэйгээ уулзсан хамгийн аз жаргалтай ээж байна..

8 жилийн дараа хүүтэйгээ уулзсан хамгийн аз жаргалтай ээж байна..
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэр нэгэн а.ймшигт шөнө хадамдаа нөхөртөө го.логдоод өвлийн хүйтэнд хувцасаа чи.рээд хөөгдөж билээ. Тэр үед би 1-хэн сартай алагхан үрээсээ амьдаараа ха.гацсан юм. Би хүүгээ санаад л ядаж хашааны булангаар нь хальтхан ч болов харах юмсан гэж өдөр бүр очсон ч харж чадалгүй буцдаг байсан. Тэр үед тогтсон ажилгүй, нас залуу эмэгтэй байсан учир хуу.ль миний талд үйлчилсэнгүй, амьдын та.мд унасан.
Манайх жаахан боломж тааруухан айл байсан. Аавыгаа багадаа алдсанаас хойш ээж маань а.рхины хамааралтай болж эхэлсэн юм. Ингээд л амьдрал минь хэ.цүүдэж эхэлсэн, сургууль соёл ч үгүй. Би аль болох мөнгө төгрөг олох гээл янз бүрийн ажил хийдэг байлаа. Тэгж явсаар нөхөртэйгөө учирсан юм. Уг нь миний нөхөр анх надад хайртай дуртай чиний төлөө бүхнийг хийнэ гээд л араас минь зөндөө удаан зууралдсан даа.
Би ч анхандаа завшөөрөөгүйлдээ. Гэвч эмэгтэй хүн уяхан зөөлхөн юм болохоороо дасчихдаг юм билээ. Намайг таа.руухан амьдралтай гэдгийг тэр мэддэг болсон ч намайг орхиогүй болохоор нь би итгээд л түүний гэрт оччихсон юм. Ингээд л улам а.ймшигтай өдрүүд эхэлсэндээ. Хадмындаа өдөр бүр л ха.раалгуулж амьдардаг байлаа. Нөхрийн маань ааш ч өөрчлөгдөж гэртээ ч ирж хонохоо болисон.
Өөр очих аятайхан газар байхгүй болохоор тэсэх хэрэгтэй гэж байсаар нэг л мэдэхэд жирэмсэн болсон. Хүн бүхэн баяртай хүлээж авсан л даа. Энэ хугацаандаа харин хэсэг сайхан амраад авсандаа. Хадмууд маань арай л зөөлхөн болж эхэлсэн. Гэхдээ энэ нь удаан үргэлжилсэнгүй. Төрсөний дараа дахиад л га.дуурхагдаж, төрөөд удаагүй үрээс минь салгаад өвлийн хүйтэнд хөөгөөд гаргасандаа.
Шалтгаан нь гэвэл нөхөр маань өөр эхнэртэй болсон байсан. Тэр нь мөнгөтэй төгрөгтэй чадалтай эмэгтэй юм байх. Одоо бодоход намайг төрсөний дараа хүүхдээ авч үлдээд хөөгөөд явуулчихая гээд л бүгд тохиролцчихсон байсан юм шиг. Ингээд л би гэдэг хүн хүчтэй чадалтай болж хүүгээ заавал эргүүлж авна гээд л зориг орж, ху.рцлагдсан. Энэ му.ухай хүмүүст хэн болохоо заавал харуулнаа гээд л зүтгэчихсэн.
Манай хамаатнууд дунд Солонгос руу ажилд зуучилж өгдөг найдвартай хүн байсан нь миний амьдралд гэрэл гэгээ авчирсандаа. Ингээд л ахынхаа тусламжтай гадагшаа гарж ажил хөдөлмөр эрхлээд 8 жил боллоо. Энэ хугацаанд их ч зүйлийг үзэж тууллаа. Их ч мөнгө хураалаа. Монголдоо ирээд хамгийн түрүүнд хүүгээ олж уулзахаар нөхрийнхөө дүү охинтой холбоо барьсан.
