Реппер Roockie хайртай бүсгүйдээ хайлж урсаж, хайрандаа шатаж явна.

Сүүлийн үед залуусын сонсох дуртай репперүүдийн нэгээр Мөнхбагана буюу R o o c k i e тодроод байгаа билээ. Өөрийн гэсэн хэв маяг төрхийг гаргаж дуулдаг түүнийг сонсдог дагадаг маш олон хүүхэд залуучууд байдаг. Мөн түүнийг крашладаг охидууд ч их бий. Монголын репперүүдийн залуу үеийн төлөөлөл болж байгаа түүнийг анх гарч ирэхэд хүмүүс тийм ч таатай байгаагүй гэдэг юм билээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Харин түүний дуунуудыг сонссоноор залуусын хандлага өөрчлөгдөж эсрэгээрээ түүнийг сайнаар хүлээж авч байсан юм. Багаасаа хип хоп сонирхдог байсан ба эгч ах нарыгаа харан их дуурайж сонсож өссөн тэрээр өдгөө өөрийн гэсэн олон фенүүдтэй болоод амжжээ.
2011-2014 он хүртэл бүжгийн хамтлагт байсан. Ер нь бүжиглэх дуртай. Гудамжны бүжгийн тэмцээн байнга үздэг. Тэрийг үзэж өөрийгөө цэнэглэж илүү өөрийнхөөрөө байдаг. Тэр хүмүүсийн дунд орж орилоод, хөдөлгөөнүүдийг нь хараад байж байдаг. Ер нь 10 жилээсээ дуугаа гаргаад эхэлсэн байсан. Төгсөөд СУИС-д жүжигчний мэргэжлээр сурч байгаад дуу хийхийн тулд сургуулиасаа гарч байсан. Мөн пянз цуглуулах дуртай. Пянзаа сонсонгоо хоол хийх дуртай. Нарийн боов торт ч хийж байсан хэмээн нэгэн ярилцлаганд хэлжээ.
Хайр дурлалын асуудал дээр хэл аманд ороод байдаггүй тэрээр саяхан өөрийн хайртай хүнээ олонд зарлаад амжсан нь жүжигчин Золоо юм. Жүжигчин Золоог хүмүүс Бүтэн амьдрал кинонд сүүлд тоглосноор нь маш сайн таних байх. Мөн Маск продакшны жүжигчин гэдгээр нь ч бас сайн танина. Хосууд саяхнаас харилцаагаа ил болгоод байгаа ба R o o c k i e үнэхээр хайрандаа ма нс у урч хайрандаа ш а т аж яваа гэнэ шүү. Хамтдаа лайв хүртэл хийж байгаа харагдсан. Хосууддаа аз жаргал хүсэе. Хэн ч хүний сонголтыг голж өөлөх эрх байхгүй билээ.