зөвлөгөө

Хүүхдүүд ангидаа шар айраг уусан байж болзошгүй хэргийг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн анги, танхимдаа согтууруулах ундаа уусан байж болзошгүй зураг цахим ертөнцөд түгсэн нь шүүмжлэл дагуулж байна. Зурагт дунд ангийн сурагчид Сэнгүр шар айрагны лааз барьж, “Ангидаа пиво уудаг найзаа мэншин” гэсэн тайлбартай байв. Бид уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“Уг зурагтай холбогдуулан ЦЕГ-ын Хүүхдийн албанаас хяналт, шалгалт хийж эхэлсэн” хэмээх тайлбарыг өгөв.

Тухайн зургийг нийтлээд удаагүй устгасан боловч, ийн фэйсбүүкээр тархаад буй аж. Зурагны доор нэгэн сурагч ийн бичсэн байна. “ За сайн байна уу. Нэг юм гуйх гэсэн юм аа. Энэ постны талаар яг үнэнийг хэлье. Манай сургуулийн эрэгтэй технологийн багш хөвгүүдийг пивоны лааз авчраарай гэсэн юм билээ. Тэгээд манай ангийнхан авчирсан лаазаа багшид харуулаад дүнгээ тавиулах үед, нэг сурагч тоглоом маягаар зураг дараад группт оруулсан нь тарсан байна. Үүнийг тайлбарлаад дост оруулаад өгөөч. Хүмүүс буруу ойлгоод байнаүмүүс буруу ойлгоод байна” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!