Тэр надад хүүг минь хаана байгааг хэлж би гэдэг хүн үрээ харахаар догдлон очлоо. Хөл газар хүрэхгүй л баярлаж байлаа. Тэгээд гадаа нь очоод үнэхээр сандарсан ч хурдхан л хаалгыг нь тогшлоо. Хаалга нээх гээд цаана нь түгжээ мулталах чимээ сонстоход ухаан а.лдахвий гэмээр зүрх ө.вдөж үнэхээр үгээр хэлэмгүй а.йдас төрсөн. Хүү минь тайлаад ээжийгээ танихгүй хэн бэ гэж асуувал юу гэх вэ.
Ээж нь байнаа гэвэл надруу яаж харах бол гээд үнэхээр а.ймшигтай. Хаалга нээгдэж нэг эмэгтэй тайлсан. Би хүүгийнхээ нэрийг хэлээд байгаа болуу гээд болгоомжтой асуухад тэр эмэгтэй манай 2 дэлгүүр орсон өөрөө хэн бэ гэхэд нь зүгээр л хаалгийг нь хаачихсан. Надад тайлбарлах үг олдоогүй юмаа.
Орцонд нь хүлээгээд суув. Лефт ирж зогсох бүрт сандарч суусаар байж байтал нэг л танил царай хаалга нээгдээд гараад ирэв. Хүүгийн аав байсан. Хүү маань ард нь байсан. Төрүүлсэн үрээ, тээж өвдөж мөөмөө өгч хурайлан гар дээрээ бүүвэйлж байсан үрээ шууд тийм болсон байгаагаар харах ээж хүний хувьд ямар мэдрэмж гэдгийг нь төсөөлөшгүй юм билээ. Хүүгийн аав намайг таньсан.
Зог тусан хүүгээ ардаа нуух мэт надаас а.йсан мэт цаашлаад. Би тэссэнгүй ааваар нь энэ ээж чинь гэж хэлүүлхийг хүлээсэнгүй шууд миний хөө гээд сөхөрч суугаад хүүгээ айсан байгааг ч олж харалгүй тэврээд авсан. Тэгээд цаашаа гарч гадаа сууж хүүгийнхээ аавтай ярилцсан. Хүү маань тоглоомын талбай дээр очсон ч нэг л итгэж өгөхгүй намайг холоос хараад л тоглохгүй гайхан зогсон бид хоёрыг ажиглаж байсан.
Эмээ нь Хүүг минь ямар сайхан өсгөө вэ. Миний хүү яг л манай аавтай ижилхэн харагдаж байна лээ. Үнэхээр адилхан. Бас миний бодсоноос үнэхээр өндөр байсан. Би хүүдээ дээл хийсэн юм л даа. Гэтэл дээл маань яагаад ч орохгүй юм билээ. Тийм том залуу болжээ. Хадам ээж түрүү жил бу.рхан болсон байна лээ. Би тэр хүнд хүүг минь цовоо сэргэлэн нүдэндээ гуниггүй өсгөж өгсөнд баярлаад бүх гомдлоо ор тас мартсаан.
Нөхрөө урьдийн адил зан ааш нь хэвээрээ байгаа байх гэж а.йсан үгүй байсан. Тэр хүн намба суугаад их бодлогошронгуй болж төлөвшсөн байналээ. Гэр бүлтэй болж дахиад хүүхэдтэй болж гэр бүлээ сайхан л авч яваам бна лээ. Би хүүгээ хааяа авч байхаар болсон.
Хүү минь надад ирэх дуртай байгаа нь мэдрэгдэж байгаач надтай ярилцахгүй жоохон бишүүрхээд нэг л гунигтай байна. Гэхдээ алдсан цаг хугацаагаа нөхнөө. Ээж хүү хоёр. Хүүтэйгээ дөнгөж танилцаж байгаа юм шиг л би ч бас бишүүрхээд л байна. Хүү минь ээж нь чиний ирээдүйд үргэлж хамт байх болно. Үлдсэн бүх цаг хугацаагаа чамдаа зориулна аа. Үрээсээ амьдаараа хагацна гэдэг эх хүний хамгийн том зо.влон юм билээ.