зөвлөгөө

Хүүтэй болохыг хүсэж байсан ч охин төрсөн учир охиноо хүчирхэг болох ёстой гэж хүчилж бэлтгэл хийлгэдэг байсан залуугийн үйлдэл эцэст нь …

Циркийн зураач Юрий Акулов 1992 онд хүүхдээ хүлээж байхдаа хүүтэй болохыг хүсдэг байжээ. Гэвч охинтой болсон тэр ихэд бухимдаж түүнийг хүчирхэг хүн болж хүмүүжүүлэхийг хүсчээ.

Юрий 2 долоо хоногтой байхад нь охиноо сургаж эхлэв. Варя нэг настай байхдаа толгой дээрээ, гар дээрээ зогсож чаддаг байсан бөгөөд хоёр настайдаа 5 метрийн шон дээр нарийн төвөгтэй мэх хийхийг суржээ.

Варя 4 настай байхдаа 92.4 кг жинтэй пауэрлифтингийн тэмцээнд оролцов. Тэр14 настайдаа 300 кг жин өргөх хэмжээд болжээ. Хүчирхэг охин 10 нас хүрээд 700 кг жинтэй 10 эрийг өргөж чадсан юм.

Өөрөө ердөө 40 кг жинтэй Варигийн нэр дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр хоёр удаа Гиннесийн амжилтын номонд бичигджээ.

“Охид-Геркулес” -ын амжилтыг хүн бүр биширсэн нь үнэн. Варягийн аав түүнийг бэлдэж байх үед олон хүний шүмжлэл ирдэг байжээ. хүүхдүүдийн яс эмзэг, цуурч болзошгүй тул тахирдутуу болоход хүргэнэ гэж эмч нар Юрид анхааруулдаг байжээ.

Бэлтгэл12 жилийн турш үргэлжилсэн. Варя өсч том болж, эрүүл мэндийн ямар ч асуудалгүй харин ч эсрэгээрээ маш хүчтэй дархлаатай болсон байна.

Сургуулиа төгсөөд Варя төрөлх Кривой хотдоо үлдээхээр шийдэж, Киевийн Биеийн тамир, спортын их сургуульд элсэн орж, онц дүнтэй төгсчээ.

Одоогийн байдлаар Варвара фитнессийн дасгалжуулагч хийдэг бөгөөд цаашид хүндийн өргөлт хийхээ больжээ. 175 см өндөртэй Варя 75 кг жинтэй. Охин маш олон тооны шүтэн бишрэгчидтэй ба хараахан гэрлээгүй байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!