зөвлөгөө

ЗГ: ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийг Өмнөговь руу нүүлгэн шилжүүлж, төвлөрлийг сааруулна…Сургуулиудыг нүүлгэх нь ЗӨВ үү БУРУУ юу?

ЗГ: ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийг Өмнөговь руу нүүлгэн шилжүүлж, төвлөрлийг сааруулна…Сургууль нүүлгэх нь ЗӨВ үү БУРУУ юу?

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарлаа.

Нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилгоор нэг төвт хотоос найман төвт хот болгох улсын бодлогын хүрээнд дээрх шийдвэрийг гарсан.Шинэ цогцолборт НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн алба байрлах бөгөөд эдгээрийг энэ оны арван хоёрдугаар сард багтаан шилжүүлэхийг үүрэг болгосон.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим салбарыг Дархан-Уул аймаг руу, Шинжлэх ухааны их сургуулийн салбар сургуулийг Өмнөговь аймаг руу нүүлгэн шилжүүлэх талаарх стратегийн танилцуулгыг бэлтгэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо” гэлээ.

Засгийн газрын өнөөдрийн 2021.09.08/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргажээ.


Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зарим шийдвэрийг Өмнөговь аймаг руу нүүлгэх ажлын бэлтгэлийг хангаж, стратегийг танилцуулахыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Эл асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.” гэсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!