зөвлөгөө

УИХ-ын гишүүн болох эрхээ аваад байгаа Э.Батшугарын нийт жилийн орлого 92.7 сая төгрөг, 2 тэрбум төгрөгний зээлтэй,амины орон сууц, зуслангийн байшин, хашаа байшин, үйлдвэрлэл үйлчилгээний обьект, оффис, авто зогсоол, гарааш байхгүй гэж мэдүүлжээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн албан ёсоор гарч, Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг парламентын гишүүнээр сонгогдсоныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.

 

Ийнхүү УИХ 76 гишүүнтэй болж бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжтой болов.

Хэнтий аймгийн Засаг даргын албан тушаалаас Их хурлын гишүүнээр сонгогдсон Ц.Идэрбат ажлын гараагаа МАН-ын хорооны улс төрийн ажилтанаар эхлүүлж байжээ. Харин аавынхаа нэрээр олонд танигдсан Э.Батшугар энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Тэрбээр 1987 онд төрсөн аж.

Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр УИХ болон Ерөнхийлөгчид хүргүүлж буй. Улмаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар шинэ гишүүдийг тангарах өргүүлэх ажээ.

Шинээр парламентад сонгогдсон гишүүдийн намтар болон хөрөнгө орлогын мэдүүлгийн танилцуулж байна.

Цагаанхүүгийн Идэрбат
1981 онд Хэнтий аймагт төрсөн

Төгссөн сургууль, мэргэжил:

1989–1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол,
1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг,
2006-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:

2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
2020 Хэнтий аймгийн Засаг дарга
Сонгуульт ажил:

МАН-ын бага хурлын гишүүн,
Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч,
Хэрлэн сумын МАН-ын хорооны даргын сонгуульт ажилтай

Энхбаярын Батшугар
1987 Улаанбаатар хотод төрсөн

 

Төгссөн сургууль, мэргэжил:

1994 онд орос 14-р сургуульд элсэн орсон,
2000 онд АНУ-ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцсан,
2004-2008 онд АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн
Ажилласан байдал:

2008 онд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир,
2012-2016 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч,
2016-2021 онд хувийн бизнес
Сонгуульт ажил:

Монгол Ардын Намын бага хурлын гишүүн болон Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

Ц.Идэрбат

“Хэнтий ТВ”-д 56% эзэмшдэг
Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Идэрбат нь жилийн нийт 22 сая төгрөг буюу сарын 1.8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 40 сая ба 2019 оныхоос дөрвөн сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тэрбээр нэг орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай хоёр обьект эзэмшдэг байна. Харин үйлдвэрлэлийн зориулалттай обьескт, оффис, ферм байхгүй хэмээн мэдүүлжээ. 2019 оноос хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн төрлийг харвал 2019 онд Toyota Prius автомашинтай байсан бол 2020 онд Toyota Lexus болж өөрчлөгджээ.

Мөн өмнөх онд нь хурдан удмын долоон адуу, 11 үхэртэй байсан бол 2020 онд хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй болсноо мэдүүлжээ. Өмчлөх эрхтэй гурван газартай болохоо 2017 оноос мэдүүлсэн бөгөөд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

Ц.Идэрбат 2019 онд огт хадгаламжгүй байсан бол 2020 онд 15.8 сая төгрөгийн хадгаламжтой болжээ. Мөн 58 сая төгрөгийн авлагатай, 104 сая төгрөгийн зээлтэй байна. Тэрбээр Хэнтий ТВ-д 56% эзэмшдэгээс гадна гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.

Э.Батшугар

Aмины орон сууц, зуслангийн байшин, үнэт эдлэл, газаргүй гэж мэдүүлжээ
Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болох эрхээ аваад байгаа Э.Батшугарын нийт жилийн орлого 92.7 сая төгрөг бөгөөд энэ нь өмнөх жилийнхээсээ бага зэрэг буурсан үзүүлэлт байна. Харин гэр бүлийн орлого нь ес орчим сая төгрөгөөр нэмэгдэж, 70.5 сая төгрөг болжээ.

Тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины орон сууц, зуслангийн байшин, хашаа байшин, үйлдвэрлэл үйлчилгээний обьект, оффис, авто зогсоол, гарааш байхгүй гэж мэдүүлжээ. Мал аж ахуй, үнэт эдлэл, газаргүй гэж мөн мэдүүлсэн байна.

Харин хадгаламжийн хэмжээ нь 2019 онд 87.7 сая төгрөг байсан бол 2020 оны цар тахлын жилд 162.8 сая төгрөг болж нэмэгджээ. Э.Батшугар 2 тэрбум төгрөгийн зээлтэй болохоо мөн мэдүүлсэн байна. Тэрбээр Эскон ХХК ХХК, Хаттан интернейшнл Монголиа ХХК, Миллнниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертэйнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф технложис ХХК, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК, Монсамил ХХК, Монфарм трейд ХХК гэсэн компаниудад хувь эзэмшиж байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!