зөвлөгөө

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ?

Хятадад авто замын дунд эсвэл томоохон хотхон, орчин үеийн худалдааны төвийн талбай дээр хачирхалтай хуучны жижигхэн барилга хааяа тааралддаг. Мэдээж харсан хэн бүхэн яагаад ийм байгаа юм бол оо гэж гайхах нь гарцаагүй. Тэгвэл үүний учрыг мэдэж авцгаая.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

1. Наннин дэх “Хадаастай байшин”. Энэ хавьд байрлах хамгийн сүүлийн хуучны барилга бөгөөд одоогоор шинээр баригдаж буй замын яг дунд нь байрласаар

Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийг дагаад дэд бүтэц, байшин барилгууд ч өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна. Гэвч зарим иргэд эрх баригчдын шаардлагыг хүлээж авахгүй, нүүлгэн шилжүүлэлт хийхээс татгалздаг байна. Тиймээс хурдны замын голд, тансаг оффис, орон сууцны талбай дээр ч “хадаастай байшин” гэх хуучны жижигхэн барилгууд мэр сэр тааралддаг нь энэ юм.

 

2. Чунцин хотын захиргаанаас төлөвлөсөн шинэ орон сууцны цогцолбор барьж буй барилгын талбайн төвд цор ганцаар үлдсэн “хадаастай байшин”.

Гол асуудал нь эзэмшигчид олгох нөхөн олговрын асуудал юм. Тэдний дүрэмд заасан хэмжээ үл хөдлөх хөрөнгийн бодит үнээс хамаагүй бага байсан аж. Байраа алдсан хүмүүс хариуд нь юу ч худалдаж авах боломжгүйд хүрнэ. Шүүхэд хандахад байшингийн эздийн талд шийдэх нь ховор байдаг ба тэдний ус, тог, цахилгааныг таслах зэргээр арга хэмжээ авдаг.

3. Вэнлинг тосгоны хурдны замын голд байрлах байшин

2007 онд Хятадын эрх баригчид хувийн өмчийн тухай хууль баталж, улсын ашиг сонирхолд нийцэхгүй бол газар эзэмшихийг хориглосон байдаг. Баримт бичиг нь өмчлөгчдийн байр суурийг бэхжүүлсэн боловч нөхцөл байдлыг эцэслэн тодорхойлоогүй буюу хувийн компаниудад газар олгох асуудлыг нийтийн хэрэгцээ гэж үзэж болох эсэх нь тодорхойгүй байна.

4. Хунань мужийн худалдааны төвийн урд талбайд байрлах хуучны 2 давхар барилга.

5. Жэжян муж дахь хэсэгчлэн нураасан барилга

Шинэ худалдааны төв барихад гэрийн эзэд нүүхээс татгалзсан бөгөөд ус, цахилгаангүй бараг 1 жил амьдарч байна.

6. Шеньжэний бизнес дүүргийн ирээдүйн санхүүгийн төвийн барилгын талбай дээр ганцаараа үлдсэн зургаан давхар байшин.

7. Гуандун мужийн барилгын талбай дахь сүүлчийн “хадаастай байшин” -ыг нураасан нь.

Барилгын эзэд илүү их хэмжээний нөхөн төлбөр авахаар шүүхэд хандсан боловч асуудал тэдний талд шийдэгдээгүй байна.

8. Аньхуй мужийн шинэ орон сууцны цогцолбор барих талбай дээр үлдсэн хуучны байшин

9. Аньхуй мужийн шинэ хотхоны талбай дээрх ганцаардал байшин

10. Сяняньд баригдаж буй өндөр барилгуудын дунд ганцаараа үлдсэн 3 давхар барилга

11. Нанжин хотын захын дүүрэгт үлдсэн хамгийн сүүлийн хуучны барилга

12. Хэфэй дэх үл хөдлөх хөрөнгөө алдсан Цао Венсиа гэх эрхэм шинэ жилээр барилгуудыг нураахад ашигласан экскаваторт гал тавьжээ.

Уг байшинг 1990 онд барьж, 2005 онд засвар хийсэн. 2012 онд тус газарт тэд аж үйлдвэрийн бүс байгуулж, орон сууцыг нураах шийдвэр гаргажээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!