О.Дөлгөөн “Фантастик”-ын хэнтэй учир ургуулан нөхрөөсөө тусдаа амьдардаг болсон гэв…

Жvжигчин О.Дөлгөөн нөхөр хvvхдийн хамт Америкт багагvй хугацаанд ажиллаж амьдарч байгаад ирсэн. Энэ хугацаанд нөхрийгөө илvv их таньж ямар их тvшиг тулгууртай, холыг харсан ухаантай болохыг нь мэдэж авсан хэмээн “Хосын жор” нэвтрvvлэгт орох vедээ дурьдаж байсан юм. Өнгөрсөн жил эх орондоо ирсэн хосууд маань хамтдаа олон реклам зураг авалтанд оролцож, инстаграм, фэйсбvvк хуудсаа гэр бvлийн зургаараа чимж vлгэр жишээ сайхан хосууд хэмээн нэрлэгдэж явсан билээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Харин саяхнаас нэгэн шуум явж эхэлсэн нь хосууд өдгөө тусдаа амьдарч байгаа гэнэ. Тэд тусдаа амьдраад хоёр сарын нvvр vзэж буй бөгөөд цаашид хамт амьдрах эсэхээ хол байж бодолцох шийдвэр гаргажээ. Харин хvv нь жvжигчин О.Дөлгөөнтэй хамт байгаа гэнэ. Хосуудын хэн хэн нь цахим орчин дахь өөрсдийн хаягнаас хамтдаа авхуулсан зургуудаа устгажээ.
Зарим нэгэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар жvжигчин О.Дөлгөөн “Фантастик” продакшны нэгэн жvжигчинтэй учир ургуулснаас болж ийнхvv хосуудын харилцаа хөрөх болжээ. Ямартай ч хамтдаа байхдаа төгс зохицдог хосуудын харилцаа ингэж хурдан дуусахгvй биз ээ.
ЖVЖИГЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ХVМVVСИЙН МЭДДЭГГVЙ БАРИМТУУД
1.О.Дөлгөөн нь 1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 3 хvvхэдтэй айлын дундах нь юм. Жvжигчин болох нь тvvний багын мөрөөдөл. Тэрээр “Эмэгтэй хvvхэд болгон загвар өмсөгч, жvжигчин болохыг хvсдэг шvv дээ. Би ч гэсэн тийм л мөрөөдөлтэй байсан юм. Гэхдээ дунд ангид байхдаа нэг хэсэг санхvvч болно гэж боддог байсан. Ингээд яг төгсөх жилээ ерөөсөө л жvжигчин болъё гэж шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргахад ээж минь бас хамаатны ах эгч хоёр маш их дэмжиж урам өгсөн.
2. Тэрээр 2008 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дvvргийн ерөнхий боловсролын 5-р сургуульд суралцаж төгссөн. Ахлах сургуулиа төгссөний дараагаар 2008-2012 оны хооронд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Кино Драмын ангид Жvжигчний мэргэжлээр суралцаж бакалаврын зэргээ хамгаалав.vргэлжлvvлэн 2017-2019 оны хооронд Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд Жvжигчин болон кино зохиолчоор мастерын зэргийг хамгаалжээ.
3. О.Дөлгөөн 2011 онд Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил гэх зэрэг Монголын телевизийн олон ангит кинонуудад гол болон туслах дvрvvдийг бvтээж, vзэгчдийн танил болж байв.
4. О.Дөлгөөн 2017 онд мэргэжлээ дээшлvvлэхээр Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жvжигчин болон кино зохиолчоор магистрт суралцаж эхэлсэн. Тэрбээр суралцаж байх хугацаандаа Монголд ирж “Single ladies” киноныхоо гуравдугаар ангид, мөн хамгийн сvvлд 2019 онд Хувьсал продакшны бvтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дvрд тогложээ.
5. Тvvний ханийг М.Очироо гэдгийг сошиал хэрэглэгчид сайн мэднэ. Залуус “Positive Mongolia” онлайн төслийг санаачлагч Д.Тvвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хvргэдэг “Хосын жор” нэвтрvvлэгт уригдаж, гэр бvлийнхээ талаар ярилцсан байдаг.
6. Тэрээр инстаграмд хамгийн олон дагагчтай уран бvтээлчдийн тоонд багтдаг.
7. Орчин цагт зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэргийг хvн бvр эрхэмлэх болсон. Жvжигчин О.Дөлгөөн ч гэсэн өөрийн фитнессээр хичээллэж буйгаа цахим орчинд хуваалцдаг билээ.
8. О.Дөлгөөн мэргэжил дээшлvvлэхээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн.